Нийгмийн

"Сод монгол" групп хуурамч материалаар тендерт ялсан гэх гомдол Сангийн яаманд иржээ

“Эрдэнэт үйлдвэр" зуны түлшний тендер шалгаруулсан бөгөөд эл тендерт "Сод монгол" групп ялсан байна. Гэвч 38.4 тэрбумын үнэлгээтэй уг тендерт тус компанийг хууль бусаар ялсан гэх гомдол мэдээлэл тендерт оролцсон өөр нэгэн компаниас Сангийн яаманд иржээ.

Тодруулбал, тэд "Сод монгол" группыг дизель түлшнийхээ стандарт хэмжээнд заагдсан хүхрийн агууламжийн хэмжээг потошоп ашиглан засаж, тендерт ялсан байж болзошгүй гэж тэд хардаж байгаа аж.

Тэгвэл Сангийн яамнаас эл гомдлыг хүлээж аваад бүрдүүлбэрийг нь шалгаж үззэд гомдлыг нь хүлээж авах нь зүйтэй гэж үзвэл тендер шалгаруулалтын үйлд ажиллагааг түдгэлзүүлэх шийдвэр гаргаад, захиалгачид нь албан мэдэгдэл хүргүүүлэх талаар мэдээллээ.

Үүний дагуу тендертэй холбоотой бүх үйл ажиллагааг захиалагч зогсоогоод, бүх материалаа Сангийн яаманд хүргүүлэх ёстой юм байна. Сангийн яам энэ асуудлыг 14 хоногт багтааж шийдэх юм байна.

Б.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-05 15:49

Naad заваан юмыг бүгдээрээ нийтээрээ дэмжихгүй байж жигшье тэгэх үү. Шүүх ялж чаддаггүй бол нийгэм төрийнхөн бизнесийг нь дэмжихгүй байх замаар ялж болно.

Зочин
Зочин
2022-05-05 19:59

Нөгөө �######�чин мөн үү

Зочин
Зочин
2022-05-05 20:00

Нөгөө бөөгсчин мөн үү

Холбоотой мэдээ

Back to top button