УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Том дэвсгэрт хэвлэж, төв банкийг алдагдалд оруулсан Б.Лхагвасүрэнд хариуцлага тооцох уу

Бүрэн эрхийнх нь хугацаа дуусаад суудлаасаа буучихсан Б.Лхагвасүрэнд хариуцлага тооцох уу. Хуулийн байгууллага шалгах уу.

Б.Лхагвасүрэн 50 мянгатын дэвсгэрт хууль бусаар хэвлээд дотоод аудитаараа акт тогтоолгосноо нууцалсан байж болзошгүй ноцтой асуудлыг бид хөндсөн. Ойролцоогоор гурав орчим их наядыг хэвлэсэн байж болзошгүй. Энэ нь манай улсын төсвийн даруй 10 хувьтай тэнцэх хэмжээний их мөнгө. "Бэлэг дурсгалын журмаар хэвлүүлсэн" гэдгээ улстөрийнхөн дунд буюу хаалттай хүрээндээ хэлсэн гэгддэг. Ажилласан хугацаандаа “50, 100 мянгатын дэвсгэрт гаргахад ямар нэгэн сөрөг нөлөө гарахгүй” гэдэг үгийг давтсаар ирсэн. Өдгөө хэвлэгдсэн мөнгийг хэрэглэх үү, устгах уу. УИХ тогтоол гаргаагүй байхад хууль зөрчсөн үйлдлийн балаг дуусахгүй юм.

Мөн зургаан жил ажиллахдаа Монголбанкны алдагдлыг найман их наядад хүргээд байна. 2023 онд л ОУВС манайд анхааруулж байв. Гэхдээ алдагдлыг бууруулах талаар хуруу байтугай хумсаа ч хөдөлгөөгүй бололтой. Мөн Төв банкны ажилтны тоог 700-д хүртэл нэмсэн гэдэг муу нэр түүнд буй.

Ийм том асуудлуудад шалгагдах уу, зүгээр л мулталж явуулах уу. Хариуцлагын механизм гэдэг зүйл манай улсад бий юу. Хэн нэг дарга дураараа дургиж байгаад буудаг жишиг тогтсоор байна.

Эргэн сануулахад, 2019 онд Н.Баяртсайханыг чөлөөлж, Б.Лхагвасүрэнг томилуулсан. Уг томилгоог хийхэд спикер Г.Занданшатараас гадна Монголбанканд ажиллаж байгаад, УИХ-д суусан өнөөгийн Сангийн сайд Б.Жавхлангийн нөлөөлөл үлэмж өндөр байв. Мөнхүү Г.Занданшатарт Ерөнхийлөгч асан Х.Батттулга нөлөөлсөн гэх яриа явдаг. Б.Лхагвасүрэн нь нэгэн үес Х.Баттулгын шууд эзэмшлийн “Талх чихэр” компанид ажиллаж явсан П.Дэлгэрнарангийн хадам ах/дүү нь юм. Б.Лхагвасүрэн нь эдийн засагч мэргэжилтэй. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпорацид удирдах шатны ажлууд эрхэлж байсан. Нэгэн үес Дэлхийн банкны зөвлөх хийсэн. Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалыг 2019 оны арваннэгдүгээр сараас хойш хашсаар 2025 оны арваннэгдүгээр сард чөлөөлөгдөв.



Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
44 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Маш их бэлэн мөнгө хэвлэж тараасан, ам долларын ханш 1700 гаас 3500 төгрөг хүрсэн муу онц муу ажиллсан хүн.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Харин ч их сайн ажилласан, маш энгийн,элдэв маяг шуналгүй ,даруухан сайхан хүн шүү.
Юү ч мэдэхгүй байж бусдын үгээр ,өнгөц дүгнэлт хийж,гэмгүй хүнийг гэмтэн болгож муулах муухай шүү.Эргээд өөрт чинь үйл нь ирнэ гэж мэдээрэй.

Иргэн
Иргэн

Энэ хүн юуугаа мэдэх вэ МАН мафиууд л үүрэг даалгавар өгнө шүү дээ!!! Монгол банк хэзээ ч МАН мафиуудын гараас мултарч бие даасан бодлого явуулж байгаагүй!!! Монгол банкны сүйрэл бол МАН балаг өөр хэнээс ч хариуцлага хайх шаардлагагүй!!!

