Ярилцлага

“Neguun.mn”-ийн Л.Баяржаргал: Төрөөс махны асуудал дээр тодорхой шийдвэр гаргаж, цэгцлэхгүй бол ард түмэнтэй нийлээд тэмцэнэ

Монголчууд бид хүнсэндээ эрүүл мах хэрэглэж чадаж байна уу. Эмээлтийн үйлдвэрүүдээс гарч ирж буй тэр айхтар махнуудыг арай бид хүнсэндээ хэрэглэж байгаа юм биш биз. Идэж буй хоолны минь махыг арай тийм махаар хийсэн биш байгаа. 

Ойрын өдрүүдэд энэ асуулт хүн бүхний толгойд эргэлдэж, ихээхэн эргэлзээ төрүүлж байна. Цайныхаа цагаар хоолонд орохоос ч цэрвэж, цээрлэж байгаа хүн олон. 67 сая малтай монгол түмэн ингэж суугаа нь үнэндээ эмгэнэл.

Neguun.mn” сайт Эмээлт дэх махны үйлдвэрүүдийн үнэн төрхийг илчилж, бид хүнсэндээ мах хэрэглэж байна уу, хор идэж байна уу гэдгийг анх дэлгэж, цуврал сурвалжилга бэлтгэж хөндсөөр буй нь нийгэмд бүүм тарьлаа. Сенсаци дэгдээсэн гэхээс илүү нийгэмд, махны үйлдвэрүүдэд бугшсан асуудал, идээ бээрийг шахаж гаргалаа гэж тодотговол илүү тохирно.

Нохойнд ч өгөхөд бэрх махнуудыг бэлтгэж, хадгалж буй зарим үйлдвэрийн ард хэн байна вэ. Эмээлтийн үйлдвэрүүд махандаа цогцос хадгалахад зориулсан бодис хэрэглэдэг үү. Үүнд мэргэжлийн байгууллагууд одоо ч “Үгүй” гээд тодорхой хариулчихаж чадахгүй сууна. Төр засаг, харьяа байгууллагууд гэнэт амь орсон мэт дээр дооргүй гүйлдсээр. Уг нь хүнсий аюулгүй байдлыг хангасан, эрүүл хүнс бэлтгэгдэж буй эсэхийг шалгах, хяналт тавих үүрэгтэй байгууллага нь ХХААХҮЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Энэ асуудлыг сөхөхөөс өмнө тэд хаана, юу хийж байв. Ганц сайтаас л доор ажиллан, хянаж, шалгаж байна, тэд.

Монголын төр, харьяа байгууллага өнгөрсөн борооны хойноос хашгирахдаа гаргуун. Хэзээнээсээ л ийм байсан. Одоо ч мөн гэнэт сэрсэн аятай сандралдан, Эмээлтийн үйлдвэрүүдийг шалгаж байна. Тэгэхдээ “Эмээлтийн үйлдвэрүүдэд шалгалт хийнэ” гэж урьдчилаад мэдэгдсэн нь хачирхалтай. “За, бид шалгалаа. Очихоос өмнө хууль бус юмнуудаа цэгцэлж, өнгөлөн далдлаарай” гэснээс өөрцгүй биш гэж үү. Гэнэтийн шалгалтын сургаар Эмээлтийн махны үйлдвэрүүд асуудалтай махнуудаа зөөхийг нь зөөгөөд, байр, саваа янзлаад амжсан талаар эх сурвалжууд хэлж, толгой сэгсэрч буй. Аятайхан болчихоод байгаа нь энэ гээд бод доо. “Арай ч дээ” гэж дуу алдахаас аргагүй нөхцөлд мах бэлтгэдгийг нь бид “Neguun.mn” сайтын сурвалжилгаас харсан.

Мэргэжлийн байгууллагууд одоогоор Эмээлтийн 17 үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоон, лацдаад буй. Мөн мах экспортлох зөвшөөрөлтэй үйлдвэрүүдийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаанд түр зогсоож, эрсдэлийн үнэлгээ хийхээр болоод байгаа юм.

