НийгмийнТодруулга

НАС БАРСАН ЦЭРГИЙН АВГА АХ: Эрүүл дүүгээ цэрэгт явуулаад, цогцос авсандаа гомдож байна

Дотоодын цэргийн 05-р ангийн хугацаат цэргийн алба хаагч 18 настай З.Н 2022.06.16-ны орой Цэргийн төв эмнэлэгт яаралтай түргэн тусламж авахаар ухаангүй хүргэгдэн очиж, улмаар ходоодны мэс засалд орсон хэдий ч нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Урьдчилсан байдлаар түүний ходоод задарсан нь тогтоогдсон. Тэгвэл талийгч урд өдөр нь тангаргийн баяраа хийсэн бөгөөд ар гэрийнхэн нь эргэж очиход ямар нэг зовуурьгүй байсан аж. Мөн тэрээр цэрэгт явахдаа ямар нэг эрүүл мэндийн асуудалгүй байсан гэдгийг талийгчийн авга ах У.Мөнхбилгүүн ярьж байна.

-Танай гэр бүлд тохиолдсон зүйлд эмгэнэл илэрхийлье. Танай дүү цэрэгт явахдаа бие нь өвддөг байсан уу?

-Манай хүүхэд цэрэгт явахдаа ямар ч өвчин зовуурьгүй, хууч өвчингүй хүүхэд байсан. Цэргийн үзлэгтээ ороод эрүүл гарсан. 45 хоног карантинд байсан учраас бидэнтэй холбоо бариагүй. Бид тангаргийн баярын дараа нь очихдоо бууз чихэртэй очиж эргэсэн. Тангаргийн баяраар нь очоод зургаа авахуулж, видео бичлэг хийхэд инээж хөөрөөд ямар ч зовуурьгүй байсан.

Гэтэл маргааш нь 10 цагийн үед цэргийн ангиас нь залгаад танай хүүхдийн бие муу байна гэж мэдэгдсэн. Цэргийн эмнэлэг дээр очоод эмчээс нь асуухад жаахан хордлогын шинжтэй юм байна л гэсэн. Бид хордлого авсан юм байх л гэж бодсон. Эмч нь ухаантай байгаа хоорондоо ярилцаж байгаа гэж хэлсэн. Энэ хүүхдийг рентгенд оруулна гээд зөөгөөд гүйж байхад нь харахад ямар ч ухаан мэдрэлгүй яваа нь харагдсан.

Тэгэхээр нь манай дүү ухаантай байгаа гэсэн яасан гэж уурласан. Яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Тухайн үедээ ихэнх цусаа бөөлжөөд гаргасан хэмээсэн учраас нэгдүгээр эмнэлгээс цус ирэхийг хүлээж байж хагалгаанд орсон хэдий ч харамсалтай нь амь насаа алдсан.

-Ходоод нь юунаас болж цоорсон гэж эмч нэр хэлсэн бэ?

-Хагалгаанд оруулсан эмч нь ууттай ходоодыг нь авч гарч ирэхдээ “бид хуруу хэмжээтэй л цоорсон байх гэж бодтол тэр чигтээ шахуу задарсан байна” гэсэн. “10 жил хагалгаа хийхдээ ийм зүйл огт хараагүй” гэж хэлсэн. Эмч нь гарч ирэхэд бид бичлэг хийж авсан.

-Хүүхдийнхээ царайг харахад ямар нэг ил харагдах шарх гэхээр зүйл анзаарагдсан уу?

-Яг зүрх нь зогсохын өмнө бид орж харсан. Аминдаа л шарх сорви байна уу хэмээн харахад ил харагдах хөхөрч няцарсан зүйл байгаагүй. Гарынх нь шуун дээр маажсан юм уу гэхээр шарх байсан. Гэдсийг нь хагалчихсан байсан учраас боолтын цаанаас юм харагдаагүй.

-ГАДНА ТАЛААС НЬ ХҮЧТЭЙ ЦОХИЛТ ӨГӨХ БОЛОН, ШАХСНААС БОЛЖ ХОДООД НЬ ЗАДРАХ БОЛОМЖТОЙ-

-Эв эрүүл байсан цэргийн албан хаагч гэнэт ходоод нь задарсан гэхээр эргэлзээтэй санагдаж байна?

