Нийгмийн

ТОЙМ: Ч.Хүрэлбаатар хотынхонтой "ЗОДОЛДОЖ", төр нь Д.Эрдэнэбилэгийг яллахаар УЛАЙРАВ

Өнгөрөгч долоо хоногт улс төрийн хүрээнд өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


ЗОДООН 1: Л.ОЮУН-ЭРДЭНЭ ба Д.ЭРДЭНБИЛЭГ

Засаг төр хувийн хэвшил хоёрын "зодоон" хүчтэй өрнөж буйн жишээ Л.Оюун-Эрдэнэ, Д.Эрдэнбилэг хоёр болж байна. Өнгөрөгч долоо хоногт тэдний дундах үйл явдал хурцдав.

Өнгөрч буй долоо хоногт Д.Эрдэнэбилэгийг АТГ-аас дуудан мэдүүлэг авч улмаар прокурорын хүсэлтээр саатууллаа.

Д.Эрдэнэбилэгийн багийнхныг мафи гэж цоллоод, Засгийн газар нь тэдэнтэй муйхар хүчээ ашиглан байлдаж буй процесс өрнөж буй.

Зарчмын хувьд төр нь өмчөө авахдаа хүрвэл Л.Оюун-Эрдэнэ шиг шууд хурааж авах биш асуух, хэлцэл хийх, мэдэгдэх, шүүхээр шийдүүлэх учиртай. Хувийн хэвшлүүдийг шууд дээрэмдэх арга зам хэрэглэж байгаа нь одоогийн Засгийн газрыг асар муухай харагдуулж байна. Засаг муухай харагдахын хэрээр нөгөө талд Д.Эрдэнэбилэг асар муу нэр зүүсэн ч “аж үйлдвэрийн салбарыг Монголд хөгжүүлье” гэж зүтгэсэн гэдэг нь тодорч буй юм.

ЯМАРТАЙ Ч: Наанаа бол төр өмчүүдээ авч байна” гэж олон нийтээр алга ташуулж буй. Цаанаа бол амьдарч буй нийгмийнхээ, цаг үеийнхээ, төрт улсынхаа зарчмыг эвдэж, хуулиас дээгүүр хаанчлал тогтоож буй дүр зурагтай. Дарханы төмөрлөгөөс, Эрдэнэтээс, Хөтөлөөс цүнхээ дүүргэхээр улайрцгааж буй бүхэл бүтэн үе байгааг илтгэнэ.


ЗОДООН 2: Ч.ХҮРЭЛБААТАР ба ХОТЫНХОН

Өчигдөр /2022.04.22/ УИХ-ын чуулганаар төсвийн тодотголыг дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийг төслүүдийг хэлэлцэв. Энэ үеэр түгжрэлийн асуудал түүний санхүүжилтээс болж Ч.Хүрэлбаатар ба хотын гишүүдийн дунд ширүүхэн маргаан үүссэн юм.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар түгжрэлийн асуудлыг хөндөж, хөнгөн галт тэргийн санхүүжилтийг гацаасан асуудалд төсвийн байнгын хороог буруутгасан юм.

Түүний дараа Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “хөнгөн галт тэрэг нийт 2.8 тэрбум ам.доллароор хэрэгжих төсөл. ТЭЗҮ хийгдсэн тооцоогоо баталгаа болж бичигдэнэ. Тэгэхээр 2.8 тэрбум ам.доллароор Засгийн газрын баталгаа болж бичигдэнэ. 2022 онд өрийн босго ДБН-ий 70 хувь байгаа. Энэ нь 1.6 тэрбум ам.доллар гэсэн үг. Ирэх жил өрийн босго 64 хувьтай байна. Тиймээс Засгийн газрын баталгаа гаргах асуудлыг хэлэлцэх боломжгүй. Цаана нь 1,000 хүний эрх ашиг байна уу, нэг хүний эрх ашиг байна уу хамаагүй" хэмээсэн юм.

