ДЭЛХИЙ

Жонни Депп Эмбер Хердээс мөнгө авахаас татгалзах бодолтой байна

Жонни Депп, Эмбер Херд нарын хооронд өрнөсөн дуулиан шуугиантай шүүх хурал өнгөрсөн долоо хоногт өндөрлөсөн.

Эмбер Херд салсан нөхөр Жонни Деппийг санаатай гүтгэж, нэр хүндэд нь халдсан гэх үндэслэлээр шүүхийн шийдвэр Жонни Деппийн талд гарсан. Эмбер Хердэд 15 сая ам.долларын торгууль ногдуулсан билээ.

Харин Эмбер Хердийн хувьд торгуулийн мөнгийг төлөх төлбөрийн чадваргүй, санхүүгийн асуудалтай байгаа нь хэвлэлд гарсан байдаг. Тиймээс, Эмбер Херд удахгүй бүрмөсөн дампуурна гэсэн яриа гараад байгаа юм.

Тэдний шүүх хурал нэлээд удаан үргэлжилж, Жоннигийн өмгөөлөгч хуульчид чамгүй алдартай болоод байгаа. Жонни Деппийн өмгөөлөгч Камилла Васкес, Бенжамин Чу нар Америкийн телевизээр гарч, олны танил болж, тэр хэрээрээ бас карьерт нь сайнаар нөлөөлөх боллоо. Тэд Жонни Депп ямар хүн болох, ямар сэтгэл зүйтэй, сэтгэл хөдлөлтэй болох талаар хууч хөөрч, өнгөрсөн зургаан жилийн хугацаанд амсаагүй “аз жаргалаа мэдэрцгээсэн” гэж ярьсан байна.

Хамгийн анхаарал татаж байгаа нэг зүйл бол Жонни Депп Эмбер Хердээс авах ёстой мөнгөнөөсөө ч татгалзаж магадгүй гэсэн. Тэд хэлэхдээ, “Мэдээжийн хэрэг, бид Жонни Депп ийм шийдвэр гаргана гэдэгт бүрэн итгэлтэй биш байна. Гэвч,  ноён Деппийн хувьд болж өнгөрсөн шүүх хурлын явц бол зөвхөн алдсан байсан нэр хүндээ сэргээх зорилготой байсан болохоос баяжих гэсэн үйлдэл биш байсан” хэмээн Камилла Васкес ярьсан байна.

Эх сурвалж: Variety.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button