Үүний хажуугаар хачирхалтай зүйлс ч мөн бий. 1.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий, 134 тонн махны эзэн холбогдогч нь олдохгүй байгаа. Махан дээрх хаяг, шошгийг хуурамчаар үйлдсэн гээд нэг компани цагдаагийн байгууллагад хандчихсан. Бүхэл бүтэн 134 тонн махыг, 1,6 тэрбум төгрөгийг хүн зүгээр орхино гэж байх уу. Хадгалалтын горим алдагдсан, асуудалтай мах болоод л асуудлаас зугтаад ил гарч ирэхгүй байгаа нь тэр гэж иргэд хардаж буй.

Эмээлтэд бэлтгэж буй махны эрүүл, аюулгүй байдлын асуудлыг анх хөндөн, сурвалжилж буй “Neguun.mn” сайтын захирал Л.Баяржаргалтай ярилцлаа.

ЭМЭЭЛТИЙН МАХНЫ ҮЙЛДВЭРҮҮДИЙН АСУУДЛЫГ 20 ХОНОГ ӨДӨР, ШӨНӨГҮЙ СУРВАЛЖЛААД БАЙНА

-Эмээлтэд бэлтгэж буй махны эрүүл, аюулгүй байдлын талаар иргэд, хэвлэл олон жил шүүмжилсээр ирсэн. Яг танайх ингэж хөндөж, олны сонорт хүргэсэн нь бараг үгүй. Энэ асуудлыг хөндөх сэжүүр, гогцоог та бүхэн хэрхэн олов?

-“Энэ асуудлыг хөндье” гэж төлөвлөөд, удаан бодоогүй. Манай редакцын гол зарчим маань шуурхай ажиллах. “Эмээлтэд бэлтгэж буй маханд химийн бодис шахаж байж болзошгүй” гэх мэдээллийг бид эх сурвалжаас авсан даруйдаа хөдөлсөн. Яг тэр өдрөөсөө хойш энэ асуудлыг хөндөж, сурвалжилж байна.

-Тавдугаар сарын 10-наас хойш сурвалжилж байгаа бил үү?

-Тийм ээ. Би тэр өдөр энэ талаарх мэдээллийг эх сурвалжаасаа авсан, ярилцлага хийсэн юм. Өдрийн цагаар маханд химийн бодис шахдаггүй юм байна. Хүний хөл татрахаар, шөнийн цагаар шахдаг. Тиймээс бид тэр цагийг нь тааруулаад, Эмээлтийн “Эм Ди Пи Си” үйлдвэр дээр шөнө очсон. Тэгээд үйлдвэр рүү яг нэвтрэхийнхээ өмнө эх сурвалжийнхаа ярилцлагыг цацсан байхгүй юу. Тэр шөнөө бид 04,00 цаг хүртэл шууд дамжуулж, сурвалжилга хийсэн. Тэнд хоёрхон монгол залуу байсан. Биднийг хараад зугтчихсан. Маш заваан орчин нөхцөл биднийг угтсан. Тэнд янз бүрийн бодис байсан. Үнэхээр төсөөлөхөд бэрх. Тийм бохир орчинд мах бэлтгээд, тэнд бэлтгэсэн махыг хүнсэнд хэрэглэнэ гээд төсөөлөхийн аргагүй.

“Эм Ди Пи Си” маханд химийн хортой бодис шөнийн цагаар, хууль бусаар хийдгийг тэгж анх илчилсэн, олонд хүргэсэн юм. Шууд дамжуулалтаар тэр бүхнийг бид ил болгож чадсан. Манай сурвалжилгын үр дүн тодорхой хэмжээнд гарсаар байгаад урамшиж байна. Олон, олон хүн биднийг дэмжиж буйгаа илэрхийлж, нэгдсээр байгаад баярлалаа. Иргэд биднийг дэмжиж, хүч хавсраагүй бол бид энэ хүртэл явж чадахгүй байсан.  

МАНАЙ САЙТ ҮАБЗ, ТЕГ, ХЗДХЯ-д ШААРДЛАГА ХҮРГҮҮЛСЭН

-“Эм Ди Пи Си” компанид эрүүгийн болон зөрчлийн хэрэг үүсгээд байгаа. Тус компани маханд хортой бодис ашигладаг байсан эсэх хариу хэзээ гарах вэ?

