УЛС ТӨР

Капиталист дүрээр тэрбумтнаас төрийн тэргүүн болсон ЗҮҮНИЙ ҮЗЭЛТЭН

Ардчилсан улсын ардчилсан Ерөнхийлөгч зүүний үзэл гаргахыг харж явсан бид. Х.Баттулга бол ардчиллын буянаар мандаж, барууны үзэлтэй Ардчилсан намын далбаан дор Ерөнхийлөгч болсон. Гэвч тэр үргэлж зүүний үзэл суртал гаргаж ирсэнд намын нөхөд нь үлэмж дургүйлхэх болсон билээ. Сүүлдээ Х.Баттулгатай дайтах хэмжээний барууны буюу капиталист үзэлтнүүд гудманд гаран орилох болов.

Сэтгүүлч П.Урнаа нийтлэлээ тоймлон ийнхүү ярив.

-КАПИТАЛИЗМЫН БУЯНААР ТЭРБУМТНААС ТӨРИЙН ТЭРГҮҮН БОЛСОН НЬ-

Ардчилсан хувьсгалын буяныг хамгийн ихээр эдэлсэн цөөн хүмүүсийн нэг бол Х.Баттулга. Өөрөөр хэлбэл, эл хувьсгалын дараа том, том өмчүүдийг хувьчилж авсан. Дотор нь байсан сэйфтэй мөнгөөр нь авсан “Баянгол” зочид буудал, зооринд нь байсан махыг нь гаргаж зараад үнийг нь төлсөн хэмээх “Мах импекс”-ээс эхлээд “Талх чихэр” хүртэл социалист нийгмийн үлдэгдлээс хамгийн их хожсон хүн.

Нийгмийн шилжилтийн үед түрүүлж хөдөлсөн сэргэлэн нэгэн. Энэ утгаараа барууны капиталист дүр яах аргагүй мөн. Капитализмын буянаар Х.Баттулга Яармагийн зураачаас тэргүүн баяны нэг болтлоо хөлжсөн. Монголын тэргүүн ч болсон.

Ерөн оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаар "Женко" компаниа байгуулж, 2004 он хүртэл захирлаар нь ажилласан байдаг. МАН үнэмлэхүй олонхоор эрх барьж, олон нийт АН-ын хэнд ч саналаа өгөхөд бэлэн байх 2017 оны цаг үеийн нөлөө түүнийг Ерөнхийлөгч болгочихсон.

-ТӨРИЙН ТЭРГҮҮН БОЛУУТАА ЗҮҮНИЙ ҮЗЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛСЭН НЬ-

Төрийн тэргүүн болуутаа зүүний үзэл гаргаж, дарангуйллын араншин гаргаж эхэлсэн. Юу үнэн. Энэ үнэн. Тэрбээр “Та нарын баялгийг хулгайлсан зэрлэг капитализмын  галзуурлыг өөрсдөө өөгшүүлж байна. Та нар ажилгүй, ядуу байгаа чинь баялагт эзэн суусан энэ бүлэглэлтэй шууд хамаатай” гэж хуурай агсарсан удаатай.

Гэвч баялагт эзэн суусан бүлэглэлийнх нь нэг нь тэр өөрөө хэдийн болчихсон байв. Капиталист хүний дүр мөртлөө зүүний үзлийг баримталж, ийм шинжтэй үйлдлүүд гаргаж эхэлсэн нь дараах хэд хэдэн зүйлээр батлагддаг.

  • ШХАБ-т элсэнэ гэх мэдэгдэл гаргасан: Гадаад бодлогын хувьд огцом эргэлт хийгээгүй ч ШХАБ-д ойрын үед бүрэн эрхт гишүүн болно гэсэн мэдэгдэл нь улс төрийн том хэлэлцүүлгийн нэг болоод амжсан. 
  • Цаазын ялыг сэргээх тухай ам нээсэн
  • Прокурор, шүүгчийг томилох үнэмлэхүй эрх нь байсаар байтал Ерөнхийлөгч байхдаа Авлигатай тэмцэх газрын дарга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг томилох эрхийг авах гэж Үндсэн хуулийн цэцэд хүртэл хандаж явсан.

Эв нэгдлийн илэрхийлэгч энэ мэтчлэн дөрвөн жил хэрүүлийн алим шидсэн нь олон билээ.

