ВИДЕО КОНТЕНТНийгмийн

"Яг түүн шиг" шоуны нүүр хувиргагч: Нүүр хувиргалтыг 60-80 хувь дөхүүлэх боломжтой байдаг

Олны танил хүмүүс дэлхийн болон Монголын оддын дүрд хувиран дуулж, жүжиглэн өөрсдийн авьяасаа сорьдог шоу бол "Яг түүн шиг". “Боловсрол” телевиз “Endemol Shine” группийн албан ёсны эрхтэйгээр бэлтгэн хүргэж буй эл шоу нэвтрүүлэг цар тахлаас шалтгаалан хоёр жил завсарлаад байсан юм. Харин энэ жил тус шоу эргэн ирлээ.

С.Наран, Ө.Уянга, С.Зоригт, Х.Баярмаа, С.Баянмөнх, Г.Эрдэнэбилэг, Б.Чойжилсүрэн, Ч.Мишээл нар энэ удаа өрсөлдөж байна. Хоёр дугаар цацагдаад буй ч үзэгчид шоуны тухай цахим сүлжээнд ам булаалдан мэтгэлцэж, нүүр хувиргалтыг ихээн шүүмжилж буй юм.

Иймд бид энэ удаагийн "Сошиал трэнд" буландаа тус шоуны нүүр хувиргагчаар ажиллаж буй Галбаатарын Хос-Эрдэнийг урьж оролцууллаа.

Сэтгүүлч Э.Булган ярилцлагаа тоймлон ярьж байна.


-Г.ХОС-ЭРДЭНЭ ГЭЖ ХЭН БЭ-

Г.Хос-Эрдэнэ зураач, интерьер дизайнер мэргэжилтэй. "Сити" их сургуулийн гоо сайхны сургуулийн нүүр хувиргалтын багшаар ажилладаг. 2014 онд Герман улс руу дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд яваад нүүр хувиргалтын тусгай эффект буюу маск хийхэд дурласан. Түүний анхны багшийг Г.Цэнгүүн гэдэг. ХБНГУ-д одоо ажиллаж, амьдардаг. Зураг суурьтай учраас киноны хувиргалт сонирхол татсан. Тиймээс багшаасаа нүүр хувиргалтын тухай цогцоор нь заалгажээ. Улмаар 2016 онд "Яг түүн шиг шоу"-ны нүүр хувиргагчаар ажиллах санал ирж, таван улирлын турш шоуны оролцогчдын нүүрийг хувиргах хүндтэй ажлын томилолт авчээ. Тэрбээр

  • 2017 онд Бээжинд "Sen Fx"
  • 2019 онд Москвад "Мосфильм lexfx" студийг тус тус дүүргэсэн байна.

"Яг түүн шиг" шоуны оролцогчдын нүүр хувиргалтын багийг ахлан ажилладаг. Тус багт 6-10 гишүүнтэй. Мөн Оросын томоохон шоу нэвтрүүлгүүдийг хариуцдаг туршлагатай 4-5 хүний бүрэлдэхүүнтэй баг Оросоос ирж хамт ажиллаж буй аж. Оросоос ирсэн баг тусгай эффект буюу зөвхөн маскийг хариуцан ажилладаг гэнэ.

Г.ХОС-ЭРДЭНЭ: "ИНГЭЭД ХИЙЧИХГҮЙ ДЭЭ, БАРАГ БИ ОЧООД БУДЧИХЪЯ" ГЭДЭГ. УУЧЛААРАЙ...

Тэрбээр "Яг түүн шиг" шоуны тухай цахим сүлжээн дахь шүүмжлэлийг хэрхэн хүлээж авч буйгаа ийнхүү хуваалцлаа.

Г.Хос-Эрдэнэ "Үзэж байгаа хүмүүст амархан л даа. "Ингээд хийчихгүй дээ, бараг би очоод будчихъя" гэдэг. Уучлаарай, хэзээ ч тийм юм байдаггүй юм. Хэн нэгнийг хэн нэгэнтэй адилхан болгоход маш их ур чадвар нэхэгддэг л дээ. Үүнийг ойлгоосой гэж хүсэж байна.

Том хацартай хүмүүсийн хацраас хасаж болдоггүй болохоор тийм хүмүүсийг туранхай хүн дуурайлгахад хэцүү. Маск нэмэхээр бүр том толгойтой болчихдог. Энэ мэт асуудлуудтай бид нүүр тулдаг. Гэхдээ бид ямар тэмцээн уралдаанд оролцож байгаа биш. Ард түмнээ баясгах гэж олон улсын шоуг зохион байгуулж буй. "Яг түүн шиг" шоуг зохион байгуулдаг бусад орнуудын нүүр хувиргалт тааруухан. Манай нүүр хувиргалт нэлээн гайгүйдээ тооцогдоно шүү.