-Хариу нь гараад, химийн бодис ашигладгийг нь тогтоочихсон байгаа. Одоогоор бид хууль бус аргаар, химийн хортой бодис ашиглан мах бэлтгэдэг гурван үйлдвэрийг ил болгож чадлаа. Мах нь ноцтой байж болзошгүй дотоодын хүнсний үйлдвэрийн нэр дурьдагдлаа. Цайны газрын ч нэр гарч ирлээ. “Neguun.mn” сайт зөвхөн редакцаа төлөөлөөд төрийн гурван өндөрлөг, хууль хяналтын байгууллагуудад шаардах хуудас хүргүүлсэн байгаа.

-Хариу нь ирсэн үү?

-Одоогоор АТГ-аас хариу нь ирээд байна. Шадар сайд Эмээлтийн махны үйлдвэрийн асуудлаар хоёр ч удаа мэдээлэл хийлээ.

-Танай хамт олон өдөр, шөнөгүй сурвалжлага бэлтгэн, ажиллаж байна. Олон хоног ингэж ажиллах амаргүй. Хэр ядарч байна вэ?

-Өнөөдөр зургаадугаар сарын 2. Бид тавдугаар сарын 10-наас хойш амраагүй. Яг энэ махны асуудал дээр фокуслаад, тасралтгүй 20 хоног сурвалжилж, хөндөж байна. Заримдаа шөнө нь ч гэртээ харих завгүй ажиллаж байгаа. Ерөөсөө шуурхай мэдээний редакци бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Хамт олон маань “Энэ асуудлыг сайн сурвалжлаад, үр дүнд заавал хүргэе. Эмээлтийн махны асуудлыг цэгцрэхэд төр засагт “шүгэлдэгч” нь байя” гээд зүтгэж байгаа.

Жишээлбэл, бид 24 цагийн турш “мацаг” барьчихсан байна л даа.

-Юм идэх завгүй ажилласан гэсэн үг үү?

-Завтай, завгүйдээ биш байхгүй юу. Бид тавдугаар сарын 31-нд шөнөжин ажилласан. Өглөө 10,00 цагийн үед хотод ирсэн, “Өнөөдөр Хүүхдийн баяр юм чинь амарцгаая, гэр бүлдээ цаг гаргая” гээд гэртээ харьсан. Шөнөжин ажилласан тул ядраад нам унтацгаасан. Тэгж байтал “Zarig.mn” сайт сурвалжилга бэлтгэн, манайхыг гүтгэж байгаа юм шиг мэдээлэл цацагдсан.

Эргээд шууд сурвалжилганд гарахаас өөр арга байгаагүй. Буцаж ажил дээр цуглараад, махны туршилт энэ тэрийг үзүүлээд өдөржин ажилласан. Тэндээсээ шууд Эмээлт рүү явж шөнийн сурвалжилга бэлтгээд. Тэгээд шөнийн 04,00 цагийн үед хотод буцаж ирсэн. Шөнө юм идэх онгорхой газар байгаагүй. Өнөөдөр Шадар сайд мэдээлэл хийгээд, өдөржин бужигнаж байна.

ХЯТАД ЭЗЭНТЭЙ КОМПАНИУД "ХҮССЭН МӨНГИЙГ ЧИНЬ ӨГЬЕ" ГЭЭД ТОХИРОЛЦОХЫГ ОРОЛДОЖ БАЙНА

-Хятад эзэнтэй үйлдвэрүүд “Манайхыг шалга” гээд хаалгаа зүгээр нээгээд өгчихгүй байгаа нь тодорхой. Аль болох асуудлаа нуухыг хичээж байгаа болов уу. Шөнө сурвалжлаад явахад ч юм уу ямар нэгэн заналхийлэл, дарамттай тулгарч байна уу?

