Борооны усыг зайлуулдаг биш ХУРААДАГ БОЛЪЁ
Урин дулаан цаг ирж, үе үехэн аадар бороо орохтой зэрэгцэн Улаанбаатар хотод тулгардаг гол асуудлуудын нэг нь авто замын ус зайлуулах хоолой. Түрхэн зуурын усархаг борооны дараа Улаанбаатарын зам талбай усан далай болж хувирдаг гэхэд хилсдэхгүй. Шавар, шороо холилдсон үерийн усыг туулж яваа иргэдээ харсан Нийслэлийнхэн маань ус зайлуулах хоолтой л болчихвол болно хэмээн толгой сэгсэрдэг.
Тэр ч бүү хэл жил бүр замын ажил хийж, авто замуудыг өргөтгөн засаж, шинээр зам тавин хажууд нь ус зайлуулах хоолой барих нэрийдлээр үр дүнгүй ажлууд хийдэг. Гэтэл дэлхий нийт усны хомстолд орж байгаа өнөө цагт борооны усыг зайлуулах биш хураан авч дараа нь зүй зохистой хэрэглэх нь чухал гэдгийг ойлгоод байна.
Жишээ нь БНСУ гэхэд хур борооны усыг хураан авч хуурайшилттай үед зам талбайгаа чийгшүүлэх арга шийдэлд хүрсэн байна. Манай улсын хувьд ч гэсэн энэ жишгээр явах зайлшгүй хэрэгтэй болоод байна. Наанадаж л тэрбум мод тарих зорилт тавьсан манай улс борооны усаа хуримтлуулан зүлэг модоо услах арга чарга, шийдэл гарц бий болгох боломжтой гэдэг нь харагдаж байгаа юм.
Тэр ч битгий хэл ААН, албан байгууллага, хувь хүмүүс байшин барилгынхаа дээврийн борооны усыг зайлуулах биш хуримтлуулж аваад дараа нь гадаах зүлэг талбайгаа усалж болох боломжтой гэх санал байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
naad zailuuldag chini bas hamuurchee udahgui soliod ugnu!
ene hogiin yumaa odoo boliochee