УЛС ТӨР

Ш.Адьшаа: Д.Ганбат аль хэдийн огцорсон, ҮХНӨ дээр манай нам шийдвэр гаргаагүй

УИХ-ын гишүүн Ш.Адьшаатай ҮХНӨ, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын асуудал, хурдан морины маргаан тойрсон сэдвүүдээр ярилцлаа.

-ҮНДСЭН ХУУЛЬД ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ГЭЖ БАЙГАА ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ ИРЭЭГҮЙ БАЙНА-

-Эрх баригч нам Үндсэн хуульдаа ахин өөрчлөлт оруулахаар хөдлөөд эхэлчихлээ. Өнөөдрөөс УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлуулаад, гишүүдийг тойрог руу нь явуулах гэж байна. Сөрөг хүчний гишүүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-МАН Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа гэсэн хэвлэлийн мэдээллийг өнөөдөр авсан. Гэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх асуудал мэдээж ҮХНӨ-ийн журмын тухай хуулийн хүрээнд хийгдэх байх. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий гэсэн ойлголттой байна.

Өнөөдөр эрх барьж буй МАН Үндсэн хуульд чухам ямар өөрчлөлт оруулах гээд байгаа тухай мэдээлэл бидэнд хараахан ирээгүй. Учир нь ҮХНӨ хийх тухай хуулийн төсөл өргөн баригдаагүй байна. Хуулийн төсөл өргөн баригдсанаар чухам ямар өөрчлөлт хийх гээд байгаа нь тодорхой болно. Тиймээс энэ талаар тодорхой хариулт өгөх боломж надад хомс байна.

-Гэхдээ танай намын С.Одонтуяа, Д.Ганбат тэргүүтэй гишүүд ҮХНӨ-д идэвхийлэн оролцож яваа шүү дээ?

-С.Одонтуяа, Д.Ганбат нарын хувь гишүүдийн л байр суурь. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс Үндсэн хуулийг өөрчлөх талаар хуралдаж, нэгдсэн байр суурьт хүрсэн зүйл байхгүй. Үндсэн хуулийн өөрчлөлт байтугай 2021 оны арваннэгдүгээр сараас хойш нэгдсэн хуралдаанаа хийгээгүй байгаа. Манай бүлэг тухайн үед Д.Ганбатыг огцруулсан.

Өнөөдрийг хүртэл даргагүй, нэгдсэн байр суурьгүй явж ирлээ. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар бүлгээс улс төрийн ямар нэгэн шийдвэр гараагүй. Хувь гишүүд л санал бодлоо илэрхийлж яваа байх гэсэн ойлголттой байна.  

-Д.Ганибал гишүүн та хоёрыг ҮХЦ-д хандсанаар эрх баригч намд үйлчилж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замыг нь засаж байна гэх байдлаар нэлээдгүй шүүмжилж байсан?

-Д.Ганибал гишүүн бид хоёрын тухайд Үндсэн хууль зөрчигдсөн асуудлаар ҮХЦ-д иргэний хувиар гомдол бичиж хандсан. Үндсэн хуульд маргааш шийдвэрлэх хуулийн дагуу хэрэг маргаан үүсгэсэн учраас Үндсэн хуулийн зөрчил байна гэсэн ойлголттой байгаа. ҮХЦ өнөөдрийг хүртэл шийдэхгүй таван сар болчихлоо. Үндсэн хууль зөрчигдсөн асуудал байгаа гэдэгт иргэний хувиар итгэл үнэмшилтэй байна.

-ОЛОНХООРОО БИШ ГАНЦ ХОЁР ХҮНИЙ ГАРГАСАН ШИЙДВЭР УИХ-ЫН ЧУУЛГАНД ТАНИЛЦУУЛАГДАЖ БАЙНА-

-Бүлэггүй, даргагүй гэснээс та бүхний өргөн барьсан хуулийн төслийг энэ долоо хоногт эрх баригч намынхан хэлэлцэж, батлах болов уу. Үүн дээр ямар хүлээлттэй байгаа вэ?

-Бид бүлгийн даргыг огцруулах тухай хуулийн төсөл өргөн бариагүй. Дээр дурдсанчлан 2021 оны арваннэгдүгээр сард УИХ дахь Ардчилсан намын бүлэг арвуулаа хуралдаад Д.Ганбатыг огцруулчихсан байгаа. УИХ-ын тухай хуулийн цоорхойг хууль тогтоомжийн хүрээнд зөв болгоё гэдэг үзэл баримтлалын үүднээс “УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг өргөн барьсан. Манай намын есөн гишүүн. Энэ төслийн гол зорилго нь парламентын засаглалын олонхоороо шийддэг зарчмыг л хүндэтгэх.