-Яг сэтгүүлчдийг дарамталсан асуудал харьцангуй гайгүй. Махны асуудлыг хөндсөнөөс хойш эх сурвалжууд маань үргэлжийн дарамт, заналхийлэлд байгаа. Тиймээс бид эх сурвалжийг маань хамгаалж өгөхийг ХЗДХ-ийн яаманд, Х.Нямбаатар сайдад хүссэн. Өнөөг хүртэл тодорхой хариу ирэлгүй 20 хоночихлоо. Хэвлэл мэдээллийн байгууллагад, сэтгүүлчид эх сурвалж их чухал. Эх сурвалжийг маань хамгаалахыг, аюулгүй байдлыг нь хангаж өгөхийг ХЗДХ-ийн яам, Х.Нямбаатар сайдаас хүсье.

-"Мөнгө өгье. Энэ асуудлыг орхичих" гээд тохирох гэж оролдох юм уу?

-Тал бүрээс, янз бүрийн аргаар бидэнтэй холбогдохыг оролдож байгаа. "Махны асуудлыг сурвалжлахаа больчих. Манай компанийг сурвалжлалгүй үлдээчих. Хэдийг л бол хэдийг өгье" гэж байгаа. Ийм саналыг бид ямар ч байдлаар хүлээж аваагүй. Цаашдаа ч хүлээж авахгүй.

-Одоогоор хэчнээн махны үйлдвэрийн асуудал илрээд байгаа вэ. Ер нь Эмээлтийн хэчнээн үйлдвэр махандаа химийн хорт бодис ашигладаг бол?

-Эхний байдлаар “Эм Ди Си Пи” компани хөдөлшгүй байдлаар нотлогдчихоод байгаа. Дараа нь "Сайло фүүдс Монголиа" компани химийн хорт бодис ашигладаг нь ил болсон. Өөр нэг компани нийслэл рүү найман тонн мах тээвэрлэн, нийслэл рүү оруулах гэж байхад нь манай сайт газар дээрээс нь сурвалжилж, илчилсэн. Энэ гурван компани гурвуулаа химийн хорт бодис, цогцос хадгалахад ашигладаг бодис агуулсан цардуулаар угаадаг байж болзошгүй гэсэн хардлага байгаа.  

Эх сурвалжийн мэдээллээр, Эмээлтэд хятад эзэнтэй 32 махны үйлдвэр байдаг гэх мэдээлэл бий. 14 үйлдвэр нь маханд химийн хорт бодис ашигладаг гэх мэдээлэл байгаа юм.

ТӨР ЗАСГААС "ШАЛГАНА" ГЭЖ УРЬДЧИЛАН МЭДЭГДСЭНИЙГ НЬ ГАЙХАЖ БАЙНА

-Засгийн газар хуралдсаныхаа дараа “Эмээлтийн махны үйлдвэрүүдэд төлөвлөгөөт хяналт, шалгалт хийнэ” гээд ил мэдэгдсэн. “Үйлдвэрүүд муудсан махаа нуух, хаах, цэгцлэх боломж олгочихлоо. Хамаг юмаа цэгцэлснийх нь дараа шалгалаа” гэж иргэд их шүүмжилж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Эмээлтэд ийм онц ноцтой, улс үндэстнийг хорлон сүйтгэж ч байж мэдэх төлөвлөгөөт ажил явагдаж байж болзошгүй байгааг манайх эхний байдлаар илчилсэн, гаргаж ирсэн. “Эм Ди Си Пи” компанийн махны шинжилгээний хариу маш таагүй үзүүлэлттэй гарчихаад байхад Монгол төр хяналт, шалгалт хийхээ ил зарласныг үнэхээр гайхаж байна.  Маш буруу байхгүй юу. Шалгахаасаа өмнө шалгана гэж зарладаг төр засаг, МХЕГ гэж байх уу.

“Шалгалт хийнэ” гэж мэдэгдэнгүүт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтэд бужигнаан үүссэн. Тэр хэрээр эндэхийн үйлдвэрүүд махнуудаа зөөхийг нь зөөгөөд, цэгцэлчихсэн, ул мөрөө балласан. Үйлдвэрийн байраа хүртэл угаагаад цэвэрлэчихсэн байхад хэзээ хойно Монголын төр шалгах гээд очлоо. Одоо шалгахад бараг тоос ч гарахгүй байх. Яагаад гэвэл Эмээлтийн үйлдвэрүүд аль хэзээний ул мөрөө баллаад, цэгцлээд, цэмцийлгээд амжчихсан учраас.

