Япон улстай мэргэжлийн болон техникийн боловсролын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Монгол–Японы хамтарсан судалгаа, бизнес түншлэл 2026 арга хэмжээ Улаанбаатар хотноо болж байна. Монгол, Японы их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлж, “1000 инженер” төслийн хүрээнд бий болсон судалгаа, технологийн үр дүнг үйлдвэрлэл, бизнесийн бодит хэрэглээтэй холбох чиглэлээр оролцогчид санал солилцож байна.
Монгол Улс 2014 оноос Японы КООСЭН боловсролын тогтолцоог нэвтрүүлж эхэлсэн бөгөөд өнөөдөр гурван коллеж үйл ажиллагаа явуулж байна. Тус коллежууд нь инженер, техникийн чиглэлээр чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд чухал хувь нэмэр оруулж байгаа бөгөөд нийт төгсөгчдийн тоо 700 орчимд хүрчээ.
Мөн Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд КООСЭН коллежийн тоог орон нутагт нэмэгдүүлэх, инженер, техникийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлээр бодлогын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах хүсэлтээ салбарын сайд Л.Энх-Амгалан хэллээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.