Нийгмийн

"Нөгөөгүй гэр бүлийн тэтгэлэг" буюу нэг хүүхдэд 10 мянган доллар өгнө хэмээн залилж байна

Манай редакцид нэгэн иргэн “бусдад залилуулчихлаа” хэмээн хандлаа.

Иргэний өгсөн мэдээллийг товчлон хүргэхэд “Монгол улсад Америкийн хөрөнгө оруулалттай эргэн буцалтгүйгээр олгодог “Нөгөөгүй гэр бүл”-ийн тэтгэлэг 15 хоногийн хугацаанд зарлагдлаа" гэсэн зарлал би фэйбүүкээс харсан. Тэгээд мэдээлэл авья гээд чат бичсэн.

Тэр хүн "Нэг хүүхдэд 10 мянган доллар өгнө, танайх гурван хүүхэдтэй бол 30 мянган доллар эргэж буцалтгүйгээр өгнө. Бүртгэлийн хураамж нь 600 мянган төгрөг эхлээд өгөх ёстой" гээд дансны дугаар өгсөн. 

Би 600 мянган төгрөгийг банкан дээр очиж шилжүүлсэн. Ирээд мөнгөө хийчихлээ гэхэд “Харин тийм байна, Монголын төлөөлөгч маань над руу хэллээ” гэсэн. Үүнээс хойш гурав хоногийн дараа “Мөнгөө өгөх болж байна уу” гэхэд "30 мянган доллароо баталгаажуулахын тулд дахиад 600 мянган төгрөг төлнө" гэж хэлсэн.

Бид нар наад тусламжийг чинь авах хүсэлтэй байгаа ч  дахиж мөнгө шилжүүлэх боломжгүй гэж хэлсэн. Мөнгө шилжүүлсэн баримт дээр мөнгө хүлээн авсан хүний овог, нэр байгаа. Монгол иргэн байсан. Намайг баримтныхаа зургийг явуул гээд авсан” гэж ярилаа.

Иргэний мэдээллийн мөрөөр интернэтээс "НӨГӨӨГҮЙ ГЭР БҮЛИЙН ТЭТГЭЛЭГ" утгаар хайж үзэхэд  “Энэ шинэ онд Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран Монголын хүн амын эдийн засгийн хүндрэлтэй байгаа бүх өрхөд буцалтгүй санхүүгийн тусламж үзүүлэхээр боллоо. Тиймээс өрх бүр төслөө шийдэж, хэрэгжүүлэхийн тулд энэхүү буцалтгүй тусламжийг авах эрхтэй. Та над руу (мессенжер эсвэл фэйсбүүкээр) бичихгүй байгаа эсэхийг шалгаарай, би танд энэхүү буцаан олгогдохгүй гэр бүлийн тэтгэлгийг хэрхэн авахыг хэлье” гэсэн нийтлэлийг олон дагагчтай хуудсууд руу гурав, дөрөвдүгээр сард ихэвчлэн оруулсан байна. Зарлалыг оруулахдаа Momo Wê, Tehua Chezin, Serge Beynaud le Touré, Bak Bak зэрэг хаягаас нийтэлжээ.  

Дээрх иргэний адил итгэж мөнгө шилжүүлсэн иргэд байх магадлалтай. Учир нь тухайн зарын дор маш олон иргэн мэдээлэл авья гэсэн сэтгэгдлийг үлдээсэн байна. Иргэд та бүхэн дээрх агуулга бүхий мэдээллийн дагуу бусадтай харилцаа үүсгэсэн бол няхуур, болгоомжтой хандахыг анхааруулж байна.

Тухайн иргэн 600 мянган төгрөгийг шилжүүлээд 20-иод хонож байгаа аж.  Та чат бичсэн хүнээсээ утасны дугаарыг нь асуусан уу, яагаад хуурамч хаягтай хүнд итгэсэн бэ гэхэд "Засгийн газар, ОУВС гэчихсэн байхаар нь эхлээд асуусан. Дараа нь мөнгө шилжүүлсэн баримтаа явуулахад бүдэг байна, дахиад явуул гэж хэлсэн. Бас иргэний үнэмлэхнийхээ зургийг явуул гээд авсан" гэлээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Gegee
Gegee
4 сар 23, 2022 11:52

З�##�илан хэтэрч байна аа

Зочин
Зочин
4 сар 23, 2022 11:53

эд "Засгийн газар, ОУВС гэчихсэн байхаар нь эхлээд асуусан. Дараа нь мөнгө шилжүүлсэн баримтаа явуулахад бүдэг байна, дахиад явуул гэж хэлсэн. Бас иргэний үнэмлэхнийхээ зургийг явуул гээд авсан" гэлээ.

Зочин
Зочин
4 сар 23, 2022 14:39

Ялангуяа олон улсад хөгжилтэй оронд ямар нэг юманд таныг бүртгэвэл үнэ хөлс авдаггүй болно. Манай төр мөнгө авдаг болохоор хүмүүс ялгаж с�##�гаж мэдэхгүй хууртагдаж байна.

Зочин
Зочин
4 сар 23, 2022 18:25

Ийм тусламжийг фб-ээр хэн нь үл мэдэгдэх хүн зарлах уу? Арай л сонин юманд итгэх юм

Холбоотой мэдээ

Back to top button