Хамгийн сүүлд гэхэд л Жуковын хөшөөнд цэцэг өргөв. Энэ нь олон хүний нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэв. Дэлхийн ардчилсан үзэлтэй хүн бүхэн Путины түрэмгийллийг эсэргүүцэж байхад Х.Баттулга дэмжиж байна гэгдсэн.

-БАРУУНЫ ҮЗЭЛТЭЙ НАМЫН ТЭРГҮҮНИЙГ БУЛААЦАЛДСАН НЬ-

Гэвч одоо барууны үзэлтэй Ардчилсан намын тэргүүний суудлыг үхэн хатан булаацалдсан. Эхлээд төрийн тэргүүнээс буутлаа өөрийн төлөөний хүмүүсээ болгох гэж үзсэн. Урт удаан жонхуурал, хэд хэдэн сунгааны үр дүнд Ардчилсан намыг авч чадав.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Улстөрч имижээр биш тамирчин, бизнесмэн имижээр олонд танил болсон Х.Баттулгын хувьд Ерөнхийлөгч болох эв дүйгээ олох гэж чамгүй хичээсэн. Барууны намд ээнэгших, атгандаа авах гэж ч чамгүй улайрч буй. Тэрбээр анх АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч гэдэг утгаараа хөх даавуун дээлтэй байсан бол тэргүүний суудлаас буухдаа өнгө нь өөрчлөгдөж улаан болсноос өөрөөр өөрчлөлт гараагүй. Намаа хагалан бутаргаж, ард түмнийхээ ядуу зүдүү, ажилгүй байгаа нь Х.Баттулгын улс төрийн  үр дагавар гэж буруутгагсад асар олон. Өнөөдөр гэхэд л төмөр замгүйгээсээ болоод нүүрсээ зарж чадахгүйдээ хүрчхээд байгаа нь үнэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 17, 2022 08:44

Сэтгүүлч яг үнэн бичжээ

Зочин
Зочин
5 сар 17, 2022 09:25

Манайхан шиг үзэл бодол нь төлөвшөөгүй иргэдтэй улс оронд баруун зүүн үзэл бодол одоохондоо сонин биш,улс оронд юу саад болж байна түүнийг засаж з�##�руулах төдий үйл явд�##� явагдаж бна.

иргэн
иргэн
5 сар 17, 2022 09:31

МАН, АН-ынхан Улс төрчид гээд байгаа Этгээдүүд Баттулгыг *Намнах* ажиллөгаагаа эрчилжүүлж эхллээ,

Зочин
Зочин
5 сар 18, 2022 00:06
Reply to  иргэн

Намнах нь зүйтэй, ийм м�##�д дарлуулаа л энэ АН-ыхан арчаагүй гэдэг нь !

Зочин
Зочин
5 сар 17, 2022 09:46

Шударга хүн

Зочин
Зочин
5 сар 17, 2022 09:53

Монголын өнгөрсөн 30 жилийн �##�дааг засах цаг ирнэ. Гэхдээ энэ хүн биш

Зочин
Зочин
5 сар 17, 2022 10:13

П.Урнаа гэгч хөлсний сэтгүүлч 30 гэр бүлийн угаадаснаас олж долоож дээ.

зочин
зочин
5 сар 17, 2022 10:17

Жонгуу хутгагч күн

Зочин
Зочин
5 сар 17, 2022 11:02

Ямар ч гэсэн тэр монгол үзэлтэй монгол хүн гэдэг нь үнэн бөгөөд чух�##�.

Зочин
Зочин
5 сар 17, 2022 11:02

барууны үзэл зүүний үзэл гэж ямар ялгаа байгаа юм. АН-д тийм үзэл байдаг юм уу. мөнгө л олж байв�##� тэдэнд үзэл сурт�##� гэж үгүй дээ.

Зочин
Зочин
5 сар 17, 2022 11:03

MAH.g xvvkn noxoi bogs doloogchdig yriku tanai lalrin site doloogch bjee

Зочин
Зочин
5 сар 17, 2022 11:03

Монголын өнгөрсөн 30 жилийн �##�дааг засах цаг ирнэ. Гэхдээ энэ хүн биш.

