Махны бизнестэй УЛС ТӨРЧИД

Мах бол монголчуудын стратегийн хүнс. Гурван сая хүн ам бүхий 60 сая малтай тусгаар улс цогцос хадгалах зориулалт бүхий бодисоор “ариутган шүүгдсэн” махыг хүнсэндээ хэрэглэж байсан уу гэдэг асуудал эдүгээ олон нийтийн анхаарлын төвд байна. ҮАБЗ-ийн бүрэлдэхүүнд багтдаг, өмнө нь багтаж байсан эрхмүүд Үндэсний аюулгүй байдалд үлэмж ихээр хамааралтай махны бизнестэй. Эдгээр нь эхнээсээ бохир мах зах зээлд нийлүүлж байсан байж болзошгүй хардлага дагуулж буй нь бас нэг анхаарах өнцөг.
Сэтгүүлч П.Урнаа онцлох материалаа ийн тайлбарлав.
-ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГИЙН МАХНЫ БИЗНЕСИЙН ХОЛБОО ХАМААРАЛ-
Тайлбарламж: ҮАБЗ-д Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэсэн гурван албан тушаалтан багтаж, тэднийг хамтатган “ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ” хэмээн нэрлэдэг билээ.
Нэг. ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ТӨРСӨН ЭГЧ, ДҮҮ НАР БОХИР МАХНЫ АСУУДЛААР ШАЛГУУЛЖ БАЙНА
“Эм ди си пи” компанийн байран дахь өмхий махан дундаас Ерөнхийлөгч асан Х.Баттулагын төрсөн эгч Х.Цэндбаярын “ХКҮ”, төрсөн дүү Х.Баттуулын “Мах Импекс” ХХК-ийн шошго их хэмжээгээр олдсон. “ХКҮ”, “Мах Импекс” хоёр компани нь дата бүртгэл дээр нэг хаяган дээр байршдаг, Ерөнхийлөгч асан Х.Баттулгад шууд хамааралтай бизнесүүд юм. Тус компаниудын зүгээс “Эм ди си пи” компанийн байрнаас илэрсэн шошгын асуудлаар шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан.
Улмаар Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг ч уг асуудлаар дуудаж, мэдүүлэг авсан гэгдэж буй. Х.Баттулга бол Монгол Улсын төрийн тэргүүнээр сонгогдож, Үндэсний аюулгүй байдлаа сахин хамгаалах үүрэг хүлээж явсан хүн. Тийм байтал төрсөн ах, дүү нарынх нь компанийн шошго Монгол Улсын хүнсний аюулгүй байдалд ноцтой нөлөөлөхүйц бохирдолтой махан дундаас олдсон нь ихээхэн анхаарал татах асуудал билээ.
Хоёр. ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН ДҮҮ У.ДАВХАРБАЯР МАХНЫ БИЗНЕСТЭЙ
Эдүгээ нийслэлчүүдэд “Бид ер нь ямар мах идээд байна. Махны үйлдвэрүүддээ итгэж болох уу” гэсэн эргэлзээ үүсэв. Уг махны чиглэлийн үйлдвэрүүдийн нэгийг өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Давхарбаяр эзэмшдэг. У.Давхарбаярын эзэмшил дэхь “ПАЖ” ХХК нь У.Хүрэлсүхийн нөлөөгөөр ЖДҮХС-гаас зээл авсан талаар мэдээлэгдэж байв. Уг компани дата бүртгэл дээрх Орхон аймагт байрлалтай гэж дурдагдсан.
Гурав. Л.ОЮУН-ЭРДЭНЭ ӨМХИЙ МАХНЫ АСУУДЛЫГ ХЭРХЭН ЧИГЛҮҮЛЭХ ВЭ
Одоогийн засгийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэд махны бизнестэй холбоотой ямар нэгэн илэрц, мэдээлэл алга. Харин маргааш буюу лхагва гарагт Засгийн газрын хуралдаанаараа "цогцос хадгалах бодис"-той махны асуудлыг хэлэлцэхээр болсон гэх. Нийгэмд өрнөж, айдас хүйдэс дагуулаад буй эл сэдэв дээр Ерөнхий сайд хэрхэн хандаж, ямар шийдвэр гаргах хүлээлт байгаа.
-МАХНЫ БИЗНЕСИЙН ХАМААРАЛ БҮХИЙ УЛС ТӨРЧИД-
Нэг. ҮХРИЙН ФЕРМТЭЙ ҮАБЗ-ИЙН НБД Ж.ЭНХБАЯР
ЖДҮХС-аас бага хувийн хүүтэй зээл авч, шуугиан дэгдээд эхлэнгүүт уучлал гуйгаад, нэг өдрийн дотор тэрбумын зээлээ төлчихсөн хүн бол одоогийн ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр. Түүний хувьцаа эзэмдэг компани ЖДҮээс авсан зээлээ Оросоос “Грейфорд” үүлдрийн бухнуудыг “Газар агро” компаниараа дамжуулан оруулж ирж “Сэлэнгэ” үүлдрийн үхрийг сэргээсэн байдаг. Гай ч юм шиг, гавъяа ч юм шиг. Түүний үхрийн ферм нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд байрладаг.
