НИЙГЭМНийгэм мэдээЭнтертайнмент
"The Hu" хамтлаг 10 жилийн ойгоо Монголчуудтайгаа эх орондоо тэмдэглэнэ
"Чингис хаан" одонт "The Hu” хамтлагийн 10 жилийн ой энэ онд тохиож байна. Тус хамтлагийнхан тэгш ойгоо элэг нэгт монголчуудтайгаа эх орондоо тэмдэглэхээр болсон тухайгаа хамтлагийн гоцлол дуучин Г.Нямжанцан нийтэд мэдэгдэж байсан юм. Тус хамтлагийнхан ойн баяраа ирэх наймдугаар сард Төв цэнгэлдэх хүрээлэнд тэмдэглэж сонсогч фэнүүддээ гурав дахь цомгоороо бэлэг барих аж.
"The Hu" хамтлагийг 2016 онд Гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог үүсгэн байгуулсан ба Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодгоороо онцлог. Хамтлаг үндсэн дөрвөн гишүүнтэйгээр 2018 оны есдүгээр сард "Юу вэ, юу вэ, юу” дуугаар дебютээ хийсэн бөгөөд тус дуу юүтүб хуудаснаа 122 сая хандалт авч байлаа.
Х.ХУЛАН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Англиар дуулдаг болсон болов уу?