Зочин
Зочин
5 сар 17, 2022 11:04

Женко хувьчл�##�аар л баяжсан хүн

иргэн
иргэн
5 сар 17, 2022 15:39

Бид нүүрсний асар ашиг олох боломжоо �##�дсаны хариуцлага хэнтэй ч хува�##�цахгүйгээр Баттулга хариуцна. Үүнийг олон нийт сайн мэднэ. Үүнийхаргайгаар бид өр ихтэй улс болсон. Ер нь хаана л жаахан төрийн мөнгө завших боломж байна бүгдийг ашигласан гэхэд хэлсдэхгүй. Сайншандын үйлдвэрийн прк нэрээр ТЭЗҮ д бөөн мөнгө үрж. Хувийн барьж байсан төмөр замыг төрийн мөнгөөр барина гэж завшаад зарим зугтаж хил гарав. Зүүн тийш В�##�идивосток хүртэл төмөр замыг өөрөө ерөнхийлөгч хүн зарцуул�##�тыг нь нууцл�##�д хамааруулан олныг хардах нөхцөлд хүргэв. Энэ хооронд Орос тээвэр ложисткоо хөгжүүлж Хятададын зах зээлийг эзэлж улмаар зүүн ази. Европруу нүүрсний бизнесээ өргөжүүлэх боломжыг бүрэн ашиглаж Монгол хохиров. Зээлийн асууд�##� одоо сөхөгдөж байна. Ийм хүн эх орон ч байх уу. Энэ бол түүний �######� долоож амьдарч яваа нөхөдийн амнаас гарах үг.

Зочинчс
Зочинчс
5 сар 17, 2022 15:43

Хогийн шаар.

Зочин
Зочин
5 сар 17, 2022 21:16

Жонкуу л гээд бичээд байдийн нэг учир байгаад л ингэдэг биз. Одоо эргээд харахад жонкууч оргүй биш болтой

Дорж
Дорж
5 сар 17, 2022 21:37

Баттулга мулгуу хүн.Эв нэгдлийг илэрхийлэгч байгаагүй

Чингис
Чингис
5 сар 17, 2022 23:11

ЖДҮ, Хөгжлийн банкны луйвар цаашаа шүү, 17 чингэлэг спиртийг ус болгогч шидтэн, 280 сая долларын төмөр замыг газар доогуур нууцаар барьж, Сайншанд аж үйлдвэрийн паркийн хоосон цаасан макет хийж 10 тэрбумыг хулгайлагч, Ахмадын тэтгэвэр тэглэх нэрийдлээр, Улсын ордын мөнгөөр өөрийн дээрэмдэж авсан ХААН банкны чанаргүй зээлийг тэглэсэн 1000-ны шилдэг хулгайч, луйварчин, худ�##�ч жанхуугийн яруу �##�дар бадартугай. Ямар ард түмэн байна яг тийм л төр байна!!!

Зочин
Зочин
5 сар 18, 2022 06:26

Баттулгад баяжихаас өөр ямар элэнцгий нь үзэл бримтл�##� байхав дээ !

Зочин
Зочин
5 сар 18, 2022 08:28

Зүүний үзэлтэн ч бас биш баруун зүүн холилдсон.Өөрөө л их завшсан даа

Иргэниргэн
Иргэниргэн
5 сар 18, 2022 20:54

Улс орны �##�ь ашигтай баялагыг ганцаараа аваад аваад орчлонгоос явахгүй ш тэ.ард түмнээ бодсон сэтгэл даанч байхгүй юу?ерөнхийлөгч баттулга?.асгатын мөнгөний ордыг баяжм�##�ыг 2жил хятадуудад зарлаа.вогоноор зөөж бна.энэ адьшаа гишүүн туслах мөнхбаяр зэрэг хүмүүс ичээч.зөөгөөд л байх юм.хагартлаа баяжлаа одоо болиоч дэ.болоьсруулж монголын ард түмэнд хэрэгтэй байдлаар гараачээ.энэ их өр ярьж байхын оронд наад баяжм�##�ыг гаргаж бгаа улсаа хорьж ш�##�гаач.эцэст нь бид их өр ширыг татвар төлөгч нар төлмөөргүй бна.асгатын мөнгөний баяжм�##�ыг одоо хятадуудад зарахаар болиочээ

Зочин
Зочин
5 сар 18, 2022 22:28

Зүүн баруун нь ямар хамаа бнаа . Нохой нь нохой гэхдээ манай нохой гэсэн шүү

Холбоотой мэдээ

Back to top button