Энтертайнмент

“The Hu” хамтлагийн Гэрэг цомог Биллбоардыг тэргүүллээ

Хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг “The Hu” хамтлагийн “Gereg” цомог энэ долоо хоногт Billboard-ийн жагсаалтыг тэргүүллээ. Уг цомгийг есдүгээр сарын 13-ны өдөр дэлхийн улс орнуудад нэгэн зэрэг нээсэн бөгөөд нээлтээ хийсэн даруйдаа зуу зуугаараа борлогдож, 15 хоногийн дараа гэхэд борлуулалтаараа нэгдүгээрт бичигдээд байна.

Тэдний араас БНСУ-ын BTS хамтлагийн “Map of the Soul”, “BTS WORLD”, “Love yourself: Tear”, Love yourself: Answer зэрэг дөрвөн ч цомог бичигджээ. Дээрх цомгууд хэдэн долоо хоногийн турш Биллбоардыг тэргүүлж байсан юм.

“The Hu” хамтлагийнхан өдгөө АНУ-д аялан тоглолтоо хийж байна.

"The Hu” хамтлагийн гишүүн Г.Нямжанцангийн ярилцлагыг ЭНД ДАРЖ уншина уу.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button