
Өнгөрөгч долоо хоногт улс төр, эдийн засагт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
-ҮЗЭЛ СУРТАЛГҮЙ АХМАДУУДЫН ЖАГСААЛЫН ҮР ДҮН БӨХӨЖ, ЗУЛЫН ГОЛ БОЛОГСДЫН ТЭМЦЭЛ СААРАВ-
УДШ-ийн Нийт шүүгчдийн хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаар Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэх байсан.
Ийн хэлэлцэхээр хоёр хоногийн өмнө Д.Пүрэвдаваа тэргүүтэй АН-ын улс төрийн зөвлөлийнхөн төв талбайд мэдээлэл хийхдээ “Х.Баттулгыг бүртгэхгүй бол зулын гол болоход бэлэн, бэлтгэлээ хийж байна” хэмээсэн юм. Мөн уржигдраас УДШ-ийн гадаа хэдэн ахмадууд жагсаж, цагаан хоолойгоор орилж, бөмбөр нүдэж, өнгөт уриа лоозон барьж тайван жагсаал хийцгээв. Тэд мөн л “Х.Баттулгыг бүртгэхгүй бол амьдрал утгагүй байна” хэмээцгээв.
Улмаар дээд шүүхийн гадна үймээн болж иргэд Дээд шүүхийн байр руу орох гэж бөөнөөрөө дайрч, тусгайгийн алба хаагчид ирж хамгаалалтад гаран хэсэг хугацаанд жүжиг тавигдсан.
Намынхан нь унан тусан хайр зарлаж, ахмадууд уйлан дуугарч тэмцэж байтал тэр УДШ-д бүртгүүлэх хүсэлтээ татчихсан юм. Тодруулбал, хурлын товоос өмнөхөн "Дээд шүүх АН-ын даргын бүртгэлийг шүүн таслах ажиллагаа гэж үзэж” материалаа татав. Харин УДШ “Хуулийн шаардлагад нийцсэн бүрдүүлбэр хангаагүй” гэсэн үндэслэлээр хэлэлцэхээс татгалзаж, буцаах шийдвэр гаргасан.
Эцэстээ зулын гол болох, амьдрал утгагүй байх иргэдийн хүсэл, тэмцлийн зорилго юу болж хувирав.
-Д.СОСОРБАРАМ, Э.БАТ-ҮҮЛ НАРЫГ Л ОНОЖ ЦАЦАРДАГ ГУРИЛ-
Х.Баттулгын хүмүүс ийн дээд шүүхийн гадаа “дөвчигнөж” байх хооронд С.Эрдэнэ, Э.Бат-Үүл, Д.Ганбат нар ч зүгээр суусангүй. Д.Сосорбарам тэргүүтнүүдээ Хэлмэгдэгсдийн хөшөөний гадаа авч ирж микрофон барин орилцгоов. Тэд "Монголыг Беларусь болгохгүй" хэмээх лоозон барьжээ.
Тэдэн рүү мөн л гурил цацсан үйл явдал дахин давтагдав. Сошиал орчинд “Х.Баттулгын эсрэг жагсахаар л гурил цацуулчхаад байдаг, энэ нь зохиомол бөгөөд төлөвлөгөөтэй юу” гэх хардлага ч гарсан юм.
Улмаар явсаар Хэлмэгдэгсдийн хөшөөнөөс хөдөлж Дээд шүүхийн замын эсрэг талд буюу Нийслэлийн цагдаагийн газрын үүдэнд ирж, замын нөгөө талаас Х.Баттулгын төлөөх жагсагчидтай "battle"-дав.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улсын дээд шүүх АН татан буулгав�##� таарна.
ХАА САЙГҮЙ Л МУУХАЙ ӨВӨГЧҮҮЛ ЭМЭГЧҮҮЛ ПИЗ ДА
АН-ын гишүүд ээ, Та бүхний үзэл санаандаа бат зогсож байгааг хүндэтгэж байна. Гэхдээ Хэн нь хэн болохыг нухацтай тунгаан, сайн ялгаж танина уу. . .
Тайван байлдаа
Энэ нам устах байх.Хоер хуваагдаач дээ..
Ардчил�##� гэж сагсганасан этүүд чинь хөгшин з�##�уугүй самуурсан, хүндээ хөнгөнөөс өгсөн , өөрийн гэсэн бодолгүй амьтад байдаг юм шүүдээ. АН гэдэг чинь тийм амьтдын үүр, хэнд ч хэрэггүй ш�##�бааг байхгүй юу.