Өлсгөлөн зарлаж буй ээж: Улсаас орон байраар хангаад өгөөч
ХНХЯ-ны гадна өрх толгойлсон, гурван хүүхдийн ээж өлсгөлөн зарлаж буйгаа мэдэгдэн, мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Би гурван хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй. Миний хүүхэд 10.000-д 20 тохиолдох өвчинтэй. Коронавирусийн халдварын улмаас хүүхдийн бие улам хүндэрсэн. Эд эрхтэнд нөлөөлж, 10 удаа эмнэлэгт хэвтсэн. Төр, засгаас тусламж хүсэн, “Ийм хүүхдэд ямар тусламж, үйлчилгээ үзүүлэх вэ” гэж асуусан. “Би хүүхдийнхээ эрхийг зөрчих гээд байна. Би хүүхдээ алдах гээд байна, бие нь улам хүндрээд байна” гэсэн. Гэтэл төр, засгаас ямар ч дэмжлэг, боломж байдаггүй юм байна.
Хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт би очсон, гадна нь хоносон. ХНХЯ-ны харьяа газар. Даргатай нь уулзах гээд хүчрээгүй. Бусдын нус, нулимсаар таашаал аваад л сууж байдаг дарга нартай. Би хүүхдүүдээ айлд үлдээгээд очлоо. Гэтэл “Хуралтай байна. Тараад уулзъя” гэсэн. Би хүлээсэн. 16,30 минут боллоо. “Ажлын цаг дууслаа. Бид нар явчих уу” гэсэн чинь “Дарга ажлын цагаа сунгаад уулзана” гэсэн. Тэгэхээр нь хүлээлээ. Тухайн үед Батдорж дарга нь чөлөөтэй байсан. Орлогч дарга Саранхүүг нь бид нар хүлээсэн байхгүй юу.
18,30 минут боллоо. “Хурал нь дууслаа. Манай даргатай уулз” гэсэн. Яваад ортол Саранхүү дарга нь байгаагүй. Утас руу нь залгатал аваагүй. Гайхаад харуулд нь хэлтэл “Гарч яваа камераар харагдаагүй. Та нар сайн хай” гэсэн. Бусад өрөөгөөр хайгаад олдоогүй. Биднийг төлөөлж буй албаны хүмүүс яагаад тийм хүнд сурталтай байдаг юм бэ. Тэр өдөр хэвлэлийнхэн бүгд амарчихсан байсан.
Бид Гэр бүл, хүүхдийн хөгжлийн төвийн гадна хоносон. Гэтэл нөгөө Саранхүү дарга чинь “Сошиалаас та нарыг харлаа. Ийм хүмүүс байна гэнэ” гээд шөнө 02,00 цагт хүрээд ирсэн.
Бид тэнд хоносон. Маргааш нь хүүхдээ эмнэлэгт үзүүлчихээд, дараа нь дахиад холбогдох гэж оролдлоо. Туслахаас нь асуухад “Нарийн бичиг хянаад, нэг, нэгээр нь дуудна гэсэн” гэлээ. “Яг хэзээ дуудах вэ, уулзах вэ” гэж асуухад “Нийслэлийн гэр бүл, хөгжлийн газрын Уранчимэгтэй уулз” гэсэн. Уранчимэгтэй холбоо барихад “Манайх танд шаардлагатай, шалтгаалах бүх бичиг баримт, юмнуудыг нь өгсөн. Гэр бүл, хүүхдийн хөгжлийн төв л одоо шийднэ” гэсэн. Ингээд гацчихаж байгаа юм.
Хөөцөлдсөөр байгаад Саранхүү дарга руу ярихад “Би Өмнөговиос томилолтоор ирлээ. Ядарч явна. Хувийн утас руу залгалаа” гэж уурласан. Тэгэхээр нь би “Танайх миний хүүхдийн асуудлыг шийдэж өгөхгүй байна. Би өлсгөлөн зарлана” гээд утсаа салгачихсан юм. Тэгсэн чинь буцааж залгаснаа “Манайх төсөв, мөнгөгүй. Хүчирхийллийн эсрэг л тодорхой төсөвтэй. ХНХЯ л шийдэх чадвартай” гэсэн.
Яагаад ажлаа хийдэггүй, ийм хүмүүс байгаа юм бэ, Ариунзаяа сайд аа. Хүүхдийн фондны мөнгийг тэмцээнд, уралдаанд оролцсон хүүхдэд олгоно гээд хөдөлдөггүй. Уг нь эрүүл хүүхдүүд шүү дээ.
Би халамжийн мөнгө авдаггүй. Хүүхдээ эмчлэх боломж бүрдүүлж, орон байраар хангаад өгөөч. Тиймээс би өнөөдөр өлсгөлөн зарлаж байна.
