ДЭЛХИЙ
АНУ: Оклахомад халдлага болж, дөрвөн хүн амиа алдлаа

АНУ-ын Оклахома муж улсын Талса хотод халдлага болж, дөрвөн хүн амиа алдсаны дотор халдлага үйлдсэн этгээд амиа алдсан талаар тус хотын цагдаа мэдэгдлээ.
Халдлага үйлдсэн этгээд амиа егүүтгэсэн гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв.
“Гэгээн Францискийн эмнэлгийн оюутны хотхонд буудлага болж дөрвөн хүн амиа алдсаны дунд гэмт этгээд мөн амиа алдсан болохыг бид баталж байна. Цагдаагийнхан халдлага болсон барилгыг цэвэрлэх ажлыг үргэлжлүүлж байна” хэмээн хотын цагдаагийн газар “Твиттер” хуудсандаа бичжээ.
Эх сурвалж: NY Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.