Намын дарга, Ерөнхий сайд болоход нь хар, хорыг нь хамгийн их зохицуулж, чиглүүлсэн хүн нь Ж.Энхбаяр гэх яриа ч улс төрийн хүрээнд яригдаж байв.
Хоёр. САЙД АСАН Ч.УЛААНЫ ЭХНЭРИЙН ДҮҮ О.ДАВААСҮРЭН МАХНЫ ХАМГИЙН ТОМ ЭКСПОРТЛОГЧ
Ч.Улаан ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа "Махны үнэн надад хамаагүй" гэж томорсон. Одоо бодоход эл томролт угтаа түүний хамаарал бүхий компани махны бизнестэй байсантай холбоотой байж магад.
Түүний эхнэрийн дүүгийн компани хилээр мал амьдаар нь гаргадаг. Тодруулбал, “Бээжин интосикэйшн интернэйшнл трейд” ХХК Ч.Улааны эхнэрийнх нь төрсөн дүү О.Даваасүрэнгийнх. Гэхдээ Даваасүрэн нь зөвхөн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий гүйцэтгэх захирлын албыг хашдаг. Энэ компанийн хувьцаа эзэмшигч нь БНХАУ-ын иргэн Хуанг Мин гэж хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд байна.
СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Уг нь мах гадагшаа улс орон луу худалдах нь манайдаа бол ашигтай. “Малчид мөнгөжин, зах зээл тэлж байна” хэмээн ТӨР мэдэгддэг. Гэвч бодит байдал тэс ондоо. Махны чиглэлийн компани бүр Хятад Улс руу экспорт хийхээр ХХААХҮЯ, МХЕГ, ГЕГ-ыг тойглож ирсэн. Валютын орлого огцом олдог бизнес тул улстөрчид ч компани байгуулан олноор орцгоосон нь нууц биш.
Малын өвчин тасралтгүй гардаг тул Европын холбоо, Япон гэх мэт гуравдагч улс орнуудад экспорт хийх нь эрс бага. Энэ бүх таатай боломж дээр Хятад бизнесмэн, Хятадтай хамтарсан компаниуд хөдөлж эхэлсэн байдаг. Тэд маш богино хугацаанд Монголын махны салбарт ноёрхолоо тогтоожээ. Хуучин хэдэн ченж нараа шүүмжилдэг байсан бол одоо экспорт нэрийн дор орон нутгийн махны худалдаа бүхэлдээ Хятадуудын гарт орчихсон нь сая бүрэн илчлэгдэж байх шиг. Дотоодод махны зохиомол хомсдол бий болж ҮНЭ эрс өсчихсөн. 70 сая малтай 3-хан сая хүн өндөр үнэтэй, чанаргүй мах идэхэд өнөөдөр хүрчихсэн нь эмгэнэлэтэй.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
mahaar mongo hiigchid
Улаан сайд байхдаа махны бизнесээ сайн өргөжүүлсэн. Одоо яасан юм бол
Хүрэлсүхийн дүүгийн махны компани нь Эрдэнэтэд байдаг
Khamgiin khogiin garuud n' makhnii businesstei bdg yum bna daa.
Махны бизнес хятадуудтай хэр сайн холбоо тогтоосноос болж ашиг нь хэлбэлздэг учраас улс төрчид танил талаараа энэ холбоосыг хийлгэдэг
Umhii novshnuud
Махны үйлдвэрлэл эхэлснээс хойш л ернь энэ хүн бизнесэээ эхэлж ирсэн махны тэрнээс хойш ч их олон юм болсон доо
Энэ махны бизнесүүдийн гаруудын ард хичнээн хятадууд ард нь нуугдаж байгаа бол. Тийм болоод л сая хамаг булхайн дэлэгдэв шив
Өөрсдөө аюугүй бол энэ махнаасаа авч иддэг байсан болов уу бас гайхмааар
.....БӨЖТ ХХК / Дааданхүү Байгалмаа.......... Үйл ажиллагааг нь түр зогсоосон байгууллагуудыг нэг болох "БӨЖТ" ХХК ..2011 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй Дааданхүүгийн БАТБААТАР. /ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДЭД ДАРГА./ шууд хамаарал бүхий компани
ЭЛБЭГДОРЖ НЭГЭНТЭЭ БАТТУЛГЫН ЭРГЭН ТОЙРНЫХОН БҮГД ХУЛГАЙЧУУД ГЭЖ ХЭЛСЭН БАЙДАГ 1000 -НЫ ЦУУТАЙ ЛУЙВАРЧИН ГЭДЭГ НЬ Ч ҮНЭН БОЛОЛТОЙ
Баттулгын хордуулсан мах хиамыг идээд дахиад Баттулгыгаа орой дээрээ залая "Монгол ялначуудаа"
Наад улаан чинь улаахгүй новш шүү дээ
Ар араасааа илэрсээр л нэг мөсөн бүгд сайхан илрээд ил тод болоод нийгэмэээ цэвэрлэх юмсан
Улааны хийж байгаа ажил шүү Сайд.агсан УЛААН МОНГОЛЧУУДЫГ ҮР ҮНДСЭЭР НЬ УСТГАХ АЖИЛ ХИЙЖЭЭ
Хүүкийн үед эхэлсэн