НИЙГЭМ

Газрын тосны үнэ өсөж, бууран хэлбэлзэх хандлагатай байна

Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр “Брент” төрлийн газрын тосны үнэ 109.08-125.19 ам.доллар/баррель, “WTI” төрлийн газрын тосны үнэ 106.84-123.68 ам.доллар/баррелийн хооронд хэлбэлзсэн байна.

Европын холбооны ОХУ-ын газрын тосны экспортод тавьсан хориг арга хэмжээ нь газрын тосны нийлүүлэлтийн хязгаарлагдмал байдалд нөлөөлж байна. Мөн ОПЕК-ийн газрын тосны нөөц буурч байгаа нь тус байгууллага өмнөх үйлдвэрлэлийн зорилтоо биелүүлж чадахгүй байгаагаас газрын тосны үнэд нэмэлт дарамт учруулж байгаа юм.

Газрын тосны үнэ өнгөрсөн долоо хоногт унасан ч өсөлт аажим үргэлжилсээр байгаа бөгөөд цаашид өсөх хандлагатай байж магадгүй ба “IG Client Sentiment Index”-ийн мэдээлснээр газрын тосны үнэ ойрын хугацаанд өсөж, буурах холимог хандлагатай байна гэжээ.

Газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс сэргийлж, Монгол Улсын Засгийн газар АИ-92 автобензиний гаалийн татварыг  2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн он дуустал ТЭГЛЭХ шийдвэр гаргасан бөгөөд Онцгой албан татварыг 2018 оноос ТЭГЛЭСЭН нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй. Мөн УУХҮЯ болон “Роснефть” компани хоорондын хэлцлийн үр дүнд манай улс АИ-92 автобензинийг тонн тутамд 1110 ам.доллараас хямдруулж 840 ам.доллараар худалдан авч, импортолж байна.

Ингэснээр энэ оны 4-6 дугаар сард монголчууд зах зээлийн үнээс 1000 орчим төгрөгөөр доогуур үнээр буюу 1 литр АИ-92 автобензинийг 2390 төгрөгөөр худалдан авч хэрэглэж байна.

(Эх сурвалж: www.bloomberg.com; www.investing.com; www.oil.in-en.com; www.reuters.comwww.oilprice.comwww.eia.gov.mn зэрэг веб сайтын мэдээг үндэслэв.)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button