НИЙГЭМ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Би өмгөөлөгч байна, байцаагчийг нь аргалж өгье” хэмээн 4 сая төгрөг залилжээ

Сүүлийн үед цахим залилангийн хэргүүд өсөж байна. Иргэдийн анхаарлыг татаж буй “Романс залилан”, бусад төрлийн цахим залилангууд энэ жил өмнөх онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдэх статистик харагдаж байгаа юм. Түүнчлэн нэгэн иргэн “Өмгөөлөгч авна” гэсэн зарынх нь дагуу хандсан этгээдэд залилуулсан гэх хэрэг хамгийн сүүлд мэдээлэгдэж байна. Бид энэ дагуу СХД-ийн Цагдаагийн II хэлтсийн Мөрдөн байцаах албаны дарга Э.Батбаяраас тодруулга, мэдээлэл авлаа.

Тэрбээр “Манай байгууллагад иргэн Б хандсан. Тухайн иргэн “Цагдаагийн байгууллагад шалгагдаж байггаа тулд өмгөөлөгч авна” зарыг цахим орчинд байршуулсан байдаг. Ингэхэд “Би өмгөөлөгч байна. Хаана шалгагдаж байгаа юм” хэмээн мэдээллийг нь сонсоод, “Байцаагчийг нь таних юм байна. Дарга нь тийм хурандаа бий” гэх мэтээр цагдаагийн алба хаагчийн нэрийг ашиглаж, өөрийгөө таньдаг мэтээр ойлгуулж, урьдчилгаа дөрвөн сая төгрөг авч, залилан үйлдсэн. Анх холбогдсон утсаа хаагаад алга болсон байна.

Сүүлийн үед бүртгэгдээд буй цахим залилан нь цахим орчны цаанаас үйлдэгддэг онцлогтой. Хэнтэй, ямар хүнтэй холбогдсоноо мэдэлгүй мөнгө шилжүүлдэг. Дээрээс нь иргэдийн тулгамдсан хэрэгцээ шаардлагад нь дөрөөлдөг.

Цахим залиланг голдуу хуурамч хаягаар үйлддэг. Харин хуурамч хаягийг илрүүлэх чиглэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь багагүй хүндрэлтэй. Цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн үүргээрээ мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тодорхой арга хэмжээ авдаг.

Монгол улсын хэмжээнд 2021 онд залилах гэмт хэрэг 6658 бүртгэгдсэн бол энэ оны эхний таван сарын байдлаар 5500 гаруй бүртгэгдээд байна. Хэтийн төлвөөрөө өнгөрсөн оныхоос хоёр дахин өсөх хандлагатай байгаа тул цагдаагийн байгууллагаас статистик тоон мэдээлэлдээ тулгуурлан, гэмт хэргээс урьдчилан сэргийлж, иргэддээ мэдээ мэдээлэл өгөх чиглэлээр 14 хоногийн хугацаатай аяныг зохион байгуулж байна” гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тэнэг юмаа холбоонд хандаад л өмгөөлөгч авна биз дээ

Bidon
Bidon

Zalilan tsaraitai pi zda ve

Холбоотой мэдээ

Back to top button