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Яг зөв,Монгол банкны удирдлага өөрөө дур мэдэн тэгж мөнгө хэвлэх ч үгүй.Хүнийг нэг доош нь хийхээрээ Монголчууд ёстой арай мэрэгшжээ л гэхээс өөр хэлэх үг олдохгүй нь.

Иргэн
Иргэн

Лхагвасүрэн даргыг муу ажилласан гэж боддог.

Зочин
Зочин

Харин ч улс орны мөнгөний бодлогыг уруудуулахад хувь нэмэр оруулсныг нь төр засаг үнэлж Монгол улсын гавьяат эдийн засагч цол хүртээсэн. Мундаг ухаантай эр дээ. Монголчуудын мангар тэнэг дээр нь далимдуулж танeц эргэсэн дээ...

Зочин
Зочин

Даварсан хулгайч, вэ, энэ яасан! 20,000₮-г хэвлэхэд 20 центийн зарда-л гардаг. Тэгэхээр тус мөнгийг хэвлэхэд багадаа 12-15 сая доллар зарцуулсан гэсэн үг. Энэ мөнгийг нэ хулгайчаар төлүүл!

Зочин
Зочин
Reply to  Зочин

Юү ч мэдэхгүй байж, хэн нэгнийг муу үгээр бүү дайр.Мэдлэг, боловсрол муутай тэнэг улсууд л хүнийг доош нь хийх дуртай байдаг шүү.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Энд 1 хүн сөрөг коммент болгон дээр нь юм бичээд байхын зүгээргүй ээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Троллоо хийгээд бгаа муу

Иргэн
Иргэн

Улсын ерөнхийлөгч, банкны ерөнхийлөгч 2ын инээмсэглэсэн, эрхэмсэг зурагтай биз???

Зочин
Зочин

Улс орон венесуэл болохнээ

Зочин
Зочин

Бүгдийг нь буудах юмсан

Тэтгэгч
Тэтгэгч

Мөнгөний ханшийг л унагаад хүү хусаад суусан

Зочин
Зочин

Төгрөгийг хэвлүүлэхийн тулд Англид алтаар төлбөр хийж хэвлүүлдэг ш дээ, ямарч үнэ цэнэгүй валютыг алтаар гадны улсад хэвлүүлнэ гэдэг бас л нэг мөнгө угаах, дундаас нь мөнгө завшдаг арга. Ийм байдлаар хэдий болтол явах вэ, бид улс төрчдөд маллуулсаар байх уу.

Зочин
Зочин

Бүгдийг нь тэнгэр ниргэг

Зочин
Зочин

Хамгий муу Гадны нохдын бие Төлөөлөгч Лхагвасүрэн хахуулын мөнгө нь багтахгүй болоод Луйварчдын захиалгаар том Мөнгөн дэвсгэрт хэвлүүлж байгаа

Зочин
Зочин

Төв банк 700 хүнтэй ?

Эх хэлээ хамгаалъя
Эх хэлээ хамгаалъя

Энэ хүнд саяхан энд тэнд шагнал өгөөд мандуулаад байсан биз дээ. Харах царайны өөдгүй, халирсан тогтворгүй харцтай үл бүтэх амьтан. Сайн шалгаж хариуцлага тооцоотой билээ

Зочин
Зочин

Лагвасүрэн монголын банкыг дампууртал тоглож иджээ.дахин ийм хүн бүү банк санхүүд ажиллуул.хариуцлага тооцоод хохирлогүй болгоосой...

Зочин
Зочин

Хүкийн захилга сайн биелүүлсэн гэж шагнуулсан байхөө

Дорж
Дорж

Энэ нөхөрт ямар нэг бодлого гэх юм байгаагүй бөгөад яавч олигтой ажиллаагүй сул байсан гэж боддог.
Тэр Баярхүү докторыг Монгол банкны ерөнхийлөгч болгомоор байна

Зочин
Зочин

Валютын дансаа улайсан байхад, урт хожид байгаагүй их хэмжээний нөөцтэй гээд л байсан этгээд мөн билүү.

