СПОРТ
Бөхийн барилдааны бүртгэлийг тоон гарын үсгээр баталгаажуулна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газраас хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн "Цахим гарын үсгийн тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын хүрээнд Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэддээ "Тоон гарын үсэг"-ийг олгож байна.
Монголын үндэсний бөхийн холбоо нь цаашид "Тоон гарын үсэг"-ийг хэрэглээнд нэвтрүүлж, бөхийн барилдааны бүртгэлийг тоон гарын үсгээр баталгаажуулж ажиллахаар төлөвлөж байгаа аж.
Уг ажлын хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газар ба ХЗДХЯаманд төвлөрдөг Бөхийн Салбар Комиссоос 2022 оны зургаадугаар сарын 05-ны өдрийн 10:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд "Тоон гарын үсэг"-ийг олгох ажлыг зохион байгуулжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.