Наро Банчэн гэгээнтэн: Өнөөдөр хийсэн буян мянга, түм арвижна

Өнөөдөр бурхан багшийн их дүйчин өдөр тохиож байна. Эл өдөртэй хоблогдуулан Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг Дүвчин Наробагийн XVI дүрийн хувилгаан Наро Банчэн Данзанлхүндэв Гэгээнтэнтэй ярилцлаа.
-СЭТГЭЛ НЬ АМАР АМГАЛАН БАЙГАА ЯДУУ ХҮН ИЛҮҮ АЗ ЖАРГАЛТАЙ-
-Бурхан багшийн их дүйчин өдөр нь ямар утга учиртай өдөр болох талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Бурхан багшийн их дүйчин өдөр нь билгийн тооллын зуны эхэн сарын 15-нд тохиодог. Энэ өдөр Бурхан багшийн лагшин мэндэлсэн, төгс гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гэсэн гурван үйл давхацдагаараа бусад дүйчин өдрөөс машид онцлогтой. Нялхсыг баярлуулж, ядууст өглөг өгч, эцэг, эхийгээ ачилж, цагаан хоол идэж, хамаг амьтныг энэрч, нигүүлсэх сэтгэлээр хандан өнгөрүүлдэг. Энэ өдөр хийсэн буян мянга, түм арвижна гэж үздэг.
-Сүсэгтэн олон юуг хийхийг цээрлэж, ямар зүйл хийж буян хураах хэрэгтэй вэ?
-Бид бурхан багшийн дүйчин өдөр аль болох бурхны номыг санаж, бие хэл сэтгэл гурваар бусдад хорлолтой үйлийг тэвчих, сайн үйл хийх, буян номд шамдах хэрэгтэй. Мөн сэтгэлийн амар амгалан хамгийн чухал. Зарим хүн эд хөрөнгө, нэр алдартай болоод жаргалтай болчихдог гэж боддог тал бий. Нэр алдар, эд хөрөнгөтэй болоод ч тухайн хүний сэтгэл амгалан биш байвал жаргалтай байх ямар ч бололцоогүй. Нэр алдартай нь нэр хүндээ унагаах вий, бусад хүн муулах вий, эд баялагтай нь надаас хүн юм гуйх вий гэж санаа зовдог. Байгаа байдалдаа сэтгэл санамжтай байж чадахгүй учраас жаргалтай байх бололцоогүй. Өөрт байгаа эд баялгийг түүнээс дор зүйлтэй харьцуулбал сэтгэл зүйн хувьд баян болно гэж үздэг.
Харин өөрөөсөө дээр зүйлтэй харьцуулаад эхэлбэл сэтгэлгээний хувьд ядуу болоод ирнэ. Ямар хүнийг баян хүн бэ гэвэл “Одоо би боллоо” гээд өөрийн хүсэл шуналаа барьж чаддаг, байгаа зүйлээсээ сэтгэл ханамж авч чаддаг хүнийг баян хүн гэж үзнэ. Шунал, хүсэл хязгааргүй шүү дээ. Энэ буруу сэтгэлийг хорьж, барьж чадахгүй бол дэлхийг эзэлсэн хаан болсон ч сэтгэлийн амар амгаланг олж, жаргалтай байх бололцоогүй.
-Бидний жаргалтай байх, байхгүй нь аливаа юмыг харах өнцөг, сэтгэлзүйгээс маш их хамааралтай байна. Ядуу ч гэлээ дотоод сэтгэл нь хиргүй, амгалан, муу муухай боддоггүй хүн эд баялагтай, нэр хүндтэй хүн хоёрын хэн нь илүү аз жаргалтай байна вэ гэвэл дотоод сэтгэл амар амгалан байгаа ядуу хүн нь. Тэгэхээр бие сэтгэл хоёрын сэтгэл нь илүү амар амгалан өгдөг. Мөн хүн өөрөө нийгмийн амьтан учраас бие биеэсээ харилцан хамааралтай болохоороо уур уцаар буруу сэтгэлийг ялж чадах хэрэгтэй.
-Зөвхөн энэ өдөр гэлтгүй, ер үүнийг өдөр тутмын амьдралдаа санаж явах учиртай байх аа?
-Бид бүхэн, манай улс гадна талдаа маш сайхан хөгжиж байна. Харин сэтгэлийн хөгжил, сэтгэлийн боловсролыг орхигдуулахгүй байх нь хамгийн чухал гэж үзэж байгаа. Бурхны шашинд сэтгэлийг юу жаргалтай болгодог, юу зовлонтой болгоод байгааг учир шалтгааны үүднээс маш нарийн судалж байгаа.