Би тэгвэл хүүхдээ дааруулахгүй, хөрүүлэхгүй хангаж өгч чадна. Одоо бол би тэгж чадахгүй байна. Үер бууж байна, хүүхэд минь даардаг” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
дэндүү даварсан юм байна гаргасан хүүхдийн асууд�##�аа өөрөө шийд эцэггүй баахан хүүхэд цувуулаад дэндүү жудаггүй байгаа юм бишүү
Бас арай ч дээ.Хүн болгон гачигд�##� хэлээд төр засагтаа гоморхоод явна гэж байж болохгүй асууд�##�.Таны хүүхдэд төр засаг 20 төгрөгөө 100 мянга болгоод өгөв.Амьдр�##� гэр бүлийн асуудлаар өлсгөлөн зарлан гэдэг байж болохгүй ээ.Чамд өгөх �##�багүй .ШАНТААЗЧИНГУУД БОЛИОЧ .Чиний хүүхдэд төр засаг ӨВЧИН тусгаагүй шүү.Хүүхдээ асарч тойлох чиний ажил. Чи гаргасан чи хариуцлага хүлээнэ шүү.Даварцсан айн
3 хүүхэд төрүүлсэн эхчүүдэд улсаас үнэгүй байраар хангах хууль санаачилах хэрэгтэй юм байна шүү, поопп гишүүд ээ.
Даварсан юм бэ. Одоо яая гэхэв. Х�##�амжийн бодлого чинь ихдэхээр ингэж байгаа юм. Х�##�амжлаад бай кккк
Bi olon huuhed gargaad ertuntsiin zovlong uzuuleed yahav geed huuhed turuuldeggui.Nasnii etsest min huliig min huchna Geed tejeej,hairlaj ,hamgaalj chadahgui baij olon huuhed turuuleed zovoogood bdag humuusiig oilgodoggui!
Одоо бүр амар юм болох нь ээ. Хүн болгон ээлж ээлжээрээ очиж өлсгөлөн зарлаж асуудлаа шийдүүлдэг гаж тогтолцоотой болох нь. Би ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй. Зовлонгоо ярив�##� түмэн юм байна. Энэ амьдр�##�ыг болгож бүтээх гээд зовлонгоо сөрөөд тэмцэж байна. Одоо арай хэтэрч байнаа. Орилж хашгирч сенсацилж, өлсөнө барина гэж айлгасан нь хождог хорвоо болчихсон юм уу?
Зовлон тоочвол олон хүн бгаа ингэж бас ядуу орноо дарамт�##�ж болохгүйшүү байр чиний эцсиин зорилго юмуу хүүхдээрээ шантаажлаад бнуу буруу бна аав нь хаа бна
Эхний удаа тусламж гуйхад нь өгөхөд тэрээр баярлана, дараагийн удаа гуйхад нь өгөхгүй бол уурлана, түүнээс хойш авах ёстой юм шиг аашилж загнаж, элдвээр хэлж харааж зүхэж, бүр дайсан болноо гэж үнэн үг юм шүү. Х�##�амжийн бодлогын үр дүн нь ийм л байна даа.
ИЙМЭРХҮҮ Л ТӨР ЗАСАГТАЙ БАЙНА ДАА БИД . ДУНД ШАТНЫ ХҮМҮҮС ИХ ХҮНД СУРТАЛТАЙ.
Хүүхэд дуранда гаргаад орон сууц нээх юм баына даа ийм ч юм байхгүй биз дээ Монголоос өөр газар
Тэжээж чадахгүй байж хүүхдийн мөнгөөр амьдрах гэсэн авгайчууд
Битгий давраад бай чиний хүүхэд чиний л асууд�##�
Өвдсөн хүн болгон соши�##�аар хашгирч хэвлэлийн хур�##� хийгээд байдаг улс Монголоос өөр байх чүгүй
Хүүхдийн тоо УБт хэтрээд байгаа2с дээш хүүхэдтэй болох бол 18 нас хүртэл хөдөө байх хууль гаргав�##� таарна хөдөө очиж оркуудыг төрдөг болгоё
Хүүхдийн мөнгө гэдэг юм улс төрчдийн попорлоос гарсан эх орноо эдийн засгаа гэж байгаа бол Хүүхдийн мөнгийг болих хэрэгтэй
Аргаа барсан ээж төр засагтаа хандсан л байна ганц бие ээжийг гоочилж зовлон дээр нь зовлон нэмж яах гэсэн юм дарга нар нь шууд уулзаад болохгүй бүтэхгүйгээ хэлээд яв лдаа зугтаж ийш тийш нь явуулж зовоохоо боль