НийгмийнУЛС ТӨР

ТОЙМ: Попуудын хаврын синдром хөдөлж, ногоон зүлэг улстөржилтийн бай болов

Өнгөрч буй долоо хоногт улстөрийн тогоонд ямар үйл явдлууд өрнөснийг тоймлон хүргэж байна.


-ХАВРЫН ЖАГСААЛЫН СИНДРОМ-

Хаврын их улстөржилт, хаврын жагсаалтай өдрүүдийг УИХ-ын гишүүн Т.Доржханд, гишүүн асан Ж.Батзандан, Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар нар үргэлжлүүлэв. Пүрэв гарагт зохион байгуулсан жагсаал дээр хэсэг иргэд бужигнаж байгаад тарав. Түүний ард Т.Доржхандаас эхлээд улс төрийн оноо авах ажиллагаа, олонд таалагдах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр ийн гудманд гарсан нь энэ. УИХ-ын гишүүн Т.Доржханд эрх баригчдад гомдож, урам хугарсан тул чуулганы хуралдаанд сууж, гишүүний үүргээ гүйцэтгэхгүй, талбай дээр ийн гарч ирж жагсаж байгаа гэх. Түүний ард МАН захиалгаа өгсөн гэх шуум хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээрч тарж амжсан юм. Аль нь байлаа гэсэн ямартай ч дараагийн сонгуулийн бэлтгэл гэдэг нь тов тодорхой харагдсан.

Түүний жагсаалын үеэр Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар төв талбай дээр төрийн ордон руу харж байгаад сөгдөж мөргөсөн. Онцгойрох дондоо хөтлөгдөн олны анхааралд өртөх үйлдлээ хийсээр явна. Энэ хоёрын араас үргэлжлүүлэн элчин сайдын зөвлөхийн зөөлөн суудлаас буюу өөрийнх нэрлэснээр цөллөгийн газраас ирсэн Ж.Батзандан жагсахаа мэдэгдсэн. Түүнд ч бас албан тушаал, гишүүний суудал хэрэг болов.

Ийн бүгд хаврын синдромдоо хөтлөгдөн өөр өөрийнхөөрөө дур дураараа улстөржилтөө хийж, талбай дээр гарч ирцгээж байна.


НОГООН ЗҮЛЭГНИЙ УЛСТӨРЖИЛТ ба

Хөлбөмбөгийн тоглолтод зориулж дэвссэн ногоон зүлгэн дээр иргэд гутлаа тайлж, нуруугаа тэнийлгэн хэвтсэн нь олны анхааралд хамгийн их өртөв. Өнгөрөгч долоо хоногийн өндрөө авсан сэдвийн нэг болов.

Гэвч харлуулах, бруугаар мушгих өнцгүүд ч хөвөрсөн. Т.Доржханд, Ж.Батзандан нарын жагсаалаас урьтаж зориуд дэвссэн зүлэг хэмээх шуум. МАН-ынхны тактик гэх таамаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хөвөрсөн юм. Гутлаа тайлаад хэвтсэн, хуримлагч хосууд суугаад үнсэлцсан нь, залуус тойроод гитардаж дуулсан нь бүгд жүжиг байсан гэх.

Эцэстээ аль нь ч байлаа гэсэн цементэн ширэнгэн дунд ингэж амраад суух өчүүхэн чөлөө үнэндээ алга гэдгийг нотолгоо болж чадсан нь хамгийн чухал өнцөг. Амрах, хэвтэх цэцэрлэгт ногоон талбайн хэрэгцээ, шаардлага тэдэнд, бидэнд ийм л их байна.

Хаа сайгүй, зах замбараагүй газар олголтын гайгаар өнөөдөр бид амарч суух газаргүй, хүүхдүүд тоглоод гүйх талбайгүй болсон нь үнэндээ дэндүү хөөрхийлөлтэй байлаа.

Б.БЭХНЭМЭХ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН

ЭНЭ НОГООН ЗҮЛЭГ БОЛ ЁСТОЙ ПОПРОЛ БАЙЛАА ШҮҮ ЯМАР СОЛИОТ НЬ ИЙМ ЮМ СЭТГЭДЭГ БАЙНА

Зочин
Зочин

Ордны арын байгалийн зүлэг дээр хөл тавих эрхгүй иргэд ордны өмнөх хиймэл зүлэг дээр хөл тавьж үзэх нь энэ үү. Төрийн ордоныхон аль олигтойг нь хаших юм. Ордоны ар тал, богд уул, их тэнгэрийн ам, бусад байгалийн үзэсгэлэнт газрыг төрийн нөмрөгнүүд хашдаг.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хэмнэлтийг хуулиндаа жагссан залуучуудад зориулж хиймэл зүлэг барихаар болжээ. Ёстой төрийн тэнэгүүдийн холин бантан гэж үүнийг хэлэх байхдаа. Хэдэн төгрөгөөр барьсан бэ.

Холбоотой мэдээ

Back to top button