УЛС ТӨР

Монголоос дүрвэж буй бизнес, бизнесменүүдээ тоолж үзээрэй, Ерөнхий сайд аа

Кэйс 1: Монголоос гарч буй БНХАУ-ын компаниудын бичиг цаасыг цэгцэлж байна

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниуд Монголоос гарч, эдийн засаг нь хэсэгтээ сэргэхгүй тул эрсдэлд орно гэж болгоомжилж байгаа талаар бичиг цаасыг нь эмхэлж өгдөг иргэн ярив. Хятадууд оруулсан мөнгөнийхөө балансаа барьж байвал их ашиг харахгүй, хөрөнгөө зараад гарахыг урьтал болгож байгаа гэв.

Кэйс2. Гадаадад сурснаа Монголдоо хэрэгжүүлэх гэсэн боловч бүтэхгүй юм байна

Гадаадын оронд ажиллаж байсан үйлдвэрийн загвар, хийж байсан бүтээгдэхүүн сэлтээ Монголд хийх гэсэн иргэд мухардалтай тулгарч, гадаад руу буцдаг жишиг сүүлийн жилүүдэд давтагдав. Ухаалаг угаалгын газрууд, шахмал түлшний өөр загварууд, үйлдвэр үйлчилгээний чиглэлийнхэн гээд энэ жагсаалт их урт.

Тэд "Байсхийгээд л Мэргэжлийн хяналт, татвар, даатгалынхан нь акт тавиад ороод ирдэг. Ажлаа бүтээхийн тулд гар хүндрүүлэхэс өөр аргагүй. Танил талгүй бол ямар ч ажил бүтдэггүй" гэх нийтлэг асуудал ярьдаг.

Кэйс3. "Монголд авлига өгч байхаар гадаад орчинд бизнес хийе. Эсвэл зарлаа"

Уул уурхай, томоохон үйлдвэрлэл хөгжүүлэх гэж зүтгэсэн залуу, идэр үеийнхэн ерөнхий байдлаараа цөхөрсөн сэтгэл зүйтэй болсон. Тэд "Монголд авлига өгсөөр залхаж ядарч байна. Мөнгөө гадаадад эргэлдүүлмээр байна. Манай компанийг Хятадууд сонирхож байгаа" гэж ярих нь энгийн үзэгдэл болжээ. Хөл хорионоос хойш гадагшаа ийм ажлаар зоригсод олон болов.


Монголд бизнес эрхлэхэд жаргаад ч байгаа юм шиг. Зовоод ч байгаа юм шиг. Аль танил талтай хэдийнх нь бизнес урагшилж, жамаараа зүтгэж буй хэсгүүдийг цагдаа, мэргэжлийн хяналтаас өгсүүлээд боорлох эзэн мунддаггүй.

Нэг аймгийн бичил уурхай эрхлэгчид аймгийнхаа том, бага дарга нарт авлига өгсөөр, бараг нийтээрээ тамирдаж ядраад, бууж өгсөн гэх.

Ийм нөхцөл байдлаар улс ерөнхийдөө бүрэн хучигдсан гэхэд болно. Бизнес эрхэлж, татвар төлж буй ААН-үүд өнөөдөр үндсэндээ бүрэн цөхрөлд орчхоод байна. Хамаг инерц, цаг зав, санхүүгээ хувийн бизнестээ оруулдаг. Нэг хэсгээр нь төрөө авлигаддаг. Нөгөө талд ажилчдынхаа цалин, татвараас өндийхгүй.

Хар захынхан нь гэтэл ямар ч татварын системгүй. Асар их сул мөнгө тэнд эргэлдэж байдаг. Энэ мэт харьцуулах шударга бус асар олон тогтолцооны асуудалтай. Хуулиар, зарчмаар явах гэсэн ААН-үүд сөхөрч, танил талтай хэд нь хамаг тендерээ түүж, хяналтгүй мөнгөний урсгалаа Энэтхэг ядуу хэсгээ тоолохоо байсан шиг бүр системийн гадна үлдээсэн хачин баргар тогтолцоотой улс бол манайх.