-Эмээлтэд бэлтгэгдсэн 134 тонн, 1,6 тэрбум төгрөгийн үнэ бүхий махны эзэн олдохгүй байгаа. Нэг компани “Манай компанийн хаяг, шошгийг ашиглаж. Манай мах биш” гээд цагдаагийн байгууллагад хандаад буй. Тухайн компанийн хаяг, шошгийг хуурамчаар ашигласан нь үнэн үү. Эсвэл асуудлаас бултахын тулд өөрсдийн махаа үгүйсгэчихэв үү?

-Эмээлтийн махны үйлдвэрүүд асуудлаас бултах, цэвэрхэн гарахын тулд янз бүрийн арга, гарц гаргалгаа эрэлхийлж байна. Монголын үндэсний үйлдвэрийн хаяг, шошгийг хуурамчаар ашигласан гэх асуудал яригдаж байгаа юм байна лээ. Тэр компани өөрсдөө хуулийн байгууллагад хандсан гэсэн.

1,6 тэрбум төгрөгийн үнэ бүхий, 134 тонн махны хувьд, ямар нэгэн бодис хольчихсон, асуултай мах учраас л эзэн холбогдогч нь ил гарч ирэхгүй байгаа юм. Стандартын дагуу дулааны аргаар экспортлоод, хил нээгдэхээр Хятад руу гаргахаар төлөвлөж байсан мах бол эзэн нь хэзээний гараад ирсэн байгаа. “Но”-той учраас гарч ирэхгүй байгаа юм.

-“Махны асуудлаар хувийн хэвшлийн, компаниудын нэр хүндэд халдлаа. Нийтээр нь харлуулж болохгүй” гэх шүүмжлэл, болгоомжлол ч мөн байгаа. Нэг нь алдаа гаргалаа гээд нийтээр нь харлуулж болохгүй. Үүнтэй та санал нийлэх үү?

-Махны үйлдвэрүүдийн нэр хүндэд халдахыг, аль нэгийг нь муухай харагдуулах зорилго бидэнд огт байхгүй. Энэ асуудалд харь улсын хүмүүс голдуу холбогдож байгаа. Монгол Улс 67 сая малтай, бид эх орондоо амьдарч байгаа хүмүүс. Монголчуудын хүнсний гол бүтээгдэхүүн махыг хятадууд базчихсан, атгачихсан гээд бодохгүй юу. Байж боломгүй зүйл шүү дээ. Тиймээс мах бэлтгэх, үйлдвэрлэх, экспортлохыг монголчууд өөрсдөө бүрэн хариуцдаг болох хэрэгтэй.

Мэдээж хувийн хэвшлийн нэр хүнд чухал уу чухал. Эмээлтэд мах бэлтгэдэг гээд бүгдийг нь харлуулж, нэр хүндэд нь халдаж болохгүй. Нийтээр нь химийн хорт ашигладаг, стандартын бус гэж дүгнэх нь учир дутагдалтай. Стандартыг нь ягштал баримталдаг үйлдвэр байгаа. Үүнийг үгүйсгэж болохгүй. Гэхдээ үйлдвэрүүдийн нэр хүнд чухал уу, иргэдийн эрүүл мэнд, амь нас чухал уу. Мэдээж иргэд бид баталгаат хүнс хэрэглэж, эрүүл амьдрах л чухал.

ХЯТАДЫН ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ХЭДЭН ТӨГРӨГӨӨР ТОРГООД ӨНГӨРДӨГ БУС ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭДЭГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ

-Төр, засгаас махны асуудалд хэрхэн анхаарч, ямар бодлого хэрэгжүүлээсэй, арга хэмжээ аваасай гэж хүсэж байна вэ?

-Юуны түрүүнд төрийн гурван өндөрлөг, ХЗДХЯ, ТЕГ-аас шаардлагынхаа хариуг авахыг хүсэж байна. Төр засгаас махны асуудалд тодорхой шийдвэр гаргаж, цэгцлэхгүй бол бид олны хүчээр тэмцэнэ. Энэ талаар шаардлагандаа ч мөн тодорхой бичсэн байгаа. Асуудал гаргасан үйлдвэрүүдийг хэдхэн төгрөгөөр торгоод өнгөрдөг бус эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болох хэрэгтэй.

