ЭМЧЭЭС АСУУЯ: Гөрөөсний цус, тарваганы цөс, хүн мах зэргийг түүхийгээр хэрэглэвэл ҮХЭХ АЮУЛТАЙ

Анагаах ухаан батлаагүй. Гэхдээ хүмүүс туулайн зүрх халуунаар нь залгих, гөрөөсний цус уух, тарваганы цөс, хүн мах, чонын тархи, хэл, ходоод зэргийг түүхийгээр хэрэглэх нь эрүүл мэндэд сайн гэх ойлголтmой явна. Үнэхээр ан, амьтдын эд, эрхтэн хүний биед сайн уу гэдэг дээр мэргэжлийн хүнээс шинжлэх ухаанч тайлбар авлаа.
Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн дэд захирал Б.Амгаланбаяр ярьж байна.
-Иргэд мал, амьтны гаралтай түүхий эд эрхтэн, нэн ялангуяа цусыг биед сайн гэсэн ам дамжсан ярианд итгэн хэрэглэдэг болж. Хэрэглэж буй зураг, дүрсээ сошиал сүлжээнд тавьж, зарим иргэд түүнийг дуурайх юм. Одоо би хүй нэгдлийн үеийнх шиг мал амьтны эд, эрхтнийг түүхийгээр нь иддэг заншлаас салах цаг нь болсон. Хэрэв идэх бол болгож идэх хэрэгтэй.
Амьтны гаралтай түүхий эдийг уламжлалт анагаах ухааны эм бэлдмэлд хэрэглэдэг. Гэхдээ үйлдвэрийн хүрээнд халдваргүйжүүлэлт хийж, ашигладаг. Тиймээс ан, амьтдын эд, эрхтнийг шууд түүхийгээр нь хэрэглэнэ гэвэл зохимжгүй. Жишээлбэл, гөрөөсний цус уугаад,нас барж байсан тохиолдол байдаг. Амьтны цусны резус бүлэг хүний цусны резус бүлэг таардаггүй. Шууд цус нь шингэрч, цус алдаад шууд газар дээрээ нас барж байсан. Энэ бол 2-3 жилийн өмнө болж байсан түүх.
Мөн 2019 онд Баян-Өлгий аймагт эхнэр нөхөр хоёр эмчилгээний зорилгоор тарваганы бөөрийг хэрэглэснээс үүдэн тарваган тахлаар нас барж, дөрвөн хүүхэд өнчирч хоцорсон. Үүнийг эмтрээд л харж байлаа. Дахиад нэг бодит жишээ дурдахад, зэрлэг гахайны тархийг түүхийгээр нь идсэнээс болж, тухайн хүний тархинд нь шимэгч үүсэж, нас барж байсан. Тиймээс иргэд та бүхэн ан, амьтдын эд, эрхтнийг түүхийгээр нь бүү идээрэй. Татгалзаж сур. Учир нь халдварт өвчин гэдэг ганцхан таны асуудал биш. Таны хайртай гэр бүл, найзууд, ажлын хамт олон, цаашлаад нийгэм, эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд асуудал үүсгэх эрсдэлтэй.
Мөн нэмэлтээр хэлэхэд иргэд ан, амьтдын түүхий эд эрхтний бактерийг нь арилгаж байна гээд л архи хамт хольж хэрэглээд байдаг. Энэ маш буруу. Архи бол хүнсний спирт. Харин халдвартай амьтны түүхий эд байлаа гэж бодоход түүнийг техникийн спиртээр ариутгаж, халдваргүйжүүлдэг. Өөрөөр хэлбэл, 24-өөс 48 цагийн дотор халдваргүйжүүлэлтийн уусмалд байлгасны дараа бүрэн халдваргүй болдог. Тиймээс ан, амьтдын эд, эрхтнийг идчихээд араас нь архи бүү хэрэглээрэй. Тухайн эд, эрхтэнд байгаа халдварыг арилгахгүй шүү.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гөрөөсний цус сөйн шүү
Одоо сайхан куны улир�##�д ууна
Ugni bol mash sain geed ert deer veseeeseee heregleseeer l irsen ymsan
Цаг үеэн дагадаг юм болов уу яаадийн бол
Хэрэгтэй мэдээлэл байна баярл�##�ааа
Шинжлэх ухаанаараа явсан дээр шүү.
Тарваганы түүхий хүн мах идээд улам дордсон тохиолдол бий шүү.
Хүн мах гэдэг нь хаа суганд нь байдаг булчирхай нь юм шүү дээ.