ДЭЛХИЙЭнтертайнмент

Японы Нарита нисэх онгоцны буудалд хиймэл оюун ухаант робот-цагдаа ажиллаж эхэллээ

Хиймэл оюун ухаант робот-цагдаа онгоцны буудал дээр эмх цэгцтэй байдлыг хангаж ажиллахаас гадна зорчигч, үйлчлүүлэгчдийн мартсан, гээсэн эсхүл сэжигтэй эд зүйлсийг хайж олох үүрэгтэй юм байна. Энэ талаар “Кёодо” агентлаг мэдээлэв.

Роботууд гаднах байдлаараа 1.2 м-ийн өндөртэй ба яг л жижиг тээврийн хэрэгслийг санагдуулам төрхтэй. Тэдгээр роботуудад хиймэл оюун ухааныг суурилуулсан ба доторх хяналтын камераараа авсан дүрсээ шууд нягтлах чадвартай аж.

Мөн робот-цагдаа өөрөөсөө чанга яригч төхөөрөмжтэй ба шаардлагатай тохиолдолд зорчигчдод тодорхой зөвлөгөө санамж өгөх, хэв журам сахиулах шаардлага тавих боломжтой.

Өмнө нь, 2020 оны Токиогийн зуны олимпын наадмын өмнөхөн Японы нисэх онгоцны буудалд үүнтэй ижил төстэй загварын роботоуудыг ажиллуулж байсан ч тухайн үед хиймэл оюун ухаан суурилуулаагүй байжээ.

Эх сурвалж: Kyodo

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 17, 2022 04:04

Суулгах гэвэл ямар вэ ? Анар аа !

Холбоотой мэдээ

Back to top button