ДЭЛХИЙЭнтертайнмент

XVIII зууны Хятадын ховор ваарыг дуудлага худалдаагаар 1.8 сая ам.доллароор заржээ

18-р зууны үеийн Хятадын ховор ваарыг дуудлага худалдаагаар ойролцоогоор 1.5 сая фунт стерлинг буюу 1.8 сая ам.доллароор арилжжээ.

Алтадсан цэнхэр өнгийн ваарыг анх 150,000 фунт стерлинг буюу 186,000 ам.доллараар үнэлсэн хэмээн Английн дуудлага худалдааны төвийн “Drewatts” мэдээлжээ.

Ваарыг нэгэн мэс заслын эмч 1980-аад онд хэдхэн зуун фунтээр худалдаж авч байсан ба түүний хүүд эл ваар өвлөгдсөн аж. Тэрбээр ваар чухам хэдий хэр үнэ цэнтэй эсэхийг нь мэдэхгүй байсан тул гал тогооныхоо өрөөнд хадгалсаар ирсэн гэнэ. Хожим нь урлагийн бүтээл, үнэт эдлэлийн шинжээч ваар эртний эдлэлд хамаатайг тогтоосон байна.

Хоёр фут өндөртэй шаазан ваарны суурин дээр Чин гүрний Цянь Лун /1736- 1795/ хааны үеийг илтгэсэн зургаан тэмдэг бүхий тамгатай аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button