Гэтэл хэдий сөрөг хүчин ч гэлээ УИХ-ын бүтцийн байгууллага буюу АН-ын бүлэг олонхоороо шийдсэн асуудал хэрэгжихгүй байна. Улмаар ганц хоёроороо хуралдсан шийдвэрийн дүгнэлт УИХ-ын байнгын хороо, чуулганы хуралдаан дээр танилцуулагдаж, завсарлага хүртэл авч байгаа нь Үндсэн хуулийн зөрчил, үйл ажиллагааны хямралт байдалд оруулж буй юм.

Иймээс энэ асуудлыг УИХ-ын гишүүдийнхээ бүрэн эрхийн хүрээнд хууль санаачилж, нэг тийш болгоё гэж байгаа юм. Түүнээс биш хууль өргөн бариад бүлгийнхээ даргыг огцруулна гэж байгаа асуудал биш. Ганц хүнд зориулсан хууль ч биш. Ер нь УИХ-ын бүтцийн байгууллага, нам эвслийн бүлэг тасралтгүй үйл ажиллагаагаа явуулах боломж. Монгол Улс парламентын засаглалтай орон. Хуулийн олон цоорхойг засаж залруулж яваа. Түүний нэг нь УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах шийдлийг гаргая гэж нэмэлт өөрчлөлт өргөн барьсан.

-Хэлэлцэж, батлах болов уу?

-Энэ долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороогоор оруулж хэлэлцэх байх.

-Эрх баригчид Үндсэн хуулиа өөрчлөхийн тулд Д.Ганбатыг гишүүнийг ашиглах үүднээс та бүхний өргөн барьсан нэмэлт өөрчлөлтийг батлахгүй байх магадлалтай гэсэн таамаг ч хөвөрч байна?

-Үүнийг мэдэхгүй. Хууль батлах эсэх нь УИХ-ын гишүүдийн л асуудал. Ямар нэгэн зүйлээр Д.Ганбатыг барьцаалсан, наймаалцсан асуудал байхгүй байх гэж бодож байна.

-ЕСӨН НАСНЫ МОРЬ УРАЛДУУЛАХ ЯВДАЛ МОНГОЛЫН ТҮҮХЭНД БАЙГААГҮЙ-

-Одоогоос сар гаруй өмнө та УИХ-ын чуулганы хуралдаан дээр эрлийз морины асуудлыг хатуухан шүүмжилсэн. Баяр наадмын тухай хуулиа хэлэлцсээр байна. Таны шүүмжлэлд ахиц гарч байна уу?

-Өнөөдөр Монгол Улсын Үндэсний баяр наадмын тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан. Эл хуулийн хэлэлцүүлэг өнөөдөр ч парламентын түвшинд явагдаж байна. Би УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Эрлийз, монгол морины асуудлын тухай уяачид, иргэд ихээхэн шүүмжлэлтэй ханддаг. Морины маргаанаас болж баяр наадмаа хийж чаддаггүй, хэрүүл тэмцэл болдог нь бодит байдал. Монголын үндэсний баяр наадам гэдэг бол өв соёл, монгол хүний оршихуйн баяр. Тиймээс үүнийг уламжлалт зан заншил тал руу нь харуулж, жинхэнэ өв соёл тээгчдийг хамруулсан өргөн нийтийн баяр цэнгэл болгоё гэдэг бодлого баримталж байгаа.

-Хэлэлцүүлгийн явцад саад бэрхшээл тулгарч байгаа байх?

-Хэлэлцүүлгийн явцад олон саад бэрхшээл тулгарч байгаа ч Монголын морин спорт уяачдын холбоо, Монголын Үндэсний морин уралдааны холбооны төлөөллийг оролцуулж олон удаа хэлэлцүүлэг хийсний үр дүнд шийдлүүд гарч байгаа гэсэн ойлголттой байна. Монгол адууны стандартад үндэслэсэн асуудлыг шийдье.

Гэхдээ энэ асуудлыг хариуцсан Засгийн газрын харьяа байгууллагууд өнөөдрийн шаардлагад нийцсэн хууль, журам баталж баяр наадмаа зохион байгуулъя гэсэн шийдэлд ажлын хэсэг хүрсэн гэж ойлгож байна. Монголын Үндэсний морин уралдааны холбооны төлөөлөл ажлын хэсгийн хуралдаанд оролцож тодорхой байр сууриа илэрхийлсэн. Олон зуун мянган уяачдын эрх ашиг, Монголын өв соёл, уламжлалт зан заншил, үндэсний морин уралдааны хэв шинжийг хамгаалсан хууль батлагдах байх. Монголчууд хэрүүл маргаангүй наадах өдрүүд ирэх байх. Ийм л бодолтой байна.