Буруу сэтгэлийг хорих, бусдыг энэрч хайрласан сайхан сэтгэл болон юмсын мөн чанарыг үнэн зөв таньж мэдэх ухаарлыг хөгжүүлэх арга зам бий. Хүний сэтгэлийг зовоодог, хямраадаг гол хүчин зүйл нь буруу сэтгэл буюу уур, шунал, атаархал, бусдыг хорлох сэдэл нь сэтгэлийн амар амгалан байдлыг бүрмөсөн байхгүй болчихдог. Аминч үзэл бол юмсын мөн чанарыг үнэн зөв таньж мэдээгүй, мэдэхгүйн буюу мунхгийн эрхээр үүсдэг.
Бодит байдал 10 хувь байхад 90 нь бидний сэтгэл зүйгээс хамааралтай байна. Худлаа мэдээллийг сонсоод тавгүйтээд эхэлдэг. Тиймээс аливаа юмсыг ухаалгаар харах нь чухал. Уураа дарах, барих хоёр арга зам бий. Уурын мөн чанар нь сэтгэлийн амар амгалан байдлыг үгүй болгодог. Бусдын жаргалтай байдлыг бусниулах хорлох сэтгэл юм. Уур ямар гэмтэй юм бэ гэдгийг олон талаас нь бодож үзэх хэрэгтэй.
-ӨӨРИЙН СЭТГЭЛИЙГ ГАДНА ТАЛЫН ЮМС ҮЗЭГДЭЛТЭЙ НИЙЦҮҮЛЖ БАЙЖ Л СЭТГЭЛ АМГАЛАН, ЖАРГАЛТАЙ БАЙХ БОЛОМЖТОЙ-

Уурын гэмээр өөрийн сэтгэл амгалангүй болохоос гадна бусдын тайван байдлыг бусниулдаг. Гэр бүл, хамт олон дунд нэг л ууртай хүн байхад эргэн тойрны жаргалтай, амгалан тайван байдлыг бусниулдаг. Уурлахаар хайртай дотнын хүнээ их гомдоодог, түр зуурын уураас болж алдсан хүн олон байна. Уур бол маш гэмтэй сэтгэл. Далд хэлбэрээр урт удаан наслах, эрүүл энх, элбэг дэлбэг байх буяны үр дүнг шатаадаг.
Өөрийн сэтгэлийг гадна талын юмс үзэгдэлтэй нийцүүлж байж л сэтгэл амгалан, жаргалтай байх боломжтой. Уурыг дарах арга замын нэг нь бусдыг энэрч хайрлах сайн сэтгэлийн бясалгал. Энэ орчлонд жаргалтай байх гэхээс илүү зовлонгийн шалтгаан маш их байна. Асуудал, бэрхшээлийг хэрэгтэй талаас нь харвал сэтгэл шаналахгүй, гутрахгүй, хямрахгүй даваад гарах бололцоотой.
-Хэт туйлширсан, мухар сүсгээ шашинд итгэж байна гэж харах хүмүүс байх шиг?
-Бурхны шашны сургууль номлолыг дан ганц сүсэг төдий биш, учир шалтгааны үүднээс судалж мэдээд хэрэгжүүлэх маш зөв шүү. Сүсэгтэн олондоо хэлмээр байна.
-Төв Гандантэгчэнлин хийдэд Энэтхэгээс залан ирсэн бурхан багшийн ринсэл буюу чандрыг залан ирж байна. Энэ тухайд иргэд яг бурхан багшийн чандар мөн үү, биш үү хэмээн эргэлзэж байх шиг байна?
-Бурхан багшийн биед хамаг амьтныг ялгалгүй энэрч хайрлах нинж бодь сэтгэл оршсон болохоор мөргөлийн оронд хадгалагдсан байдаг. Тиймээс бодь сэтгэл төрж, гэгээрэх болтугай гэсэн бэлэгдэл ач тус маш их байгаа гэсэн үг.

-Сэтгэл болоод биеийн амар амгалан маш чухал гэж ярьж байна шүү дээ. Тэгэхээр таны хувьд өдөрт хэдэн цагийг ном уншихад зарцуулдаг вэ?
-Эрдэмтэй багш нараар ном хөтлүүлнэ. Өглөөд бурхан, ном, хуварга гуравт аврал од болох, өглөө босоод шууд нинж буюу хамаг амьтан жаргалтай багаасай, бусдад хор хүргэхгүй байх юм сан гэсэн сэдлийг бий болгодог. Мөн үзсэн номоо ямарваа нэгэн ажил хийх бүрдээ өөрийнхөө сэтгэлийг ажиглаж давтаж байдаг.
