СПОРТ

Ц.Наранжаргал жилийн дотор спортын гурван өөр төрөлд УАШТ-ээс медаль авлаа

Спортын цөөнгүй төрлөөр давхар хичээллэн, чамлахааргүй амжилт гаргаж яваа тамирчдын нэг нь ОУХМ Ц.Наранжаргал.

Тэрбээр энэ жил холимог тулааны улсын аваргад түрүүлж, дараа нь MFC холбооны тэмцээнд ялж, АНУ-д тулаан хийх эрх өвөртөлсөн.

Дараа нь боксын улсын аваргад анх удаа өрсөлдөхдөө мөнгөн медаль хүртэн, шуугиулсан. Түүний хичээллэдэг үндсэн төрөл нь жүдо. Ц.Наранжаргал улсын 11 удаагийн аварга, багийн ДАШТ-ий мөнгө,  Азийн аваргын алт, мөнгө, хошой хүрэл, Азийн наадмын гурван хүрэл медальтай жүдоч. Тэрбээр Дундговь аймагт үргэлжилж буй жүдо бөхийн УАШТ-ээс ээлжит түрүүгээ хүртлээ. Ингэснээр улсын 12 удаагийн аварга жүдоч болов.

Улмаар Ц.Наранжаргал нэг жилийн дотор спортын гурван өөр төрлөөр улсын аваргаас медаль хүртэн, содон, давтахад бэрх амжилтын эзэн боллоо. Одоо түүнд олимп, дэлхийн медаль л дутуу.

Боксын УАШТ-ээс мөнгөн медаль хүртсэнийх нь дараа Ц.Наранжаргалтай хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button