Гадаад мэдээДЭЛХИЙ

Гаднын хэвлэлд: Хү хамтлаг Монголд өөрийн логоны хэлбэрээр 12 мянган мод тарина

"Consequence" сайтад Хү хамтлагийн талаар оруулсан нийтлэлийг орчуулан хүргэе.

Эх дэлхийн өдрийг тохиолдуулан Монголын рок хамтлаг Хү "Байгаль эх" дууны шинэ хувилбараа олон нийтэд дэлгэж, Монголд 12 мянган сибирийн хайлаас мод тарихаар төлөвлөсөн байна.

"Байгаль эх" дууны клипийг англи хэл дээр орчуулан гаргажээ. Энэ дууны шинэчилсэн хувилбар нь хамтлагийн 2022 онд гарсан "Rumble of Thunder" цомгийн зургаадугаар сарын 30-нд "Better Noise Music"-ээр гарах цомогт багтаж буй.

Хү хамтлаг "Эх дэлхий дээрх бүх хүн ээжид харьяалагддаг. Энэ дуу нь ээжтэйгээ харилцах харилцаа, хүн ба дэлхий хоёрын хоорондын ижил төстэй байдлыг өгүүлдэг. Нэг ёсондоо дэлхий биднийг энэ хорвоод төрүүлсэн өөр нэг эх юм. Монголд ээжүүдийг дээлэн хүндэлдэг. Хайр нь хязгааргүй байдаг тул нас барсан ч сэтгэл нь хүүхдээ хамгаалдаг гэдэгт бид итгэдэг" хэмээн мэдэгдэлдээ дурджээ.

Тус хамтлаг шинэ уран бүтээлийнхээ хамт Монголын зүүн өмнөд нутгийн элсэн цөлд логоныхоо хэлбэрээр 12 мянган мод тарих аяныг өрнүүлж байгаа аж. Тэдний лого нь Хүннү овгуудын хэрэглэж байсан эртний бэлгэдэл дээр үндэслэсэн нэг эвэрт ирвэсийг дүрсэлсэн байна.

Хү хамтлаг өөрсдийн нэр болох "Хү" гэх нэршлийг монгол хэлний "хүн" гэх үгнээс утгачилж буй нь байгалийг хүндэтгэх, хүн төрөлхтний тэгш байдлыг хангахад чиглэсэн амлалтыг илэрхийлдэг ажээ.

Тэд LandArt аяны хүрээнд байгальд ээлтэй усалгаатай Шамбала 2056 төсөлтэй хамтардаг байна. Дээрх мэдээллийг өгөх үеэрээ газар шорооны ажлыг тавдугаар сард эхлүүлэхээ мэдэгдэв.

Мөн тэд шүтэн бишрэгчиддээ мод худалдан авах боломжийг олгох ажээ. Модыг хэрхэн худалдаж авах талаар ирэх долоо хоногт мэдээлэх юм байна.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button