-Маш их гомдолтой байна. Эрүүл саруул хүүхдээ цэргийн албанд мордуулчхаад улсаасаа эргүүлээд цогцос авч байгаадаа үнэхээр гомдолтой байна

-Урд өдөр нь зүгээр байсан албан хаагчийн ходоод гэнэт задарна гэхээр гаднын нөлөөтэй байж болзошгүй харагдаж байна?

-Гаднын нөлөөтэй л гэж харж байна. Манай эргэн тойрон, хамаатан саданд эмч нар зөндөө. Тэр хүмүүс дэлхий дээр хоолны хордлогод ороод тэгтлээ задарсан нэг ч түүх байхгүй. Харин гадна талаас нь хүчтэй цохисон эсвэл шахалт өгснөөс болж задардаг гэж байгаа юм.

-Цагдаагаас камерын бичлэг шүүж үзэхэд ямар нэг зодоон нүдээн болоогүй гэсэн. Тэгэхээр цэргийн ангиас нь холбоо барьсан уу?

-Цагдаа бол камерын бичлэг шүүж үзэхэд ямар нэг зүйл илрээгүй гэж хэлсэн. Бид камерын бичлэгт итгэхгүй байна. Ямар л тэнэг хүн камерын өмнө дэглэх вэ. Архи дарс уугаагүй эрүүл байсан бол далд л аваачиж дэглэнэ шүү дээ.

Штабын даргатай нь ороод уулзахад намайг тойруу утгаар хүчний байгууллагуудын том албан тушаалтнууд манайхаас төрсөн байдаг. Сонгинохайрхан, Хан-Уулын цагдаагийн бүх том албан тушаалтнууд манайхаас төрсөн гэж хэлсэн. Надад ямар мессежийг өгсөн гэхээр та нар цагдаад хэлээд ч нэмэргүй шүү, байцаалт чинь манай гараар дамжина шүү гэсэн санааг илэрхийлж байгаа юм.

-ЦЭРГИЙН АНГИАС НЬ АЖИЛ ЯВДАЛД НЬ ТУСАЛНА, ГУРВАН ЖИЛИЙН ТЭТГЭМЖ АВЧ ӨГНӨ ЭНЭ ТЭР ГЭСЭН ХАЧИН, ХАЧИН БАЛАЙ ЮМ ЯРЬСАН-

-Шүүх эмнэлгийн дүгнэлт нь хэзээ гарах вэ?

-Яаралтайгаар 14 хоног гэсэн. Би нэг зүйлийг гайхаж байгаа нь шүүх эмнэлгийн дүгнэлт албан ёсоор бидэнд ирээгүй байхад ямар ч гаднын нөлөөгүй гэсэн дүгнэлт гараад байх юм. Цэргийн ангиас нь ажил явдалд нь тусална, гурван жилийн тэтгэмж авч өгнө энэ тэр гэсэн хачин, хачин балай юм ярьсан. Эрүүл саруул хүүхдээ алдсан хүмүүст энэ чинь хүнд тусна шүү дээ.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-20 08:16

Маний үед80д оны дунд үед хоолонд цадахгүй гээд байгаа цэргүүдэд ####баар кострюлаар нь хоол шахаж байгаад тактиклуулдаг гэдэсрүү нь бууны ########өөр цохиж ам хамраар нь хоолыг нь гаргадаг дэг байсан
Манай ангид ийм явдлаар үхэж байгаагүй ч өөр ангиудад яг иймэрхүү юм гарсан т####аар яригддаг л байсан
Иймэрхүү дэглэлтэд орж л ходоод задарсан байхөө зүгээр эрүүл саруул з####уу хүний ходоод задрана гэж юу байхав
Цагдаагийнхныг ш####гадаг субьект байхгүй болсон өөрсдөө өөрсдийгөө ш####гахгүй нуугаад өнгөрч байгаа олон гэмт хэрэг цагдаагийн байгууллагад байгаа шүү

Хэн
Хэн
2022-06-20 10:04

Тэгийшдээ. Одоо цэрэгт явах хүмүүс юу бодож явах вэ дээ. Эцэг эх хамаатан садан нь хэцүүхэн л байгаа даа.

