Нийгмийн

Ц.Ганболд: Нас барсан цэргийн ходоод 14 см задарсан байсан

Ходоод нь задарч нас барсан цэргийн талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ШШҮХ-ийн дэд дарга, хошууч А.Амгаланболд хэлэхдээ "2014 онд баталсан Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх журмын зургаадугаар бүлэгт эд эсийн болон нэмэлт шинжилгээ хийсэн тохиолдолд ажлын 21 хоногт шинжилгээний дүгнэлт гарна гэж заасан байдаг. Саяны нас барсан цэргийн шинжилгээ нь нарийн төвөгтэй шинжилгээнд орно. Тиймээс олон шинжилгээ хийж байна. Тиймээс аль болох богино хугацаанд буюу ажлын 21 хоногтоо багтааж дүгнэлт гаргана.

Шинжилгээний үр дүнгийн талаар хэлэхэд эрт байна. Шинжилгээний явц өрнөж байна. Урьдчилсан байдлаар хэлэх боломжгүй байна. Манай бүрэлдэхүүнтэй шинжээч эмч нар нэгдсэн дүгнэлтээ гаргана.

Харин тухайн цэргийг Цэргийн төв эмнэлэгт хүлээж авч, хагалгаа хийсэн эмч Ц.Ганболд хэлэхдээ "Тухайн цэргийг 20 гаруй цаг эмчилсэн. Хагалгаагаар ходоодыг бүхэлд нь тайрч авсан байсан. Ходоодыг нь бэхжүүлэх уусмалд хийгээд, ШШҮХ-нд авч ирсэн. Ходоод нь 14 см задарсан байсан. Биед ил харагдах гэмтэл, шарх байгаагүй. Ходоод шархгүй байсан. Хэвлийн хөндийн гялтангийн үрэвсэл ихтэй байсан. Ходоодны өвчтэй юм уу гадны нөлөөнөөс үүдэж ходоод задрах боломжтой" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-22 15:43

АЛЧИХЖЭЭ ХОДООДЫГ НЬ ЗАДАРТАЛ ЯРГАЛЖЭЭ ОДОО ЯАНАА

zochin
zochin
2022-06-22 15:55

Emch yg bodit yrij bna, naan bgaa erguu Amgalanbold genuu ih haaj booj, hen nadad avilgav ogoh bol bodood yriaag n taslaad bna. Er n gadnaasaa iim bsan eneter medeellig ogoh heregteich dee. Yuug n nuudag ym. Nariin shinjilgeen 21 honogtool garna biz.

mgl hyn
mgl hyn
2022-06-22 16:04

shyyh shinjilgeenii buzaruud buruug dandaa haitsaaldag uudgui itgeltgui, yneniig heldeggui muuhai gazar

зодуулжээ
зодуулжээ
2022-06-22 17:49

Алжээ

Зочин
Зочин
2022-06-22 18:25

Холоод өөрөө задарчээ

14 см
14 см
2022-06-22 18:33

Үнэнийг хэлсэнд баярл�##�аа. Ийм дүгнэлтийн дараа гадны нөлөөгүй гэж ярих боломж байхгүй.

Зочин
Зочин
2022-06-23 07:28

Эд нарын суудлаас нь суга татаж хаях ёстой ард түмэн яасан бэ үр хүүхдүүдээ �##�уулаад байх уу . Ямар их хүний амитай сууд�##� вэ . Зайлаачээ . Өөрсдөөсөө буруугаа холдуулаад та нар хариуцлагагүй бна ш дээ

Холбоотой мэдээ

Back to top button