Нийгэм мэдээ

Политехникийн коллеж төгссөн 4156 хүүхдэд тэтгэлэг олгох боломжгүй гэв

Политехник коллеж төгссөн 4156 хүүхдийн материал шаардлага хангахгүй байгаа тул тэтгэлэг олгох боломжгүй.

Энэ жил мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагыг төгссөн 18 мянган суралцагчаас журмын шаардлага хангасан 11,870 хүүхдэд тэтгэлэг олгожээ.

Одоогоор 1,400 хүүхдийн материалыг хянаж, санхүүжилт олгох ажил үргэлжилж байгаа бол 4,156 төгсөгчийн материал шаардлага хангаагүй буюу тэтгэлэгт хамрагдах боломжгүй хэмээн Боловсролын яамнаас мэдээлэв.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button