Мэдээж 100 хувь адилхан болгох боломжгүй. 60-80 хувь дөхүүлэх ёстой байдаг. Ер нь хүнийг хүнтэй адилхан болгох хэцүү. Эмэгтэйчүүд эрэгтэй хүнийг дуурайх хэцүү. Хүзүү нь нарийдаад байдаг. Нэг л том толгойтой харагдаад болдоггүй юм. Харин эрчүүд эмэгтэй хүнийг дуурайхаар хүлээн зөвшөөрөгддөг. Наад зах нь эрэгтэй хүн өндөр өсгийт өмсөхөд инээдтэй харагддаг байхгүй юу. Тарган гуя, шилэн трико, хиймэл хумс, болхи хөдөлгөөн нь инээдтэй харагдана.

Бас нөгөөтэйгүүр хүнийг хүссэнээрээ энгэсэг, багс бариад өөрчилчихдөггүй л байхгүй юу. Үзэгчид түүнийг ойлгохгүй юм. Эхний дугаар дээр дуучин Б.Чойжилсүрэн МУГЖ, Төрийн Соёрхолт Х.Лхагвасүрэн гуайг дуурайсан. Ард түмэн Х.Лхагвасүрэн гэдэг хүнийг хар савхи, хар шилтэй, улаан бандатай, сахалтай хүнээр төсөөлөөд байгаа юм. Залуудаа ямар дуу дуулдаг байсан, сахалгүй, шил зүүдэггүй байхдаа ямар байсныг хэн ч мэдэхгүй байгаа байхгүй юу. Уг нь бид хамгийн боломжит хувилбараар л өөрчилсөн юм.

Заримдаа бүх зүйл төгс болохгүй. Олны шүүмжлэлд өртөөд буй “Gangbay” хамтлагийн дуучин С.Баянмөнх, дуучин, жүжигчин, комедиан С.Зоригтын нэмэлт маскны хэлбэрийг буруу гаргасан учир жаахан тохиромжгүй харагдсан. Маскны хэлбэр нь буруу бол өөрчилж засах ямар ч боломжгүй байдаг. Үзэгчид оролцогчийн суудал дээр жаахан эвгүй сууж байх үед нь зургийг нь дарчхаад, тасалж аваад хошигноод байна.

Гэхдээ яахав ээ, угаас интертаймент шоу. Бид үүнийг огт тоодоггүй. Таван жил хүмүүсээс элдэв үг сонссоор бүр тоохоо больж дээ. Тийм л сайн юм бол өөрсдөө гараад хийчих л дээ гэж хэлмээр санагддаг" хэмээв.

-ХӨЛС, ХӨДӨЛМӨР-

"Яг түүн шиг" монголчуудад нүүр хувиргалтыг таниулж буй шоу. Нүүр хувиргагч нар оролцогчдын сугалсан оддыг судалж, хэн нь маск наалгах, хэн нь наалгахгүйгээр шууд мэйк-ап хийлгэхийг тооцоолдог байна. Маск зүүх оролцогчид зураг авалттай өдрөө л маскаа зүүнэ. Учир нь маскийг нэг удаа ашиглаад л ирмэгүүд нь эвдэрчихдэг юм байна. Нэг маск маш өндөр зардлаар бүтдэг. Харин мэйк-ап, сахал, үсээр шийдэх хувиргалтуудыг шаардлагатай гэж үзвэл зураг авалтын өмнөх өдөр нягталж, шалган туршдаг ажээ.

Нэг оролцогчийг будаж, үс гэзгийг нь янзлахад 1-2 цаг зарцуулдаг. Тиймээс масктай зүүх оролцогч, маск зүүхгүй оролцогчоо сөөлжөөд л будчихдаг гэнэ.

Үзэгчдийн тэр бүр мэддэггүй, тайзны ард болдог хором мөчүүдээс Г.Хос-Эрдэнэ ярилцлагын төгсгөлд хуваалцсан юм.

Тэрбээр "Тусгай эффект буюу маскийг арьсан дээрээ 4-5 цаг наалгах боломжтой. Хүний арьс хөлрөөд, маск хөндийрөөд байдаг юм. Тэгэхээр маск наалгасан оролцогч маань хөлсөө гаргаад ийш, тийш гүйж харайгаад байж болохгүй. Хамаагүй орилж хашхираад, халуун юм уугаад байж бас болохгүй. Бичлэгт орж дуустлаа хүйтэн ус ууна. Хөлсөө гаргахгүйн тулд усаа соруулаар ууна. Ерөнхийдөө сэрүүхэн өрөөнд байж байгаад бичлэгтээ ордог" гэлээ.