-Манай уншигчдад сонин байх болов уу. Та буян номын хажуугаар эрүүл мэнддээ их анхаарч, фитнессээр хичээллэж харагддаг. Өдөрт хэдэн цагийг зарцуулж байна?
-Хүний бие маш их буяны үр дүнд олддог зүйл. Энэ биеийг ашиглан төгс гэгээрсэн бурхан ч болох боломж байдаг. Тэр хэргийг нь гаргахын тулд эрүүл саруул байх хэрэгтэй. Ингэхийн тулд бэлтгэл, фитнесс хийдэг. Хугацааны тухайд долоо хоногт гурван удаа фитнессдээ явдаг.
-Та энэ өдөр сүсэгтэн олондоо хандаж үг хэлнэ үү?
-Бурхан багшийн их дүйчэн өдөр тохиож байна. Энэ өдөр хорлонтой үйлийг тэвч. Сайн үйл хийх, бусдыг энэрч хайрлах, сайхан сэтгэлийг бясалгах хэрэгтэй. Гол нь зовлон бүхний шалтгаан бидний бодь сэтгэлээс үүдэлтэй байна. Тиймээс бурхан багшийн их дүйчин өдөр гэлтгүй бүх өдөр сайхан сэтгэлийг дадал болгоорой гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ өдөр хорлонтой үйлийг тэвч. Сайн үйл хийх, бусдыг энэрч хайрлах, сайхан сэтгэлийг бяс�##�гах хэрэгтэй. Гол нь зовлон бүхний ш�##�тгаан бидний бодь сэтгэлээс үүдэлтэй байна. Тиймээс бурхан багшийн их дүйчин өдөр гэлтгүй бүх өдөр сайхан сэтгэлийг дад�##� болгоорой
Хүний бие маш их буяны үр дүнд олддог зүйл.
Б�##�ай лам авгайтай
Bitii chaa mulguu s###shnuuddee tegj chaa
Мухар сүсэгт хэт автв�##� ч ер нь ямарч зорилго шийдэлгүй манра�##� бай гэсэнтэй ялгаа бна уу улс үндэстний эх орны өөрийнхөө төлөө хэлэх хийх зорилггүй бөөн л шашин шүтлэг тайван амг�##�ан гэж бгаад т�##�уулаад дуусах магдл�##�тай л бна даа
ЭНЭ ЛАЛРЫН ХЭДЭН ДАРГА НАРАА ШҮТЭЖ ДЭЭДЛЭХЭЭ БОЛИОЧЭЭ.ГАНДАН ДЭЭР БИТҮҮ ХӨГШЧҮҮЛ.НӨГӨӨ БУРХАН БАГШИЙН ЮУ ЛҮҮ НЬ ОРУУЛАХГҮЙ ХАЛУУН НАРАНД ШАТААЖ АЛЖ БАЙНА ДАА.ДАРГА ИРЭЭГҮЙ ГЭЭД ОРУУЛАХГҮЙ БАЙНА.БАС ТӨВ ЗАМ ЭНЭ ТЭРЭЭ ХААЧИХСАН.ЛАЛАР ЮМАА.ЭНЭ УЛС ЧИНЬ СОЦИАЛИЗМЫН ҮЕЭС Я ДОЛООН ДОР ДАРГА НАРЫН УЛС БОЛЖ ДЭЭ.БОСОЦГОО ДАРЛАГДСАН АРДУУДАА
Арван хар нүгэлтэнүүдийг хэлж ярьж шүүмжилбэл амаараа хийсэн нүгэл болох юм бн�##�даа...
Нэг их дөлгөөн, сайн дүр үзүүлсэн, сайныг үйлдэгч нэртэй, татваргүй мөнгө хүүлэгчид
Chaadag bandi ve
Өнөөдөр цагаан хоол идэх нь буян юм бол бусад өдөр яагаад энэ буянаа хийдэггүй, эсрэгээр хийдэг юм бэ?
�##########� ламанцар их бурж байнаа, өөрийгөө хичээ
Бурхан хямдр�##� зарлаашаассс
Заа чи хол очиж хуц
д�##�ийсан сэтгэцийн гажигтай нэг бол тун сайн нууц�##�сан луйварчины дүртэй хулгайч бацаан энэ тэнд охид хүүхнүүд хусаад л дархга даамлын �######� долоосон им нэг шдтэй шидтэй луйварчинтай болжээ