-Улсын наадамд зургаа биш есөн насны морь уралдуулах асуудал орж ирээд мөн л маргаан дагуулчихлаа. Үүн дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Үүнийг уржигдрын ажлын хэсгийн хуралдаанаар 100 хувь шийдвэрлэсэн. Тодруулбал, есөн насны морь уралдуулах явдал Монголын түүхэнд байгаагүй. Зургаан насны морио л уралдуулдаг, түүгээрээ л баяр наадмаа хийдэг байсан.

-ЭРЛИЙЗ МОРИЙГ БАЯР НААДАМД БИШ БООЦООТ ТОГЛООМ ХЭЛБЭРЭЭР УРАЛДУУЛДАГ БОЛОХ ЁСТОЙ-

-“Есөн нас” гэдгийг эрлийз морь уралдуулах сонирхолтой лобби бүлгийнхэн оруулж ирж байгаа гэж ойлгож байна?

-Сүүлийн жилүүдэд эрлийз морийг Монгол Улсад оруулж ирсэнтэй холбогдуулж, эрлийз дээд гурван насны уралдаан гэх асуудлыг оруулж ирж, зөвхөн цол чимэг авахын төлөө зугаа цэнгэлийн байдалтай болгох гэсэн оролдлогууд гарч байна. Үүнийг уржигдрын ажлын хэсгийн хуралдаанаар эрлийз насыг Үндэсний баяр наадамд уралдуулахгүй.

Мөн бүсийн наадмуудад уралдуулахгүй байх шийдвэр гаргасан. Харин зөвхөн бооцоот тоглоом байдлаар холбоо болон уяачид ярилцаж байгаад хийдэг хууль эрх зүйн орчныг бид бүрдүүлж өгсөн. Түүнээс биш есөн насны морьдыг уралдуулна гэсэн ойлголт байхгүй. Монгол адууны стандартыг хангасан зургаан насны л морьдыг уралдуулна гэх шийдвэрийг ажлын хэсгийн хуралдаанаар санал хурааж шийдсэн. Энэ шийдвэр батлагдах байх аа гэсэн бодолтой байна.

-БӨХЧҮҮДЭД ЦОЛ НӨХӨН ОЛГОХ АСУУДАЛ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН ДЭЭР ДЭМЖИГДЭЭГҮЙ-

-Бөхчүүдэд цол нөхөж олгох асуудлыг мөн зүтгүүлсээр байгаа шүү дээ.

-Энэ асуудлыг ажлын хэсгийн хуралдаанаар мөн л нэлээдгүй ярьсан. Гэхдээ тодорхой шийдэлд хүрч чадаагүй. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дахиад ч сайн яригдах байх. Тухайн үед нь мэдээлэл авна биз.

-С.Бямбацогт, Б.Пүрэвдорж болон таныг Ховдын бөхчүүддээ ялангуяа Бөт-Өлзийд улсын арслан болгох, нутгаасаа түрүү бөхтэй болох лобби хийсэн гэх хэл аманд өртсөн.

-Цол олгох ёстой гэсэн хуулийн төсөл өргөн барьсан. Санал санаачилгууд гаргаж байсан. Энэ асуудал ч бас ажлын хэсгийн хуралдаанаар орж ирээд санал хураалтаар унасан. Дэмжигдээгүй.

-Эрийн гурван наадам гэдэг хэрнээ сур харвааны бай шагналын жилийн жилд хэтэрхий багаар үнэлдэг хандлага бий. Таны хувьд эрийн гурван наадмын шагналыг энэ тэнцүү олгох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Шийдэгдэх хандлага байна уу?

-Засгийн газар үүнийг анхааралдаа авсан байх гэж найдаж байна. Халх, буриад, Урианхай гэсэн сур харвааны төрлүүд Үндэсний баяр наадмын хөтөлбөрт ордог.  Гэтэл халх сур харвааны бай шагнал нөгөө хоёроосоо арай өндөр байдаг. Үүн дээр би байр сууриа илэрхийлсэн. Үндэсний уламжлалт өв соёл нь Урианхай, Буриад, халх байна уу хамаагүй. Бай шагнал, цол чимэг адилхан байх ёстой. Ийм зарчмын санал оруулсан. Шийдвэрлэх байх.     

-Дэмжигдэж, шийдвэрлэгдэнэ гэсэн итгэл хэр байна вэ?

-Энэ нь хуулиар зохицуулагдах асуудал биш. Харин Баяр наалмын комисс журмаараа шийдэх эсэх нь нээлттэй асуудал.

-АТГ-Т ХОМ-ЭЭ МЭДҮҮЛДЭГ НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙГ БОЛОН ИПОТЕКИЙН ЗЭЭЛ АВАХААС БУСДЫГ ХОРИГЛОНО-

-Та “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл"-ийг саяхан өргөн барьсан. Онцлох заалтуудыг дурдвал?  