Хөрөнгө оруулагчдыг татах агуулгаар үе үеийн Зсгийн газар сүртэй мэдэгдэл хийгээд өнгөрдөг. Бодит байдал дээр манайхан хөрөнгө оруулагчдыг банк, төр, хуулийн бүлгээрээ намнаж, мөнгийг нь гаргаж өгөхгүй нам түгжчихсэн кэйсүүд өчнөөн. Ийм байхад дэлхийн мөнгөний нүүдэл юун Монголыг зүглэх.

Эсрэгээрээ Монголоос дүрвэх бизнесийн тоо улам нэмэгдэж, гадаад зах зээл дээр тогтмол дүнтэй багахан ашиг хүртээд явахыг илүүд үзэгсэд олшров. Энэ нь ч зөв. Хаана тайван, эрсдэлгүй мөнгөний орчин байна. Тэндээс жижигхэн өгөөж хүртээд амьдрах нь хэн хүнд амар.

Хэзээд бизнесээ дээрэмждүүлж мэдэхээр, хуулийн орчин нь өөрчлөгдөж болохоор, асар олон төрлийн шантаажист хөгжсөн улсад бизнес эрхлэхийг ер хэн хүсэх. Тэд дүрвэж байна. Хөрөнгө оруулагч татах том агуулга хөндөхөөсөө илүү Монголоос дүрвэж буй бизнес, бизнесменүүдээ, улсынхаа байдлаас айж байгаа сайн тархитай залуусаа бүртгэлжүүлмээр байна. Тэдний кэйсүүд л энэ Засгийн газарт ихийг хэлж өгнө.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-24 08:41

Хэзээд бизнесээ дээрэмждүүлж мэдэхээр, хуулийн орчин нь өөрчлөгдөж болохоор, асар олон төрлийн шантаажист хөгжсөн улсад бизнес эрхлэхийг ер хэн хүсэх. Тэд дүрвэж байна.

Зочин
Зочин
2022-05-24 09:26
Reply to  Зочин

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ОРЧИН БОЛ ГАДНЫХАН МОНГОЛЧУУДАД ДЭЭРЭМДҮҮЛНЭ . МӨН МОНГОЛЫН ТӨР ХУРААЖ АВДАГ. МОНГОЛЧУУДЫНХАА ХӨРӨНГИЙГ ХУРААНА. ТҮҮНИЙГ БАЛИАШИГЛАЖ БАРАГ БҮГДИЙГ АВАХ ХУРААЖ АВАХ ХЭРЭГТЭЙ ГЭСЭН ХЭСЭГ БҮЛЭГ ХҮМҮҮС БИЙ БОЛЖЭЭ.ДЭЭРЭЭС НЬ ТАТВАР , МХЕГ , СТАНДАРТ ХЭМЖИЛ ЗҮЙ гээд ДАРАМТЛАЖ ШАНТААЗЛАХ ОЛОН ТӨРЛИЙН БИЧИГ БАРИМТ ШААРДАЖ ЗАЛХААХ ӨЧИГДӨР НЭХСНЭЭ МАРГААШ НЭХЭХ ЭНҮҮХЭНД .ДАРГА НАРЫН ХҮНД СУРТАЛ ,АВИЛГА БОЛ ХЭРЭЭС ХЭТЭРСЭН ДЭЭ.УУЛ УУРХАЙ БОЛ АРАЙ ГАЙГҮЙ. ЯАГААД ГЭВЭЛ СУУРИН ГАЗРААС АЛС ХОЛД БАЙДАГТ БАЙГАА ЮМ. ИЙМ ГАЗАР ЯАЖ ХӨРӨНГӨ ОЖ ИРЭХ ВЭ ДЭЭ.МОНГОЛын нэНЭГ БИЗНЕСМЭН ХЯТАДАД ҮЙЛДВЭР НЭЭГЭЭД МОНГОЛТОЙГОО АДИЛ БААХАН БИЧИГ ЦААС БОЛЖ ДЭЭ. ХЯТДЫН ТАТВАРЫН АЛБА,БАЙЦААХ ГАЗАРТ НЬ ОЧИХОД ХЯТАДУУД ГАЙХААД ТЭР БИЧГЭЭС НЬ ТАТВАР 2 БАРИМТ , БАЙЦААХ ГАЗАР НЬ 3 БИЧИГ БАРИМТ АВААД ОДОО ТА АЖИЛЛААД БАЙ ГЭЖ.МОНГОЛ БИЗНЕСМЭН МОНГОЛД БИЗНЕС ЭРХЛЭХЭД ХИЧНЭЭН ХҮНДРЭЛТЭЙГ ТЭНДЭЭС ОЙЛГОСОН ГЭДЭГ.