Тогтолцоондоо, хуулиндаа тодорхой өөрчлөлт оруулж, ард түмний эрүүл мэнд, амь насанд заналхийлсэн, маш том аюул учруулж болзошгүй энэ асуудлыг нэг мөр цэгцлэх зайлшгүй шаардлагатай. Хүнсний аюулгүй байдал бол маш чухал асуудал. Хэдхэн хоног шуугиад л битгий больчихоосой.

-Төр засаг, хууль хяналтын байгууллага махны асуудлыг цэгцэлнэ, мөнгөтэй, нөлөөтэй хятад компаниудад хариуцлага тооцно гэх итгэл үнэмшил танд хэр байна вэ?

-Монгол Улс хуультай орон. Бие даасан улс. Би төрдөө итгэдэг, тийм итгэл үнэмшил мэдээж байгаа. Хятад компаниудад хариуцлага тооцоосой, махны асуудлыг цэгцлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Гэхдээ энэ итгэл үнэмшил маань бага, багаар багассаар байгаа.

Стратегийн гол хүнсээ харийн компаниудад атгуулчихсан байгаа нь өөрөө эмгэнэл. Төр засаг тодорхой шийдвэр гаргаж, үр дүнд хүрэх болов уу гэсэн хүлээлттэй байсаан. Гэтэл Монголын төр шалгахаа урьдчилан мэдэгдээд очихоос авхуулаад мордохын хазгай л болоод байх шиг байна. Ингэж ажиллаж байгаа төр засаг, МХЕГ, хууль, хяналтын байгууллаууд яг шударга ажиллах уу, мөнгөтэй, нөлөөтэй хятад компаниудын нөлөөнд орохгүй гэх баталгаа алга. Би лав эргэлзэж байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
34 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 3, 2022 08:35

Шударга ажиллаарай нэгүүн.мн амжилт

Зочин
Зочин
6 сар 3, 2022 08:36

Энэ хүүхэн хар түүхтэй л хүн

Самар хатан
Самар хатан
6 сар 24, 2022 16:21
Reply to  Зочин

Шударга сэтгүүлчийг ард түмэн хамга�##�ах буйзаа Амжилт

Зочин
Зочин
6 сар 4, 2022 08:18
Reply to  Зочин

эсэргүүцээд байна гэдэг чинь монгол хэлтэй жунгаа бна гэж ойлгогдохоор

Зочин
Зочин
6 сар 3, 2022 09:28
Reply to  Зочин

Хүний түүхийг ухаж суухаар өөрийн түүхээ цагаанаар үлдээхийн төлөө энэ хүнтэй хамтар за!!!!!

Zochin
Zochin
6 сар 3, 2022 10:04
Reply to  Зочин

Hordsoor baij yundaa hunii uuh tuuh yriad baigaan zorigtoi heleed garaad irlee notloh barimt iig ne uzuuleed haruulaad ugluu uur yahiin

Зочин
Зочин
6 сар 3, 2022 08:48

Улс төрч эзэнгүй гэж хэлсэн. Улс төрч эзэнгүй чигээр цаашаа яваарай

Эгэл
Эгэл
6 сар 3, 2022 08:56

З�##�уусаа бүү шантраарай,бүх эх матэри�##�аа найдвартай газар байршуулаарай.Мөнгөний төлөө юу ч хийхэд бэлэн өлөн амьтад их

Зочин
Зочин
6 сар 3, 2022 09:11

Bayarlalaa Neguun.mn. Tsaashid Unuruu shig bitgii khudaldagdaarai. Unuruu byyr ilt baigaa shyy. Khudaldagdsan n'. Naad makhnii yildveryyd chin' Nyambaatariin songogdson dyyreg, deer n' Nyambaatar sayakhan khyanaltiin dyrem juram khychingyi bolgood bsan n' khardlaga turyyleed bgaa shyy.