Түүнийг ийн үг хэлсний дараа хотынхон ихэд бухимдаж түүнтэй саргөлдөв. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Э.Бат-Амгалан нар уурссан. Э.Бат-Амгалан “Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар Улаанбаатар хотын нийт иргэдэд хамаатай хөнгөн галт тэрэгтэй холбоотой асуудлыг хассан. Та Сангийн сайд байхдаа Увсад маш олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж л байсан. Улаанбаатарын иргэд хүн биш, Увсын иргэд л хүн юм уу" хэмээсэн юм.

Ийн хотынхон нийслэлийн түгжрэлд бухимдаж, Увсын тойргоос гарсан гишүүн төсвийн мөнгө харамлаж "зодолдоцгоов".

ЯМАРТАЙ Ч: Сүүлийн 10 жилд Увсад төсвийн мөнгө асар их хэмжээгээр хуваарилагддаг болсны жишээ бол Ч.Хүрэлбаатар. Ямар сайндаа л гишүүд Увс, Улаанбаатар хоёрын хөрөнгө оруулалт хийгдсэнийг харьцуулаад гаргачихья гэж бухимдацгаах. Аймгийн хэдэн сумын малчдад хашаа хороо барихад 100 тэрбумыг гадаадаас зээлж болдог, хотод түгжрэлийн асуудлаа сууриар нь шийдье гээд зээл биш ЗГ-ын баталгаа ярихаар ҮГҮЙ гэж буйд нь Төсвийн байнгын хорооны даргатайгаа "зодолдохоос" яах вэ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ю у гээд хуцаад бга хөлсний бичээч бэ монголд төр гэж бга л юм бол хужаагийн шээс Эрдэнэбилэгийг шийтгэж ял өгөх цаг болсон шүү

Зочин
Зочин

Амарсайхан гуай өөрсдийн хамааралтай компани хүмүүстээ төсвөсс мөнгө өгч рюИХын гишүүд даоганар авлига нус наах гээд багаа бүрдүүлчихээд чичрээд наасан уу.. Цаасан дээр тариа халиурч төмс ногоо бурзайж цаасан дээр нөөцийн мах овоолоостой Цаасны эзэд төсөв идээд баяжаастай МАНаас их хуралд орсон гишүүд нусаа аваад жаогаастай Монголд амьдрахад хэн жаргалтай вэ - МАНын дарга нар - Авлигачид жаогалтай Амарсайххн цадахгүй нээ Агаарын тээвэрээр цулайсан байлтайн уг нь Нийслэлийг ясыг хь гартал мөлжсөн хүмүүсийн 1 байх гэх

Зочин
Зочин
Reply to  Зочин

Энэ мэдээлэлүүдээс харахад Эрдэнэбилэг гэж ЁС нь өдөр шөнөгүй яриад харин жинхэнэ ХӨГЖЛИЙН БАНКНЫ асуудалд орооцолдсон МАН ын гишүүдийн зээлийн асуудал дарагдаж яригдахаа больж байх шиг байна. Эрлэнэбилэгийг дараад авбал бусад нь гайгүй гэх сэтгэлгээ хүмүүст суулгаж байна уу даа . Оюун эрдэнэ ЁС Эрдэнэбилэг гэж өдөр шөнөгүй ярих болов . Түүнийгээ ард түмнээр дам яллуулах сонирхолтой байна уу даа . Хөгжлийн банкны асуудалтай холбоотой МАН ы 20 орчим том акулууд байсан даа. Дуугарахаа байж байх шиг байна. Яг ЖДҮХС шиг бусад дуулианаар халхавчлаад өнгөрөх бодолтой юм шиг байна .

