УЛС ТӨР

У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаярын даргалдаг нутгийн зөвлөл ХОЁР ТЭРБУМААР бурхны хөшөө барина

Сүхбаатар аймаг хөшөө дурсгалын тоогоор улсдаа тэргүүлдэг. Гэхдээ аймгийн удирдлагууд нь дахиад ч хөшөө барихаар ажиллаж байгаа.

Тодруулбал, энэ жил Сүхбатаар аймгийн 80 жилийн ой тохиох бөгөөд үүнийг тохиолдуулан аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл нь 12 метр өндөр Бурхан багшийн дүр барьж өгөхөөр амлажээ. Үүнд хоёр тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт хэрэгтэй гэсэн мэдээлэл бий.

Мөн ингэхдээ Алунгоо эхийн хөшөөг буулган, суурин дээр нь барих гэж буй тул нутгийн иргэд дургүйлхэж байгаа сурагтай. Тодруулбал, аймгийн төв дэх Дөрвөлж толгой дээрх Алунгоо эхийн хөшөөг зөөж нүүлгээд байгаа аж. Энэ үйл явдалд тус хөшөөг бүтээсэн МУЭ-ийн гишүүн зураач Ё.Бадарч зохиогчийн эрхийн асуудалд халдлаа хэмээн эмзэглэж буй аж.

Хөшөөнүүд хуулиараа түүх соёлын үл хөдлөх дурсгал гэдэг нэр томьёонд багтдаг. Эвдэрч, гэмтэх эрсдэл үүсвэл тухайн аймгийн ИТХ-ын шийдвэрээр авран хамгаалах арга хэмжээ зохион байгуулдаг байна. Мөн түүх Соёлын дурсгалыг зөөвөрлөх журам ч бий. Гэтэл аймгийн Соёл, урлагийн газарт ямар ч албан бичиг ирээгүй, эрх зүйн акт гараагүй байхад Алунгоо эхийн хөшөөг буулгажээ.

Сэтгүүлч П.Урнаа өнөөдөр онцолсон нийтлэлээ хэрхэн тоймлон ярьсныг хүргэж байна.

-УЛС ТӨРД ОРОХ БЭЛТГЭЛЭЭ НУТГИЙН ЗӨВЛӨЛӨӨС БАЗААЖ БУЙ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДҮҮ-

Улмаар хоёр тэрбум гаруй төгрөгөөр бурхны хөшөө барих ашиг сонирхол хэнд байгаа нь анхаарал татна.

Өнгөрсөн аравдугаар сард Сүхбаатар аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн даргаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр томилогдсон билээ. Шинээр томилогдсон нутгийн зөвлөлийн даргад баяр хүргэхээр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Ж.Батсуурь, Н.Ганибал нараас гадна Сүхбаатар аймгаас гаралтай бизнесменүүд цуварсан байдаг.

Эл аймгийн улс төр, бизнесийн томчуудыг багтаасан нутгийн зөвлөлийг У.Отгонбаяр толгойлж эхэлснээрээ ирээдүйн улс төрд бэлдэж буй нэг хэлбэр. Түүний зорилго 2024 оны сонгууль. Ах нь Ерөнхийлөгч бож зорилгоо биелүүлсэн тул улс төрөөс түр явсан тэр нутгийн зөвлөлийн даргын дүрээр эргэн ирээд буй.

-АХЫНХАА ЗАМЫГ ЗАСЧ, ТҮР ХУВИЙН ХЭВШИЛ БАРААДСАН НЬ-

У.Отгонбаярын хувьд 2006 оноос хойш тасралтгүй арван жил ЖДҮХС-гийн мэргэжилтэн, даргаар ажилласан байдаг. Дараа нь Барилга хот байгуулалтын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байв. Гэвч эл албан тушаалаасаа салах шалтгаан нь түүний ах нь болсон.

Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2018 оны эхээр буюу Ерөнхий сайд болсноосоо гурван сар гаруйн дараа төрсөн дүү У.Отгонбаярыгаа Барилга, хот байгуулалтын яамны газрын даргын албан тушаалаас чөлөөлүүлж байв. Ингэхдээ “Ах нь төрийг тогтолцоогоор нь өөрчлөх зорилготой явж ирсэн. Тийм ч учраас ах дүү хоёр зэрэгцээд төрийн албанд ажиллах нь ашиг сонирхлын зөрчил. Миний дүү энэ ажлаа өгөөд хувийн бизнес хий” гэж ятгаж, дүү ч ахынхаа гуйлтыг зөвшөөрч, албан тушаалаа чимээгүйхэн өгчхөөд явсан гэдэг.

У.Хүрэлсүхийн дүү нар дотроос ахынхаа чихийг хамгийн бага халууцуулдаг нь тэр. Бусдыгаа бодвол арай хар бараан түүх, мэдээлэлгүй нэгэн. Дээрээс нь ахдаа нөмөртэй нь гэгддэг. Сү.Батболд У.Хүрэлсүх хоёр ойр байдгийн шалтгаан нь У.Отгонбаяр. Тэрбээр Сү.Батболдын "И-Март" сүлжээ дэлгүүрийн хүрээнд бизнес эрхэлдэг гэх мэдээлэл бий.

-У.ОТГОНБАЯР ХОЁР ТЭРБУМЫН ХӨШӨӨГ ЯМАР МӨНГӨӨР БОСГОХ ВЭ-

Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр тэгвэл чухам ямар мөнгөөр хоёр тэрбумын үнэтэй хөшөөг босгох гэж байгаа вэ.

