Зэсийн баяжмалын экспорт өнгөрсөн оны мөн үеэс 15.9 хувиар өсжээ

Гашуунсухайт хилийн боомтоор 2022 оны дөрөвдүгээр сарын 23-нд 296 тээврийн хэрэгсэл нүүрс, бараа материал 14, зэсийн баяжмал 48 нийт 358 тээврийн хэрэгслээр экспортоллоо.
Харин дөрөвдүгээр сарын 24-нд Булган боомтоор 165 тээврийн хэрэгсэл 11.947.2 тонн нүүрс гарсан бол Алтанбулаг боомтоор имтортын ачаатай 22 тээврийн хэрэгсэл нэвтэрснийг төрлөөр ангилбал, хүнс 210.3 тонн, барилгын материал 108.9 тонныг үлдсэн хэсгийг бусад ачаа эзэлж байна.
Энэ сарын 15-21-ний өдрүүдэд авто замаар 3141 чингэлэг, төмөр замаар 300 чингэлэг нийт оны эхнээс 3342 мян.тонн нүүрс экспортолжээ.Мөн хугацаанд авто замаар 240 чингэлэг, төмөр замаар 210 чингэлэг буюу оны эхнээс 422.1 мян.тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 15.9 хувийн өсөлттэй байна. Харин он гарсаар манай улс 1080.4 тонн катодын зэс экспортолжээ.
Эх сурвалж: УУХҮЯ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.