Зочин
Зочин
2022-05-24 08:45

Монголоос хятад компаниуд гарч байгаа нь лав үнэн. Гадаадад олон жил ажилласан хүмүүс тэр бизнесээ монголд нээх гэж оролдоод хад мөргөөд буцаад явчихсан түүх бол арваад жилийн өмнөөс гарч эхэлсэн

Zochin
Zochin
2022-05-24 09:23

Үнэн шүү дээ. Ингээд манай эдийн засаг агшиж, ААН, ард түмний орлого буурна даа хөөрхий. Энэ хэдэн поп, худ�##�ч нөхдүүдийн улс орон удирдана гэж юу байхав дээ чааваас. Дэлхий нийттэйгээ хөл нийлүүлээд ч �##�хчих ухаан байхгүй байж яаж хөгжих вэ дээ. КККв Тэр нэг БАТНАЙРАМДАЛ гээд нэг хурга шиг нөхөр чухам зүгээр гадны санхүүгийн том компанид ажиллаж байсан гээд гоншигноод байдаг тэр Оюук моёкдаа хэлбэл таарна.

Зочин
Зочин
2022-05-24 10:06

Бээрэлээд буг�##�чихсан тархитай хүмүүс юмаа. Учрыг нь олий гэсэн ч сүлжээний утас????????

Зочин
Зочин
2022-05-24 10:07

Үнэн шүү дээ. Ингээд манай эдийн засаг агшиж, ААН, ард түмний орлого буурна даа хөөрхий. Энэ хэдэн поп, худ�##�ч нөхдүүдийн улс орон удирдана гэж юу байхав дээ чааваас. Дэлхий нийттэйгээ хөл нийлүүлээд ч �##�хчих ухаан байхгүй байж яаж хөгжих вэ дээ.Тэр нэг БАТНАЙРАМДАЛ гээд нэг хурга шиг нөхөр чухам зүгээр гадны санхүүгийн том компанид ажиллаж байсан гээд гоншигноод байдаг тэр Оюук моёкдаа хэлбэл таарна.

Зочин
Зочин
2022-05-24 10:08

Үнэн2 эцэст нь бодит байд�##� ийм л байна????

Замчин
Замчин
2022-05-24 10:23

Зүгээр зүгээр �######�в�##� �######�аг нэг их сүрхий бизнес хийсэн амьтад байхгүйдээ. Байгаа нь явахгүй ээ.

