ЭДИЙН ЗАСАГ

"JPMorgan": ОХУ-ын газрын тосонд хориг тавибал "Brent" маркийн нефтийн үнэ 185 ам.долларт хүрнэ

ОХУ олборлолтоо бууруулахаас аргагүйд хүрэх үү

ОХУ-ын төсвийн орлогын чухал эх үүсвэр болох газрын тосны салбарын үйл ажиллагаа саарах шинж тэмдэг ажиглагдаж эхэллээ. Орос-Украины дайны улмаас барууны худалдан авагчид Оросын газрын тосыг худалдаж авахаас татгалзаж байгаа бөгөөд Москва барууны орнуудаас болж алдсан борлуулалтаа Азийн хөгжиж буй зах зээлээр нөхөхийг хичээж байна. Азийн газрын тос хадгалах агуулах сав дүүрсэн зэрэг ээврийн ложистикийн асуудлууд Оросын газрын тосыг  экспортлоход саад болж байна. Тиймээс Оросын газрын тосны компаниуд газрын тосны үйлдвэрлэлээ багасгаж байна.

JPMorgan: Газрын тосны үнэ 185 ам.долларт хүрэх магадлалтай

ЕХ Оросын газрын тосны импортыг зогсоох талаар нухацтай хандаж эхэлсэн нь мөн анхаарал татна. "JPMorgan" агентлаг Оросын газрын тосонд хориг тавибал:

  • Өдөрт 4 сая гаруй баррель газрын тосны нийлүүлэлтийн хомсдол үүсгэж
  • "Brent" маркийн газрын тосны үнэ 65 орчим хувиар өсөж,
  • Баррель нь 185 ам.долларт хүрнэ гэж анхааруулжээ.

Шинжээч Наташа Канева “Эдгээр газрын тосыг Энэтхэг рүү шилжүүлэх хангалттай эрэлт, цаг хугацаа байхгүй” гэж мэдэгдэв. "JPMorgan"-ы үзэж байгаагаар Оросын Европт руу нийлүүлж буй газрын тосны хэмжээ ердөө хоёр дахин багасаж, оны эцэс гэхэд өдөрт 2.1 сая баррелиар буурна гэж тооцоолж байна. ОХУ-ын газрыг тосны экспорт энэ сард өдөрт 1.5 сая баррелиар буурна гэж тус банк таамаглаж байсан нь эхний төсөөлж байснаас 25 хувиар бага дүн юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button