Нийгмийн

Дугуй цагаан орчмын шавар гэрүүдийг буулгаж эхэллээ

Нийслэлийн удирдлагууд иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх газруудыг нэмэгдүүлэх, тэдгээрийг тохижуулахад ихээхэн анхаарал хандуулж буй. Энэ хүрээнд 22 байршилд газар чөлөөлөх бөгөөд Нийслэлийн Засаг даргын А/740 тоот захирамж гарч, Дархан цаазат Богдхан уулын тэнцвэрт байдал, ой, ургамалд сөрөг нөлөөтэй байгууламжуудыг буулгаж эхэллээ. 

Тухайлбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Ар Зайсангийн гудамжинд байрлах хийц бүтээцэд нь ан цав, цууралт үүсэж, ноцтой эвдэрч гэмтсэн барилга байгууламжуудыг албадан буулгах ажлыг өнөөдрөөс эхлүүлээд байна.

Богдхан уулын Баруун ширээт, Зүүн ширээт рүү гарах замд Дугуй цагаан орчимд байрласан шавар гэрүүд олон жилийн нар салхинд гандаж гундсаны дээр хүмүүс буудаллах нь бүү хэл ойртдог ч үгүй. Өнгө үзэмжгүй болсон тэдгээр гэрийг буулгаж байна.  

Тус байршилд нийт 49 шавар гэр байгаа бөгөөд тэдгээрийг буулгаж, орчныг нь тохижуулах юм. Дугуй цагаан орчимд иргэд амрах, хүүхдүүд тоглох амралтын талбайг байгуулахын дээр зориулалтын хогийн цэг, нийтийн бие засах газар, явган зам, гэрэлтүүлэг зэргийг бий болгож, тохижуулахаар төлөвлөөд байна.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-30 10:56

Сумьяабузараа төсвийн хөрөнгөөр эвдэж нураах юм хийхээ болиочээ. Тэр амрах зуга##ах газар чинь баячуудад л хэрэгтэй. Хотын ядуу иргэд тэнд чинь очиж зуга##ж чадахгүй. Сумьяабазараа чи өөрөө 3 хоногийн хугацаанд захын гэр хороололд ядуучуудын амьдр##аар амьдараад үзээчээ.

Зочин
Зочин
2022-05-30 11:12

тэрэлжийн ийм гэрүүдээ нураагаач

Зочин
Зочин
2022-05-30 11:16

Дээрх газарт шавар гэрийг барьсан компани, иргэнд л амар юм болж дээ. Олон жил болсон ашигладаггүй, хаягдм## шавар гэр байшин зэрэг хогийг улсын хөрөнгө зард##, хүн хүчээр буулгаж, цэвэрлэж байгаа байх гэж харагдаж байна даа. Холбогдох эрх бүхий байгууллага нь цаашид ийм ижил төстэй байршилд баригдсан хөрөнгийг буулгаж, энэхүү цэвэрлэсэн орон зайг дараагийн эрх мэдэл бүхий компанид өгөх вий дээ. Буулгах, зөөвөрлөх, тээвэрлэх, цэвэрлэхэд гарч байгаа ##иваа зардлыг тухайн компани, иргэнээс гаргуулж байгаа гэдэгт итгэж байна. Байг##ийг байгаа байдлаар нь нөхөн сэргээх, дахин зөвшөөрөл олгохгүй байхад л илүү анхаарах хэрэгтэй юм.

Зочин
Зочин
2022-05-31 07:57

Хувийн өмчид хамаагүй х##ддаг болжээ. Дараа нь бодвол газрыг нь зарж хармаагаа дүүргэх байх даа.

Холбоотой мэдээ

Back to top button