-Энэ хуулийн гол зохицуулалт нь төрөөс баталгаа гаргасан албан тушаалтнууд болон түүний хамаарал бүхий этгээдүүд хоёр төрлийн зээлээс өөр зээл авах хориотой. Өөрөөр хэлбэл АТГ-т мэдүүлэг өгдөг нийтийн албан тушаалтнуудад энэ зээлийн хязгаарлалт тавьсан. Ипотекийн зээл болон эрүүл мэндтэй холбоотой зээлээс бусад зээл буюу ХОМ-ийн 80 хувиас дээш хэмжээний зээлийг энэ хуулиар төрийн албан хаагчдад олгохгүй байх зохицуулалт. Парламентад орж ирж хэлэлцэгдэх байх.

Тухайлбал, ЖДҮХС-ийн зээлийг төрийн өндөр дээд албан тушаалтнууд болон түүний хамаарал бүхий этгээдүүд хөнгөлөлттэй зээл авч ашигласан явдал дуулиан дэгдээж байсан. Мөн Хөгжлийн банкны асуудал нийгэмд ямар асуудал үүсгэснийг надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа. Төрийн өмч хөрөнгийн идсэн уусан асуудал одоо хүртэл шийдэгдэхгүй байгаа шүү дээ. Үүнийг УИХ-аар яаралтай хэлэлцэж шийдвэрлэх байх гэсэн итгэл үнэмшилтэй байна.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-17 09:13

Адьшаа үнэн ярьжээ

Зочин
Зочин
2022-06-17 09:15

Ганбат чинь манд урваад удаж байгаа дүү нь манын гмшүүн

Зочин
Зочин
2022-06-17 09:53

Адыша гишүүний үгийг авууштай шүү яг үнэнийг хэлж байгаа шүү энэ бол тоглоом биш э

Зочин
Зочин
2022-06-17 09:53

Энэ хүнийг доромжилох биш бодох л зүйл .Танай охиныг нөхөр нь байсаар байт�##� хужээтай хүчээр суулгав�##� яахав

Зочин
Зочин
2022-06-17 09:54

Яг үнэн шүү энэ бол маш шуурхай таслан зогсоох асууд�##� шүү эрдэнэт м�##�аа зэрэмдэглээд зугаа цэнгэл хийхийг хэзээ ч тэвчиж чадахгүй морио дээдэлдэг монголчууд минь тэмцээрэй

Зочин
Зочин
2022-06-17 09:54

Энэ нь монгол түмний Хэдэн сая жил м�##�тай хүндэтгэлтэй харьцаж ашиг шимийг нь хүртдэг зан заншил яригдаж байна.

Зочин
Зочин
2022-06-17 09:54

Mongoliin emgenel yum shuudee tsaaguur n ineldej bga guilgachinguud bol bogs doloogch nar yum

Зочин
Зочин
2022-06-17 09:55

Маш зөв хэллээ

Зочин
Зочин
2022-06-17 09:55

Үнэн шүү

Зочин
Зочин
2022-06-17 09:56

Үнэн ш дээ жинхэнэ монгол морь жинхэнэ монгол уяч гэж байхгүй болсон шүү дээ өөрсдөө паартай байшинд уячин нар с�##�хинд гандаж байдаг ур�##�дах боллоо худлаа нэг ганган эрлийз амьтсууд гарч ирээд л эрлийз морио хөтлөөд �##�хадаг ичих хэрэгтэй ш дээ хууль дүрэм журам гэж байдаг юм бол тэр б�##�ай тэглий шиг хөлтэй эрлийз морь ур�##�дуулахгүй байх хэрэгтэй ш дээ

Зочин
Зочин
2022-06-17 09:57

Өнөөгийн төр м�##� м�##�чин 2 оо орхисон ш дээ

Зочин
Зочин
2022-06-17 09:57

зөв Дэмжиж байна

Зочин
Зочин
2022-06-17 09:57

Зөв үнэн үг хэлдэг хүн бас үлдсэн юм бна

Даваа
Даваа
2022-06-17 11:18

ер нь ийм хүн төр барьж байгаа нь хэлэх ч үг �##�га даа,

Зочин
Зочин
2022-06-17 12:26

АН МААНЬ ЯАГИ ХҮҮХНИЙ БОХИРДСОН ДОТООЖ БОЛООД УДАЖ БАЙНА ОДОО ТААНУУД БҮГДЭЭРЭЭ МАНАЙ БЭРХИЙН ЦОГЛОГ ХҮҮ ЭНЭ ЦАГИЙН ИХ БОГДТОН ЧИНГИСИЙН ЗАЛГАМЖ ХАЛАА ОЮУКЫН БАРУУН ЗҮҮН СУГАНД ХАЧИГ МЭТ ИРЖ НААЛДАЦГАА.МИНИЙ МАН ГАТНУУЛ БИДОН ГАНБАТ БОЛ МАНАЙ НАМЫН ЖИНХЭНЭ РИХАРД ЗОРГЕ ЮМ ШҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button