Их мэдэх
Их мэдэх
2022-05-24 10:25

Энэ амьтан бизнес гэж юу ч мэдэхгүй шдэ

Зочин
Зочин
2022-05-24 11:06

үнэхээр аймаар орчин бий болчихлоо , энэ нэг гөлийсөн юмтай ойр долоовол нэг муу тогтдог боллоо, Пүтин цаашаа

Зочин
Зочин
2022-05-24 11:11

хайран эх орон ийм хүнээр удирдуулаад , дэлхийгээс хоцроод л явна да, бушуухан хугацаа нь дуусаад арилаасай

Зочин
Зочин
2022-05-24 12:08

Үнэн л үг. Эзэнгүй төрийн эмгэнэл мөн эрх мэдэлд шунасан
Хулгайч луйварчид санаатай улс орныг дампууруулах гэсэн бодлого

Ерөнхий сайдап
Ерөнхий сайдап
2022-05-25 11:52

Хууль хян�##�тын байгууллага бизнес эрхлэгчдийн аранга болсон тул дүрвэхээс өөр аргагүй болж байна. Төр засгийн бодлогыг хорлогчид олон, маш олон

Зочин
Зочин
2022-05-25 11:59

хайран эх орон ийм хүнээр удирдуулаад , дэлхийгээс хоцроод л явна да, бушуухан хугацаа нь дуусаад арилаасай

Зочин
Зочин
2022-05-26 20:02

Хүмүүсээ боловсролтой болгож тогтолцоогоо засахгүй бол хөгжил гэж яриад нэмэргүй!

Иргэн
Иргэн
2022-05-28 10:04

Шударга ёс хууль үйлчлээд Ерөнхий сайд АВИЛГА авахгүй байхад улс хөгжинө. Ийм эхлэл тавигдаж байна. РИО тинто үнэнд гүйцэгдээд БУУЛТ хийлээ. САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГ ТЭРГҮҮТЭЙ МАФИАС хулгайлагдсан хөрөнгөө / ашигийн тооцоогүйч/ БУЦААЖ хагас хумсыг ч болов авлаа. Эрдэнэтээ аваад ашиг түмнээрээ хүртлээ . Одоо төрийн банкны ЛУЙВАР, ЖДҮ, АВИЛГА гээд олон ажлыг зоригтой хийж байгаа З.Г ОЮУНЭРДЭНЭ ЕС сайн ажиллаж байна аа.Алдаа дутагд�##� байж таараа. Засч болно. Үнэнд гүйцэгдсэн ХУЛГАЙЧ АВИЛГАЧИД БУЖИГНАЖ, зугатахыг дүрвэгч гэж эсэргүүцэгч дэмжигч нар маань ТАРХИ угааж байна уу хардаж байна. МУ ЫН Э.З СҮЙРЭЛИЙН ЭРМЭГТ АВЧ ИРСЭН САХАЛ, БАТТУЛГА ЭЛБЭГДОРЖ САЙХАНБИЛЭГ С.БАЯР.СҮ.БАТБОЛД БАЯР ЦОГТ БОРТУНА БАТБАЯР ТЭРГҮҮТЭЙ хулгайчаас хөрөнгөө авахад М.У гадаад өрөө төлөөд хөл дээрээ босно.

Зочин
Зочин
2022-05-28 14:22

Монголын бизнесменүүд мөнгөө монголоосоо олчихоод ар гэр үр хүүхэдээ гадаад руу зөөгөөд олсон мөнгөө бас гадаадад хөрөнгө оруул�##�т хийгээд яваа нь зөндөө байгаа ш дээ6

Иргэн
Иргэн
2022-05-28 22:16

Ард түмэн амьдр�##�ын эрхээр гадаад руу яваад байна.Улс оронд хийх ажил их байхад энэ харамс�##�тай бишүү.Ард түмэнд х�##�тай авилгачин хулгайчид ээлтэй болчихсон эх орон минь хайран бана.Өчигдөр шөнө авилгачид өндөр настай нэг ээжийг 3 жаахан ачтайгий нь гэрийг нь нурааж гудамжинд гаргаж овоолчихоод хашааг нь гадны гар хөл болсон хэдэн түвд банхар шиг юм манаад маадайт�##� оцойж суухыг харав уу Оюунэрдэнээ..Ард түмэн ийм байхад энэ орноос зугатөхгүй яах вэ дэ

Холбоотой мэдээ

Back to top button