зодуулжээ
зодуулжээ
2022-06-20 10:36

ДЭГЛЭЛТ байна. Камер яриад сууж байж бологүй.

Зочин
Зочин
2022-06-20 10:36

Хордлогоор задарна гэж юу байхав, зодоод зад өшиглөө биз

Зочин
Зочин
2022-06-20 11:02

Ёоо, бүр арай ч дээ. Тэр хэлж байгаа үг нь юу вэ... Хуцацгаа л даа, ичдэггүй новшнууд. Хүний амь үгүй хийчихээд, дарга ####бан туша####тнууд манайхаас гардаг ч гэх шиг... ???? Ингэж байхаар өөрсдөө үхээч

Зочин
Зочин
2022-06-20 11:46

Ивий хөөрхий минь хүмүүжүүлэх гээд байна гэсэн. Бурханы оронд үдчихнэ гэж хэн санах билээдээ

иргэн
иргэн
2022-06-20 11:57

Ийм харамсахад багадах явдлуудыг зогсоож чаддагүйг онцгойлон анхаарч арилгах цаг болоогүй юм байхдаа? Удирдлага нэгийг бодоосой...

Зочин
Зочин
2022-06-20 12:01

Hairan shan huuhduudiig tsereg nertei alaad bhin yamar hetsuu yum be hichneen hun ur huuhed ee aldaj bna zoduulaad yahra ailiin huuhed zoddog yum be

Зочин
Зочин
2022-06-20 12:20

Ёоо ёстой итгэж хүүхдүүдээ цэрэгт явуулна гэж байхгүй л болоод байна даа

Зочин
Зочин
2022-06-20 14:07

Тэгэлгүй яахав дээ үнэхээрийн харамс####та байгаа

Зочин
Зочин
2022-06-20 14:34

Hamt baisan huuhduud ni medej l bga. Ted heleh yostoi. Salaan dargaas ni yaria aw. Nuuren deer ni bicheetei bga. Shuud al.

Зочин
Зочин
2022-06-20 14:48

Гадны нөлөөтэй нь тодорхой байна.Хүчний байгууллагын ямар том хүмүүс энэ ангид ####ба хаасан юм.Үүнийг ямар шаардлагаар тайлбарлах вэ.3 н жил харж хандана ч гэх шиг нэг л битүү яриа нь сэжиглэх бүрэн үндэслэл болно

Zochin
Zochin
2022-06-20 16:00

Unheer haramsaltai sain shalguulah heretei. Eruul saruul gej abch yavaad . Huur butsaaj ugch bolohgui . Armi iim muuhai baij bhgui ee. Yunii tuluu ard tumnii huuhdiig hodoodiig ni zadlana ve

Zochin эх хүн
Zochin эх хүн
2022-06-20 16:04

Бодхоор л нулмис гоожиж суун даа. Эрх чөлөөт сэтгүүлч сайтууд минь учрыг нь олж хужрыг тунгаа. Аав ээжийн хүүхэд . Нялх хүүдүүд, эрүүл хүүхдүүдийг яанам бэ ? Дэндлээ хэтэрэлээ . Одоо нэгийг бодох цаг бус уу

Зочин
Зочин
2022-06-20 16:20

Тэр арми биш ####уур зодуурын газар руу юу ч гэсэн л хүүхдээ явуулахгүй юм шүү

иргэг
иргэг
2022-06-20 16:50

өа бүр цайсан хүний сайхан үрийг ####чихаад тэтгэмж өгнө гэж хуцаж байдаг сайн ш####гуулаарай зүгээр хордлогоор ходоод задрана гэж үгүй шүү

zochin
zochin
2022-06-20 18:16

Iim novshiin gazar luu hen huuhdee yavuulah yum be tsereggui uls bolohnee huurhii

Холбоотой мэдээ

Back to top button
17
0
Would love your thoughts, please comment.x
()
x