Нийгэм мэдээ

Б.Дашдондог: "The Hu" хамтлагийн тоглолт хийх хугацаа тодорхойгүй, шахуу хуваарьтай байна

"The Hu" хамтлаг энэ онд эх орондоо тоглолт хийнэ гэсэн тодорхойгүй мэдээлэл нийгмийн сүлжээнд түгээд буй. Бид энэ талаар тус хамтлагийн продюсер Б.Дашдондогоос тодрууллаа.

Тэрбээр “Монголдоо нэг гоё тоглолт хийнэ гэж бодож байгаа. Аялан тоглолтын маань цаг хугацаа яаж таарах нь уу гэдгээсээ хамаараад тоглолтоо хийхэд жаахан түвэгтэй асуудлууд гарч ирж байна. Гэхдээ монголдоо хийх тоглолтоо мэргэжлийн өндөр түвшинд маш сайн зохион байгуулалттай, багийнхнаа бараг тэндээс дуудаж авчирч таарах байх. Мэргэжлийн өндөр түвшинд дуугаргасан маш чанартай тоглолт хийнэ гэсэн бодол бий. 

Манай хамтлагийн хувьд 2024 онд: Одоогийн цаг үед амьдарч байгаа хүмүүсийн амьдралын хэв маяг, ертөнцийг үзэх үзэл, хаана яваад байна, юу хийж байна, бид яаж өөрчлөгдөх ёстой вэ, цаашдаа ямар байх ёстой вэ, байгаль дэлхийтэйгээ яаж харьцаж амьдрах ёстой вэ, хүн гэдэг талаасаа бид ямар байх ёстой вэ гэх мэтийг харуулсан 5-6 шинэ цомог хийнэ.

Мөн иргэдээс “The Hu” хамтлагийг эх орондоо тоглох хүсэлт их ирдэг. Тоглолтоо хийхдээ нэлээд том газар, олон хүн цуглуулсан тоглолт зохион байгуулна гэж бодож байна. Хэрэв тоглолт хийх баттай болох юм бол 1-2 сарын өмнө мэдээлэх болно оо” гэсэн юм.

Ц.НАРАНЦАЦРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button