ДЭЛХИЙ

В.Путиний өвчний улмаас Кремльд эмх замбараагүй байдал үүсэв

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний биеийн байдал улам дордож, ямар ч тамир тэнхээгүй, улс төрийн нөлөөгөө алдаж эхэллээ. Ийм мэдээллийг Британийн тагнуулч асан Кристофер Стил өгөв. Түүний хэлснээр, В.Путинийг хаа явсан газарт эмч нар, тэр тусмаа онкологи /хавдар судлал/-ийн эмч нар дагалдан явдаг болсон аж. В.Путин эмээ уухын тулд уулзалт ярилцлагууддаа завсарлага авч,  гарч явдаг болсон гэнэ.

Кристофер Стил бол “МИ-6”-ын ажилтан асан, Орост олон жил ажиллаж, Орос дахь тагнуулын албыг гурван жил удирдаж ажиллаж байсан нэгэн. Түүний дүгнэснээр, В.Путиний эрүүл мэндийн байдал түүний эрх мэдлийг ихээхэн ганхуулж, улмаар Кремльд эмх замбараагүй /хаос/ байдал газар авч байгаа аж.

Гэвч, Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков В.Путинийг эрүүл мэндийн асуудалтай гэдгийг удаа дараа няцаасаар ирсэн. Энэ удаад ч мөн эрс няцаав. Ямартай ч, В.Путиний өвчний тухай цуурхал хэдэн сарын турш дэгдээд байгаа юм.

Тавдугаар сарын 14-нд Украины Цэргийн тагнуулын газрын дарга, хошууч генерал Кирилл Буданов В.Путиний бие маш хүнд байгаа хэмээн мэдэгдэж, мөн л Кремльд эмх замбараагүй байдал газар авсныг хэлсэн удаатай.

Эх сурвалж: Ukrinform

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochinemee
zochinemee

tenger urshuuj putinii bie hurdan saijraasai gej eruue,

ҮНЭН
ҮНЭН
Reply to  zochinemee

чамтай хамт үхэх болтугай хаха

mendee
mendee
Reply to  ҮНЭН

chi lav l sain bish e

ҮНЭН
ҮНЭН

энэ өгөр чинь дайн эхлүүлчихээд үхээд өгөх нь ээ

Зочин
Зочин

Орос задарч Буриад.Х�##�имаг.Тува бие даасан улс болоосой.Аль болгон Москвагаас удирдах вэ .

Ahmad
Ahmad

Eruul enkh urt udaan az jargaltai baina aa.

Zochin
Zochin

Iim Fake medeelliig oogshuulj,shalgalguigeer medeellehee bolimoor uym,jaahan mergejiliin tuvshind ajillamaar uym,zugeer huulaad,orchilaad tavichihaj hen ch chadna..

Зочин
Зочин

сайн бгаа feik

Зочин
Зочин

Путин даргын бие зүгээр. Яах ч үгүй. Орос орноо олон жил удирдана. Бурхан багш ямагт зөвийн т�##�д байдаг ба зөв т�##�ыг дэмжинэ. Путин дарга хэзээ ч хэнийг ч өддөггүй болохоор эцэстээ зөврөнө.

zochinemee
zochinemee

burhan urshuuj eruul enh baij urt naslaarai

zochinemee
zochinemee

putinii ajillagaa zuv bolohiig delhii uzeh udur irne, huniijg muuhaigaar helj haraaj baigaa humuusiig burhan urshuunu gej ugui,

Холбоотой мэдээ

Back to top button