Нийгмийн

Э.Бат-Үүл нарын гаргасан гомдлыг Дээд шүүх өнөөдөр хэлэлцэнэ

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хотын дарга асан Э.Бат-Үүлийг гэм буруутайд тооцож, дөрвөн жилийн хорих ял оноосон билээ. Э.Бат-Үүл шүүх хурлын шийдвэрийг эсэргүүцэж, өмгөөлөгчөөрөө дамжуулж давж заалдахаа мэдэгдсэн. Улмаар давж заалдах гомдлоо гаргасан байдаг.

Үүний дагуу Хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүхээс тэдний хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, Э.Бат-Үүл, А.Гантулга нарыг батлан даалтад гаргасан юм.

Тэгвэл өнөөдөр Э.Бат-Үүл, А.Гантулга, Ё.Гэрэлчулуун, Т.Гэрэлт-Од, Ш.Ганхуяг, Б.Чулуудай, Л.Нарантуяа, Д.Оюунжаргал, Б.Мөнхтөр, Д.Жаргалсайхан, Ю.Алтангэрэл нарт холбогдох хэргийг шүүгдэгч Ё.Гэрэлчулууны өмгөөлөгч П.Анударь, шүүгдэгч Д.Жаргалсайханы өмгөөлөгч А.Ариунаа, шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын өмгөөлөгч Н.Цэцэгмаа, Г.Орхон, Б.Баяраа нарын гаргасан гомдлыг үндэслэн Дээд шүүх хянан хэлэлцэнэ.

Хэргийг эргэн сануулбал, Эрх мэдлээ урвуулан ашиглаж ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгаар дамжуулан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн байдаг. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэж хуулийн байгууллага үзсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-25 08:34

Хэлэлцэх гэж мөн ч их удаж бна даа.

Зочин
Зочин
2022-05-25 08:36

Бат үүл баруунырны т�##�д орсон

Зочин
Зочин
2022-05-25 08:59

Хичнээн уддаг юм бэ, с�##�г�##�аад л байх юм

Холбоотой мэдээ

Back to top button