Нийгмийн

О.Санчирбал: 2.5 тэрбумын эмчилгээний зардал талийгаачийн эхнэрийн данс руу ороогүй

Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал хоёр дахь өдрөө эрүүгийн хариуцлагын үе шатаар үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн 13:30 цагийн үед шийдвэрээ гаргахаар завсарласан.

Улсын яллагч, прокурор Б.Хурц яллах дүгнэлтдээ "Шүүгдэгч Н.Түвшинбаярт 19 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Энэ ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна" хэмээсэн юм. Ингэснээр шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж дуусаад, шүүхийн шийдвэрээ танилцууллаа.

Тодруулбал, шүүхээс Н.Түвшинбаярт прокурорын зүйлчилсэн зүйлчлэл тохирч байна үзлээ. Гэхдээ түүнд оноох хорих ялыг 16 жил болгон бууруулж, нээлттэй хорих ангид ялыг эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шийдвэрийн талаар хохирогчийн өмгөөлөгч О.Санчирбал мэдээлэл өглөө. Тэрбээр "Шүүхийн шийдвэр зөв, буруу гэж хэлэхэд эрт байна. Шүүхийн тогтоолыг бичгийн хэлбэрээр гардаж авсны дараа гомдол гаргах эсэхээ ярилцана. Нөгөө талаас нэг зүйл тайлбарлахыг хүсэж байна.

Хор уршиг учирсан. Амь хохирогчийн ар гэрийнхэнд маш их хэмжээний зовиур байсан. Энэ хугацаанд 2.5 тэрбумын эмчилгээний зардал гарсан. Шүүгдэгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж байсан. Шууд эмнэлгийн данс руу шилжүүлж байсан. Мөн оршуулгын зардал 85 сая орчим төгрөг гарсан. Амь хохирогчийн ар гэрийнхэн 300 гаруй сая төгрөгийг өөрсдөө төлсөн байсныг нөхөн төлөхөөр болж байна.

Мөн хоёр үл хөдлөх хөрөнгийг амь хохирогчийн талаас авъя гэж хэлээгүй. Шүүгдэгч өөрөө энэ үл хөдлөхийг шилжүүлж өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Энэ үл хөдлөх нь гуравдагч этгээдийн нэр дээр байгаа юм билээ" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-10 21:18

Хохирогч т�##�д туйлын харамс�##�тай бөгөөд сэтгэлийг нь зөөллөх, ачааг нь багасгах нэг ч зүйл болсонгүй.ядаж нэг хүүхдийг нь сургах зардлыг өгөхгүй яав.нөхрийн ачааг хэн үүрэх вэ.харамс�##� л үлдлээ.Эд жинхэнэ цэвэр хохирлоо.тэр хүнийг ял�##�лаа гээд юу ч нэмэгдэхгүй.

Зочин
Зочин
2022-06-12 12:01

Мөнгөн хэлбэрээр хохирлоо сайтар төлүүлэх нь зөв дөө Үл хөдлөх хөрөнгө нь хэрэгтэй юм байна уу үгүй юу Бүх хөрөнгөө т�##�ийгаачийн т�##�д шилжүүлэхэд Түвшинбаярт Харамсах юмгүй Амьд хүн аргатай мөнгө төгрөгөө өөрөө олно биз гээд Наранд орхивол яадаг юм бол доо

Эмээ
Эмээ
2022-06-15 06:58

Их харамс�##�тай байна, харгисууд хайран сайхан з�##�ууг, түүний гэр бүлийг сүйд хийлээ. З�##�уу сайхан насандаа энэ хорвоогоос явж, өнчин хоцорсон хэд л хөөрхий, тэдний хохирлыг юугаар ч төлж дийлэхгүй.

Зочин
Зочин
2022-06-15 22:11

Яасан хэрцгий царайтай з�##�уу харагдаж бн.

Холбоотой мэдээ

Back to top button