"Өөрийгөө одоог хүртэл хөгжүүлж, хийгээд... алдаад... хийгээд л явж байна. Одоо л гарт орж байна" хэмээн ярих түүний ярилцлагын дэлгэрэнгүйг та бүхэн видео хувилбараас үзээрэй.

Ташрамд сонирхуулахад, Г.Хос-Эрдэнэ "Тэгри чину" олон ангит киноны нүүр хувиргагчаар ажилласан юм билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-18 08:10

haha tiimshdeee mongolchuud unheer muuhai zantai

Зочин
Зочин
2022-05-18 08:22
Reply to  Зочин

mongolchuud geltegui delhiin hun turluhtun buged tiim bolson

зочин
зочин
2022-05-18 08:11

Чадварлаг, хөдөлмөрч з####ууд улам их амжилт, сайн сайхан бүхнийг хүсье! Дэлхийн ####ь ч улс оронд мэргэжлийн ур чадвараараа өрсөлдөж, ####дар нэрээ цуурайтуулж чадна шүү, дүү минь.

Зочин
Зочин
2022-05-18 08:17

Ядаж урт урт хамар хийхээ больчихвол арай дээр болох юм болов уу

Зочин
Зочин
2022-05-18 08:18

Нэг хэсэг оросууд ирээд ш#### өөр хийдэг бсн, одоо зүгээр матарлаад хаячихсан. Чадвар, мэргэжлийн ялгаа байна даа. Тэр хар Баярхүү "супер".

Зочин
Зочин
2022-05-18 08:18

Tegeed Zorigtiig yu bolgoj bgaan? Hahaha

зочин
зочин
2022-05-18 09:37
Reply to  Зочин

муу хийж байгаагаа хүлээн зөвшөөрч байгаа бололтой

Зочин
Зочин
2022-05-18 08:28

Угаасаа муу хийж байгаа юмыг муу байна гэж хэлнэ. Өөрөөр хэлвэл энэ з####уу мэргэжилдээ муу хүн юм.

Зочин
Зочин
2022-05-18 08:30

tiim shuu hunii ajliig hundeleh heregtei

Зочин
Зочин
2022-05-18 09:38
Reply to  Зочин

барилга муу барьчихв#### сайн байна гэх үү

Зочин
Зочин
2022-05-18 09:08

Ажилдаа муу хүмүүс ийм чух#### царай, чух#### харцтай байдаг. Эсрэгээрээ ажлаа гартаа оруулчихсан чадварлаг хүмүүс аягүй энгийн байдаг

зочин
зочин
2022-05-18 09:36

Анх удаа байсан бол ойлгохсон. Энтермаймент болохоор, шүүмж тоохоо больсон гэхийн. Харин ийм шоуг чинь хүмүүс үзэж, та нарын хөдөлмөрийг үнэлдэг биз дээ. уучлаарай, биш л дээ, анх удаа биш өмнө нь хийж л байсан байна ш дээ.энэ удаагийнх чинь үнэхээр муу байна ш дээ. өмнөх дугааруудын нүүр хувирг####тыг яаж хийж байсын.Оросуудын яаж хийж байгааг харсан л хүн байна, өөрийнх нь яриагаар бол. энэ удаагийнх чинь бүр огцом муудаад байгаан биш үү.

Зочин
Зочин
2022-05-18 09:37

Чадахгүй нь уу

Зочин
Зочин
2022-05-18 10:03

hiij baigaa neg nee deesh ni demijih bish doosh ni dardag ene mongol zan shuudee

Зочин
Зочин
2022-05-18 15:54

Авах, гээхийн ухаанаар хандсан нь дээр. Шүүмжлэлд шантрахгүй, хийх юмаа хийгээд, сурах юмаа сураад, сайжруулах юмаа сайжруулаад явах хэрэгтэй шүү дээ. Ер нь бол авьяас, хөдөлмөр, цаг хугацаа, хөрөнгө мөнгө маш их шаардсан амаргүй ажил. Амжилт хүсье.

Зочин
Зочин
2022-05-18 22:48

Харж л байя биеэ өмөөрөх хэрэггүй сайжрахаа бод яав#### яг түүн шиг болгохоо бод.тэгээд олонд гайхуул

Зочин
Зочин
2022-05-20 06:54

Хувирг####тыг муу хийж байгаа нь үнэн. Оролцогчид өөрсдөө харин хичээж дуурайх дүрдээ дөхөж байгаа. Улам сайн суд####гаа хийж чадваржих хэрэгтэй шүү!

Холбоотой мэдээ

Back to top button
17
0
Would love your thoughts, please comment.x
()
x