
Экс Ерөнхийлөгч энэ жил барцад ихтэй байна. Ерөнхийлөгчөөс буух хүртэл түүний зам мөр дардан байв. Төрийн тэргүүний суудлаа өгсөний дараа хэсэг хугацаанд чимээгүй байж байгаад МАН-ын даргын зөвлөх болж гэнэт гарч ирсэн. Ингэж гарч ирсэн шалтгаан нь МАН-ынхан. АН-ынхантай нийлж байгаад Ерөнхийлөгчид нэр дэвших боломжгүй болгосон байдаг. Чухам тэр үеэс Х.Баттулгын барцад, Ардчилсан намын хагарал хоёр эхэлсэн түүхтэй.
Өнөөдөр ч тэр хавчлага олон талаас үргэлжилсээр байгаа гэж хэлж болно.
НЭГДҮГЭЭРТ: Ерөнхийлөгчид нэр дэвших эрхгүй болгосны дараа тэр Ардчилсан намаа авахыг хүссэн. Намын даргын сунгаанд өөрийн нэрээ дэвшүүлж айхтар том эргэлт хийсэн.
Х.Баттулга хүчирхэг улс төрч. Улс төр дэх өөрийн хүч, нөлөөллөө л базаах зорилготой ийн нам руугаа ирсэн. Гэвч намын дарга болох зам мөрд нь саад тээг болсоор буй. МАН шүүхээр дамжуулан АН-аар даажигнаж, даргын асуудлыг одоо ч шийдвэрлээгүй. Х.Баттулга болоод Ардчилсан намыг жинхэнэ муухай харагдуулсаар байна. Ямар сайндаа л түүнийг Ерөнхийлөгчөөс буухын өмнөхөн ХЗДХЯ-наас Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барьсан байдаг. Үүнд нь, Ерөнхийлөгчөөс буугаад ойрын таван жилдээ нам байгуулж, намын гишүүнчлэлээ сэргээж болохгүй заалт оруулсан байв. Гэвч хэлэлцээгүй билээ.
ХОЁРДУГААРТ: Одоо түүний эгч дүү нараар дамжуулан хавчих, улс төрөөс бүрмөсөн арчих оролдлого хийсээр буй. Тодруулбал, эмээлт дэхь өмхийрсөн махны дуулианд түүний нэр холбогдов. Тусгай зөвшөөрөлгүй үйлдвэрийн байрнаас тусгай зөвшөөрөлтэй “Мах импекс”, “ХКҮ” компаниудын шошго олдсон. “Мах импекс” ХК-ийн хувьцаа эзэмшигчээр Х.Баттулга өөрөө байдаг бол “ХКҮ” нь түүний эгч Х.Цэндбаярынх. Баянгол зочид буудалд байрлах оффист ЭЦА баахан нэгжлэг хийсэн. Энэ нь шууд Ерөнхийлөгч асан Х.Баттулга руу чиглэж буй.
ГУРАВДУГААРТ: Түүний туслах, зөвлөхүүдийн хуулийн багууллагын хаалга ээлжилж татсаар, шалгагдасаар.
Зөвлөх Ц.Ууганбаярыг АТГ-аас баривчилж, улмаар нэг сар цагдан хорьсон билээ. Учир нь Х.Баттулгыг зөвлөхдөө Хөгжлийн банкнаас зээл авахад нь тусласан гэх хардлага ч явагдаж буй. Ямартай ч Ц.Ууганбаяр Хөгжлийн банкнаас 50 сая долларын зээл авсан нь үнэн. Зээлээ төлөхгүй луу унжсан нь ч үнэн.
Мөн түүний туслах Г.Байгалмааг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхлээд байна. МоАХ-ын газрыг банкны барьцаанд тавьсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж эхэлсэн гэнэ. Тодруулбал, “Пирамид-Орд” ХХК нь Монголын Ардчилсан холбоо /МоАХ/-ны газрыг барьцаалж, Хөгжлийн банкнаас зээл авсан байдаг.
МАН-ынхан Х.Баттулгын карьерыг нэг мөр унагах, дахин улс төрд эргэж ирэх боломжийг нь хаах агуулга бүхий үйлдлийг хэд хэдэн удаа улс төрийн хүрээнд хийсэн. Чухам түүнд нь бүдэчсээр асар их барцадтай сууна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн нам байгуулах намын дарга болох их хурлын гишшүүн сайд болох төрд ажиллах явдлыг хуулиар хориглох хэрэгтэй. Мөн ерөнхийлөгч байсан хүн ерөнхийлөгчөөс буунгуут нь эцэг эхийнх төрсөн газар буюу өөрийнх нь төрөлх аймаг суманд нь амьдруулах хууль батлах хэрэгтэй.
Хохь чинь болж
БАТТТУЛГЫН ОН УДААН ЖИЛ ҮРГЭЛЖИЛСЭН ХУЛГАЙ ЛУЙВАР МУ-Н ЭЗ-Т УЧИРУУЛСАН ХОР ХӨНӨӨЛ ЗЭРЭГ НЬ ИЛ БОЛЖ БАЙГАА НЬ САЙШААЛТАЙ
Battulgiig gvtgeeshteeeee bolioch ta nar
L###r
Х. Баттулгын карьер гэж юу байдаг юм бэ. Хулгайч, луйварчин, зальхай этгээдп нүх сүв, цоорохй бүхнийг ашиглаж өндөр сэнтийд хүртэл заларч, ИХ- ын гишүүн болж үзлээ. Идлээ уулаа, луйвардлаа. Одоо улс орноо бодох болсон юм биш үү. Яасан ичдэггшүй юм бэ. Энэ хүний оролцоогүй муу муухай юм даанч алга даа. Тэгээд АН гээд байх юм. Наадах чинь Хүрэлсүхтэй нийлж муудалцсан дүрээр ард түмнийг хууран мэхэлж байснаас бус маш дпотны андууд. МАН- ын нууц гишүүн юм биш үү. Тиймээс Оюун Эрдэнэийн зөлвлөх хүртэл хийж байгаа биз дээ. Аймаар хүн
БАС ОЮУН ЭРДЭНИЙН АХ ХЕРО БААТАРТАЙ ХӨЛ ХЭРЭЭТЭЙ ХҮЗҮҮ ХОЛБООТОЙ
Н.Энхбаярын араас орж буй хэрэг. Элбэгдоржийг бас ингэж улс төрөөс зайлуулах ёстой. Манай ерөнхийлөгч нар их муу хүмүүс байх юм. Дандаа л луйвар хулгай хийсэн, шуналтай. Үр дүнд нь Монголын ард түмэн ядуу гуйлгачин хэвээрээ.
ЭӨЦС-ийн захирал асан Байглмааг шалгах хэрэгтэй.Женкодоо сайхан гар нийлж 10 жилийг идсэндээ
Баттулга нь Бар унаад гарч ирнэ дээ. Олон хүн айж байна Улс төрөө гэж хоржоонтой юм аа
Ерөгхийлөгч байсан хүмүүс ямар ч их шуналтай байдаг юмбэдээ