доогий
доогий
6 сар 3, 2022 09:20

Энэ сайт,энэ хүүхэнд Монголын ард түмэн мааааш их баярлаж байна .Ард чинь АРД ТҮМЭН чинь байгаа шүү .Олон олон хорт хавдар наадхаас чинь болдж байгаа маш их үнэлж барашгүй БУЯНТАЙ ажил хийж байгаад чинь т�##�архаж байна шүү.Эхэлсэн ажилаа гүйцээгээрэй дэмжиж байна

Зочин
Зочин
6 сар 3, 2022 09:52

Чин сэтгэлээ шударга үнэний төлөө дуу хоолойгоо хүргэж ажлаарай

Зочин
Зочин
6 сар 3, 2022 09:52

Хэл ам ихтэй айхтааар санагдсан. Жаахан боловсон байхыг хүсиф

1213
1213
6 сар 3, 2022 13:19
Reply to  Зочин

Заригаас л илүү байв гэж. Тэгээд ч ноомой төрхөөр энэ муухай дайнд амжилт авчирах уу? Сэтгээч. Чиний бас бусдын төлөө тэмцэж байна.

del
del
6 сар 3, 2022 09:52

ok амжилт энэ бол монголын ард түмний хүнсний аюулгүй байд�##�тай холбоотой маш том асууд�##�

Зочин
Зочин
6 сар 3, 2022 09:53

Хэдэн жилийн өмнө хятад эм зардаг хятадуудын т�##�аар сурв�##�жлага хийгээд, харамс�##�тай нь цагдаа ирээд хятадуудыг нь яаж ч чадаагүй дээ

Зочин
Зочин
6 сар 3, 2022 09:53

Амжилт

Zochin
Zochin
6 сар 3, 2022 10:01

MAX Impekhsiin asuudaltai. holbootoi geed hayeg shoshgo ne. garaad irlee Haltmaagiin Tsendbayar. geed baina. medseer baij medeegyi dur buu gargaach. Amarsaihan. yu gesen be. Ene muudsan mah hun send heregleegyi. gesen uu Battulga aigaa niileed Mongol ch uudiig horduulj alj duusgah.uu 18 chingelege spirteer horduulsan 260 Saye gollariig ovootou shoroo bolgoson yasan nugel ne nudeer ee garsan humuus ve Ard tumen ih hilentei baina Delguurt orood hiam zaidas harhaas unendee aij baina, MAH impeksiig l songodogo bailaa araich dee

Zochin
Zochin
6 сар 3, 2022 10:06

Neguun saitiinhand amjilt hysei.

Зочин
Зочин
6 сар 3, 2022 10:18

Sejig2 Zawaan Sait

Зоч
Зоч
6 сар 3, 2022 11:12

Nowshoo mahaa bid eersdee mongoljuud beldej hiinee yahaaraa hytadaar bid mahaa belduuldeg ym hytadaas orj irj bga bish de.hezeej hytaduud mongold aroun tceweriin shaardlaga hangasan.mah zarahgui shuls.nusaa.niisen gutlaaraa gishgej ywsan bohirduiulsam mah l zarj bgs oilgomjtoi

zochin
zochin
6 сар 3, 2022 12:24

нийслэлчүүдийн нэрийг барьж доромжилж бна даа,бид арай ч ийм мах идэх дээрээ тулаагүй шүү,хаана ч очсон махаа сонгож идэж чадна,харин гадуур хооллодог улсууд л анхаармаар юм,байнга ийм мах идээд хорт хавдар тусаж үхэж бгаа юм ярихаа болиоч

зочин
зочин
6 сар 3, 2022 13:05

ийм сайт бсан юм уу одоо л мэдэж байх шив од боллоо гэвэл андуур�##�

bat
bat
6 сар 3, 2022 17:02

ene nuguu krupto uurhaig oldog huuhen mun uu kkkk

Зочин
Зочин
6 сар 3, 2022 18:09

бууны нохой сэтгүүлч байна даа. Улс төржихгүй сэтгүүлээ зөв хий

Зочин
Зочин
6 сар 3, 2022 18:43

Хичээж ажиллаарай, та бүхэнд амжилт хүсье, махны бизнесийн үнэн дүр төрхийг илчилж, ард иргэдийн эрүүл мэндийг хамга�##�ж өгсөнд т�##�архаж байна. Амжилт хүсье