Зочин
Зочин

Авлигачидийн мөнгө гэртээ багтахаа байгаад ТОМ дэвсгэрт хэвлэж байхгүй хулгайчууд

Зочин
Зочин

Хэн нь худлаа ярьж байж болзошгүй юм байна

Зочин
Зочин

Энд орон аль ч талаараа дампуурцан

Зочин
Зочин

Энэ ямаан сахалт гөлөг гөлтөгнөж яваад мөнгөний бодлогыг нураасан хөгшин ухна одоо заазанд гараад маани болох нь ойлгомжтой

Zochin
Zochin

Mongol bank Mongolin EZ horl9gch baiguulga munuus mun

Ямар ч боловсролгүй кукэлдээ
Ямар ч боловсролгүй кукэлдээ

Лхагвасүрэн гээч яаж яваад банканд орсон нь тодорхойгүй, хувьдаа маш их шаасан хулгайч даа, шалгах хариццлага тооцох шаардлагатай шүү

Цааз
Цааз

Цаазлаадл хөрөнгийг нь хураагаад хаях хэрэгтэй ийм ноцтой гэмт хэрэг хийсэн бнашүүдээ

Зочин
Зочин

Женкогийн хамсаатан л бол улсыг сүйрүүлнэ дээ.

Собол
Собол

Гүээ одоо хэвэлчихсэн юм бол гүйлгээнд оруулхаас яахав дээ ямар урж шатаалтайн биш

Хашаа
Хашаа

Юун дураараа юм бэ бүх насаар нь хорих хэрэгтэй

Энх
Энх

7 тэрбум долларын нөөцтэй болсон түүх байхгүй байхаа.сайн байна.50 ,100 мянгатынхыг гүйлгээндээ гаргавал зүгээр дэ

Зочин
Зочин

Монгол банкийг албан тушаалтнаар дүүргэсэн нөхөр. Отгонтэнгэр их сургуульд багш байсан сүүлд иөхөөлдөс зардаг байсан Аюуш гээд өвгайг тамгийн даргаар тавьсан тэр нь урамшуулал ашиг гээд зөндөө мөнгө авсан тушаал яваад байсан арга хэмжээ авах хэрэгтэй

Зочин
Зочин

Мөнгөний бодлого үнэн 0 дампуу муу банз бусчид

Зочин
Зочин

Цусыг нь ёстой холих юмаа, арай³

Бэлтгэл байлдагч
Бэлтгэл байлдагч

УИХ, Төрийн ордноос л шахалт дарамт ирж хүн чихдэгээрээ тэд л буруутай

Зочин Алтанчимэг
Зочин Алтанчимэг

Энэ Монгол банкны дарга нар чинь....тэр дэвсгэрт дээр гарын үсэг нь байдаг тул....ингэж улайрч хэвлэдэг гэж байгаа....тэр мөнгөний уналт муналт огтхон ч хамаагүй...гарын үсэгтэй мөнгө л гарч байвал....банкны дарга болсоны хэрэг бүтнэ...мөн баячууд мөнгөө тоолж чадахгүй ядраад байгаа тул тэдэнд зориулж хэвлэдэг гэж байгаа...ийм эх оронч сэтгэлгүй,шуналын дэвнүүд төрд гарч....самарч байна даа,цаазлах юмсан

Зочин
Зочин

Толгойг нь авч олны хөлөнд өлгө. Төрийн муу бузар хэрэгтэн айж хэсэг зуур хулгай хийхгүй

Зочинзочин
Зочинзочин

Үхэж далд ороорой лалар минь чиний хийсэн гайг үр удам чинь хэдэн үеэрээ эдлэнэ шүү ард түмний заяаг даахгүй шүү гөлөг минь

Зочин
Зочин

Болохгүй байгааг мэндсэн хэрнээ хэндэч хамаагүй юм шиг байгаад байдаг засгийн газарт их учир бна сангийн сайдад бүүрч их учир бна Монгол улсын эдийн засаг сөнөөд дуусаад байхад сэтгэл гаргахгүй байгаа энэ олон сайд нар юу хийсэн гэж худлаа тайлан тавиад суудаг маш сайн ажилсан гээд ????

ТУГАА
ТУГАА

МАН ын шуналын тулам Хүрэлсүх Оюун Эрдэнэ 2т их учир бна

лалар пзданууд.
лалар пзданууд.

50000 Дэвсгэрт хэрэгтэй шүүү.20000 төг чнь 5$ шү дэ

Холбоотой мэдээ

Back to top button