НИЙГЭМ

ОХУ-ын "Азот" компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

УУХҮ-ийн сайд Г.Ёндон уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодисын үндсэн түүхий эд азотын бордооны томоохон нийлүүлэгч компани болох ОХУ-ын “Азот” компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд төлөөлөгчид, 2021 онд Оросын Холбооны Улсын Засгийн газрын шийдвэрээр экспортлогч компаниудад хориг тогтоосон үед Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс тус улсын Аж үйлдвэр, худалдааны яамтай хамтран шуурхай арга хэмжээ авч, анхаарал хандуулан ажилласанд талархал илэрхийллээ.

 Үүний үр дүнд  энэ оны эхний хагас жилийн байдлаар тэсрэх бодисын үндсэн түүхий эдийн тасалдалд оролгүй, тогтвортой, найдвартай нийлүүлэлт хийгдэж байна.

“Азот” компани нь ОХУ-ын азотын бордооны томоохон үйлдвэрлэгч бөгөөд дэлхийн 30 гаруй орны хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбарын хэрэглэгчдийг хангадаг төдийгүй өөрийн дөрвөн үйлдвэрээр дамжуулан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд нийлүүлж байна. Тэр дундаа Монголын Улсын уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын азотын бордооны хэрэглээний 80 гаруй хувийг дангаараа хангадаг томоохон нийлүүлэгч компани юм.

Уулзалтаар 2022 оны сүүлийн хагас жилд уул уурхайн салбарын тэсрэх бодисын түүхий эдийн импортыг тогтвортой байлгах, дэлхийн зах зээл дээр мөрдөгдөж байгаа үнэ ханшийн өөрчлөлтийг харгалзан үзэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэн, шинэ дэвшилтэт технологиор үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнээр харилцагчдаа хангах чиглэлээр санал солилцлоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x