Зочин
Зочин

Хулгайлж луйвардаж авсан хөрөнгийг буцаан авах нь шударга ёсонд нийцэн. Муусайн эрлийз хурлийзуудаас салах цаг болсон

Зочин эхирд нь тааруулав
Зочин эхирд нь тааруулав

хошного хүрэлбаатар бол монголын эдийн засгийн алуурчин хотгор шанагын хулгайч

Шударга иргэн
Шударга иргэн

Оюука л ялна л даа

Зочин
Зочин

энэ чинь харин өөрсдөө жинхэнэ хөлсний бичээч нарын сайт байна даа

Зочин
Зочин

3 саяхан монголчууд баруун зүүн төвийн гэх шиг ажамонголоо 3,4 хувааж тараан бударгах тусгаар тоготнолыг үгүй хийх санаатай алсын бодлогтой хүмүүс их хуралд байдаг юм биш байгаа гэсэн бодолтой боллоо их хуралын эрхэм гишүүн гэж өөрөсдийгөө нэрэлдэг хүн их хуралынтанхимаас санаагаа шууд хэлж байна яахаараа ийм хүн хогнууд их хуралд суудал зас

Зочин
Зочин

Улаарайд бхдаа яахав дээ хөгийн луйварчинг

Иргэн
Иргэн

Эрдэнэбилэг мэтийг хамсаатнуудтай нь байранд нь тавьж чадахгй бол төр гэж байгаад хэрэггүй, тийм байх аваас мань тэгээд хэнд юунд итгэж амьдрах вэ?

bid
bid

saxal Mongoliig xogjuulexed yu xiisen yum be

Зочин
Зочин

Эрх баригчдын нус нааж төсөв мөнгө завших аргууд.Амарсайхан нийслэлийг мөлжиж усгүй усан оргилуур Зайсанг нурааж хувмйн худалдааны төвөө Туулын бургасруу хотын иргэн бус сатгэлээр дайрч хувьдаа орон сууцууд барьжбайгаа гсн. Нийслэлд агаарын тээвэр хийнэ гэж төсвийн мөнгийг хийдүүлж цохисонболтой. Тэр авлига цэцэглүүлсэн шигээ дээш дарга болох замаа төсвөөс цохисон мөнгөөрөө засаж байдагуу. Одоотэр тариа ногоо мах яриад уналаа. Нямдорж гуай Эрдэнэтэд шахаа хийж бас бус банк дампууруулах хувийн хавшлээ сөгдүүлж луйвардах гэх ажлууд байдаг гэсэн. Хэнтийнхэн хөшөө соёлын төв музeй энэ тэрээр хийдэг болтой. Одоо хотын дарга тулгуурт вагон тээврээр цулайх гээд хотын гишүүдтэй цуг улайрч бна. Увсынханд хотоос горьдолтгүй тул Увсруу нус наах төсөв олигтой өгсөнгүй гээд их заналтай бна гн. Угнь Увсынхан хотыг ясыг гартал мөлжсөн мөлждөг гсн. Ховдынхон УЦС гээд нуснаах юм бгаа болтой Гишүүд хэнтэйгээ юунд нуснаахаа олох гээд ууртай бгаа сурагтай. Амарсайхан бас хийн хоолой гэх аймшигт төсөлд том нус наах гэх нь Монголыг хөлгүй нүхрүү түлхэхвий гэж иргэд их айж бгаагсн . Саалийн үнээ шахаанууд бол ИХын гишүүдийн хийдэг гол ажил гэсээн Монголын со хачин гэвэл 1 иймэрхүү Хавар болж байгаль дэлхий сэргэж байгаа нь сайхан

Иргэн
Иргэн

МОНГОЛ ХҮН МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ГЭЖ Л БАЙМААР БАЙНА!!! ТҮҮНЭЭС БИШ ДӨРВӨД ХҮН УВСЫН ИРГЭН ГЭЖ БАЙМААРГҮЙ Л БН!!! ХЭРВЭЭ УВСЫН АЙМАГИЙН ИРГЭД ҮҮН ДЭЭР АНХААРАХГҮЙ БОЛ ЦААШИДАА ИХ ЭВГҮЙ ЭВЭРТЭЙ ТУУЛАЙ ҮЗСЭН ЮМ ШИГ БОЛОХ ВИЙ!!!

Зочин
Зочин

Юуных нь хувийн хэвшил байдгым дуйварчдаас төр юмаа буцааж ав.

Холбоотой мэдээ

Back to top button