Ерөнхий ивээн тэтгэгч нь Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул “Ди Жи Фрэйндс” ХХК,  “Жи Энд Ю Гоулд” ХХК-ийн эзэн, Баруун-Уртын Дарьганга зочид буудлыг эзэмшигч, алтны уурхай, барилгын бизнестэй Г.Чинтөмөр гэх мэдээлэл байна.

Тэрбээр Сүхбаатар аймагт Ардчилсан нам засаглаж байх үед УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибалын найз, менежер хийж, аймгийн А зэрэглэлийн газруудын багагүй хувийг эзэмшигч болчихсон тэрээр өнөөдөр Ерөнхийлөгчийн дүүтэй ганзага нийлсэн гэх мэдээллийг нутгийнхан нь шидэх болов. Түүнийг МАН-д томоохон хандивлагчийн нэг болсон гэдгийг нь хэвлэлүүд ч бичиж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-27 08:22

Манай энэ томчууд дээшээ гарах тусмаа өлсдөг байх
Бүүр ах дүү найз нөхдөөрөө өлсөөд байдаг юм шиг
Яасан идэж ууж ханадаггүй шун�##� тача�##� вэ
Долоогч нар нь
Чи гуйлгачин яваа заяа чинь энэ тэр гэх байх
Гэхдээ болохгүй ш дэ
Давхарбаяр гэж нөхөр хаа сайгүй дуулдах юм
Шингээдэг л байгаа даа
Төлөөс ч бас л амаргүй шүү

Зочин
Зочин
2022-05-27 08:34

Батсуурь суурийг нь тавьчихсан бсан бхоо ккк

Зочин
Зочин
2022-05-27 08:34

Хөшөөгөөр дутаагүй ээ.хийвэл өөр юм хий.үгүй бол боль.

Зочин
Зочин
2022-05-27 09:53

Заваарсан ах дүүс юм аа. Ийм хүмүүст хүмүүжил, боловсрол, ёс суртахуун, юмыг эргэцүүлэх ухаан байхгүй учраас ийм юмны төлөө юугаа ч хайрлахгүй зүтгэх юм даа.

Зочин
Зочин
2022-05-27 09:55

Яанаа энэ Чинбүрэн. Нэг л өдөр б�##�арна даа.

Зочин
Зочин
2022-05-27 09:58

Барина л биз дээ. Нэг л их юм болгоныг эсэргүүцсээр сүүлдээ юу ч үгүй тардаг улс

guyuu
guyuu
2022-05-27 10:29

shavar ovoolj bsnaas baruun urt hotoo oijuulj sn tohijuulj ugvul orshin suugchiddaa heregtei , deer n ahiinhaa mod tarih loozond n nemer bolj l taarana , odoo shavar ovooloh mod bish bolson shuu!

bat
bat
2022-05-27 11:04

ene uls urunduu barigdaj dampuurlaa .ene s#aaanuud buur idej uuj hanahgui nee.songuuli bolno ahiad l ulun s#aanuud garna.ene mongol humuus chin yachihsan humuus ve.eh ornoo tonoj amidrah ymr hereg bna aa.

Зочин
Зочин
2022-05-27 14:09

ЕЭ КОРВОО ЧИ ҮНЭН ЧОГ УМАА БИ ГЭДЭГ КУЛГАЙЧ УКНААГИЙН КҮҮ БОЛОН ТӨРӨХГҮЙ ЯАХ ГЭЖ АКСАКАЛ АХМЕДЫН КҮҮ БОЛОН МЭНДЕЛСЭН АЗГҮЙ ДАГЗ ЮМАА. ГЭВИЧ КЕНТИЙ НУТГИЙН КУЛГАЙЧ ЯАХААРАА ЦҮХБААТАР АЙМАКИЙН НУТАГ НУГЫН ЗЕВЛЕЛ БОЛЧИХОВОО ҮҮНИЙГ БИ ГЭДЭГ ЖОЛДАЙЦ ҮЛ ОЙЛГОМОЙ ЭЭ ЕРӨНКИЙЛӨГЧӨӨ МАНИГАА ЖЕЙАХАН Ч ГЭЦЭН КАРААД ҮЗЦИХЭЭЧ БИ ТЭГВЕЛ ЭРКЕМ ТАНЫКАА ТӨЛӨӨ ЕНЕ МУУ БИЕЭ ТУЧААЯ

бар
бар
2022-05-27 18:51

Бурханы хөшөөгүй бол хэнтнхн үхчхгээд бга н бхда

Zochin
Zochin
2022-05-27 19:53

Oor uymand tolgoin hurehgui uym chin dee..

Зочин
Зочин
2022-05-27 21:29

Мөнгө уга�##�т. Шат шатандаа.

Зочин
Зочин
2022-05-28 11:40

Манай ханаж цаддаггүй дарга нарт ёс зүй хүн чанарын хэлтэрхий гэж ёстой байхгүй юмаа.Номхон тэмээ ноолоход амар гэгчээр хүлцэнгүй ард иргэдээ дэндүү дорд үзэх юмаа.Гадаадын ёс зүйтэй улс оронд том �##�бан туша�##�тны хамаар�##� бүхий этгээд ийм үйлдэл гаргав�##� шууд огцруулж хууль шүүхээр асууд�##� яригдах нь тодорхой.Манай улсад хөшөө багадаагүй бүр хөшөө улс гэж нэрлэгдэхээр болж байна цаашдаа төсвийн хөрөнгө татвар төлөгчдийн мөнгөөр хөшөө барихыг хориглох хууль хэрэгтэй байна.

Bidon
Bidon
2022-05-28 14:28

Ahiinhaa hadgalamjaas iluu munguur barihnee haha

Холбоотой мэдээ

Back to top button