НИЙГЭМУЛС ТӨР

“Хийцгүй” жагсаал: Т.Доржхандын ТОДРОХ зорилго

УИХ-ын гишүүн Т.Доржханд Сүхбаатарын талбай дээр жагсаал зохион байгуулж байна. Тэр урьдчилан мэдээлэл хийж, залууст урилга хүртэл тараасан. Үүнийхээ өмнө УИХ-ын чуулганы хуралдааныг орхин гарч, дахин хуралдаанд суухгүй гэж мэдэгдээд байв.

Т.Доржхандын зорилго, төсөөлөл ямар байсан нь таамаглахад хүндрэлтэй. Өмнөх “Ажлаа хий” залуусын жагсаал ихээхэн органик шинжтэй болж, нийгэмд үзэгдэл болсон. Үүнээс үлгэр авч, “гоё” жагсаал хийж, баатар дүрд тоглохыг хүссэн ч байж мэднэ. Гэхдээ жагсаал яг хэрхэн явагдаж байна, зохион байгуулалт хэр байна, залуус хэр зэрэг оролцож байна гэдэг нь л анхаарал татна.

“Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” уриатай жагсаал талбай дээр тоглолт, концерт шиг л дуу хууртай эхэллээ. Дуулж буй хүмүүсийн хандлага нь жагсаалын зорилгоо мэдрээгүй шинжтэй, баяр баясалтай,  хийцгүйрч буй аятай сууж харагдана. Иргэдийнхээ хамтаар эрх баригчдыг, УИХ-ыг шүүмжилж, хариуцлага тооцох агуулгатай ч найр наадам хийж байгаа мэт л эхэллээ, жагсаал.

Т.Доржханд жагсаалаа “тайван” гэж тодотгосон. Ямартай ч иргэдийг уур бухимдлаар турхиралгүй, дуулж хуурдах хэлбэрээр үргэлжлүүлье гэж төлөвлөсөн нь харагдаж байна. Гол нь үр дүн гарах уу, яг чин зорилгоор нэгдсэн иргэд ирэх үү гэдэг бол асуух асуулт. Харин иргэний жагсаал хийх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг баталгаажуулж буйгаар нь үүнийг үгүйсгэж, буруутгаж болохгүй билээ.

Харин цаана нь УИХ-ын гишүүн Т.Доржхандын “тодрох” зорилго байгаа нь ойлгогдоно. Жагсаал нэгэнтээ болж, Засгийн газар, УИХ хууль батлан реформын шинжтэй ажлууд зохион байгуулж байгаа. Харин ийм жагсаал хийж, харагдах нь түүнийг улам бүр популист болсоор, гол дүрд тоглохоор төлөвлөөд буйг илтгэнэ. ХҮН-ын үзэл баримтлалыг сольж, олны анхаарлыг хурцаар татах үйлдлүүд хийж эхэлсэн нь сонирхолтой байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-05 13:03

hahhah tanai site ingeed mungu avch iluu todorch baigaagaa haruullaadaa uruvdultei ym be Sansarmaa ni ydaj bhd ymar bichih chadvargui ym be

Иргэн
Иргэн
2022-05-05 13:04

Тодрох нь зөв . Тодрохгүй бол Манангаас с�##�ахгүй.

Зочин
Зочин
2022-05-05 13:07

Ene hvn bol estoi hud bhgvi yu

Зочин
Зочин
2022-05-05 13:42

За боль боль

Зочин
Зочин
2022-05-05 14:28

энийг тоох хүн байна уу

Иргэн
Иргэн
2022-05-05 15:21

Батзандан зөвлөхтэй Доржхандын жагса�##�.

Зочин
Зочин
2022-05-05 15:51

Хаварын с�##�хинд Х�##�тайх нь дээ Хайран поп з�##�уу

Зочин
Зочин
2022-05-05 17:17

Онигоо шүү

Zochin
Zochin
2022-05-05 20:52

Ямар хүмүүс нь нэг иймэрхүү хүмүүс сонгоод байдын бэ

Зочин
Зочин
2022-05-05 21:24

УИХ д дахин суухгүй юм бол нэн даруй нөхөн сонгууль явуулах хэрэгтэй . УИХ ын үүл ажиллагаа тас�##�дахгүй , таср�##�тгүй шуурхай явагдах ёстой

зочин
зочин
2022-05-06 01:46

Нөхөн сонгууль явуулах бол хэн зардлыг хариуцах бэ? Энэ нөхөр яах гэж тангараг өргөсөн юм бол? Пүүзтэй Засгийн ордонд орох гээд хөглөж байсан санагдана. Одоо томорчээ янз нь???

Холбоотой мэдээ

Back to top button