Иргэн
Иргэн
6 сар 3, 2022 19:49

Махны үнийг ч хөөрөгдөж өгсөндөө энэ Эмээлтийнхэн,үнэхээр даамнууд юмдаа.Бид яаж ч чадахгүй нь харамс�##�тай

Зочин
Зочин
6 сар 3, 2022 20:28

Ёстой гавьяа гэж энэ байх Энэ сайтынханд баярлах багадна Монголчууд бид идэх махаа Хятад хүнээр бэлдүүлнэ гэж байж болшгүй юм шүү дэ Махны үнийг Хятад хүн тогтоож байна Монголд Төр засаг гэж ёс төдий юм болсон юм бна Яагаад Бид махаа Хятад хүнээр бэлдүүлээд байгаа юмбэ Одоо жил бүр 130 хүүхэд 6000 том хүн хорт хавдраар оношлогддог гэнэ Монгол маань элэгний хавдраар Дэлхийд 1 р т ордог болжээ Ерөөсөө ийм хорт бодист хутгасан мах иддэгээс болдог юм бишүү

Мөнхбат
Мөнхбат
6 сар 3, 2022 22:09

Нямбаатар өөрөө холбоотой

Зочин
Зочин
6 сар 3, 2022 22:36

Хятадуудын ард Монгол т�##�аас хэн хэн байгааг олж мэдэж юмсан

Зочин
Зочин
6 сар 3, 2022 22:55

Бид ер нь ямар мах идээд байнаа.Гар�##� үүсэл шинжилгээний бичиг энэтэр бол зүгээр л хуурамч цаас хэнч хаанаас ч хийлгээд авчихаж болно.Хорт хавдарын өвчлөл ихээр нэмэгдээд байгаа нь нэгийг хэлээд байна шүү.

Зочин
Зочин
6 сар 4, 2022 06:38

Энэ ингээд өнгөцхөн шийдэх асууд�##� биш үй олноор нь устгах химийн зэвсэг хэрэглэж байгаа асууд�##� шүү Маш ул суурьтай авч үзэх хэрэгтэй Олон улсад зарлах хэрэгтэй монгол хүн ч бай хятад хүн ч бай химийн хороор хүнсний гол нэрийн мах махан бүтээгдхүүнийг хордуулж �##�ах нууц үйлдвэрүүд монголд эмээлтэд ажиллаж байна ш дээ .. үүнд нь боломж олгож �##�ан хядах ажиллагаа хамтран үйлдсэн эрх мэдэл бүхий нөхдийг барьж хорих хэрэгтэй ш�##�га маш олон хүний амь нас эрүүл мэндийг үгүй хийх гэсэн ...хийсэнч байж мэдэх асууд�##� шүү маш ноцтой асууд�##� .. ёстой нөгөө хими бактерлогийн нууц үйлдвэр чинь энд байгаад байгаа юм биш үү ???

Ard kino teatraa So goos abya .huuhduuddee ...
Ard kino teatraa So goos abya .huuhduuddee ...
6 сар 4, 2022 10:08

Hurungu oruulalt huuliar hunsend gadaadiin hurungu hereggui ..shuud khyatad gej zaakhgui ch standard eyroe standard zaaya

Дэлгэр
Дэлгэр
6 сар 4, 2022 11:27

Мэргэжлийн хян�##�тынхан хариуцлага хүлээх ёстой. Арай дэндүү..

Зочин
Зочин
6 сар 4, 2022 18:10

дандаа хар юм бичиж хардаж сэрдэж авч болохгүй хаяж болохгүй новш бичиж нийгмээс үнэлгээ авах гэсэн новшийн сэтгүүлчид!! асуудлаа өргөн хүрээтэй ярьж мэдлэгээ тэлээч. Энэ чинь хүнсний аюулгүй байдлын нэг жишээ. Үнэн гэдэг чинь та нарын өнцгөөс харуулдаг зурагл�##� биш л дээ. Бодит. Үнэн. Зөв гурав ч их ялгаатай шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button