Нийгмийн

Монгол хэл бичгийн шалгалтад босго оноо даваагүй казах сурагч амиа хорлохыг завджээ

Энэ жил Баян-Өлгий аймгийн 1100 сурагч монгол хэл бичгийн шалгалт өгснөөс 700 гаруй нь хангалтгүй оноо авчээ. Дээрх хичээлийн шалтгалтад босго оноо давж чадалгүй, хүссэн их, дээд сургуульд элсэх боломжгүй болсон нэгэн казах сурагч амиа хорлохыг завджээ.

Энэ асуудлаар “Арын” төрийн байгууллага Төрийн бус байгуулла ХЭҮК-т хандан, мэдээлэл гаргасан байна.

Тус мэдээллийг бүрэн эхээр нь уншина уу.

“Арын” төрийн бус байгууллагын УЗ-ийн гишүүн, хуульч С.Асланбек цахим хуудсандаа “ХЭҮК-т мэдээлэл гаргав.

-Энэ жил Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог Баян-Өлгийд 700 гаруй сурагч хангаагүй байна

-Боловсролын үнэлгээний төв, Аймгийн боловсролын газар нь Монгол хэл, бичгийн босгыг даваагүй бол дотоодын их, дээд сургуульд элсүүлэхгүй гэнэ

-Нэг сурагч энэ асуудлаас болж амиа хорлохыг завдсан байна

-Сурч боловсрох эрх, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх шууд болон шууд бусаар зөрчигдөөд байна

-"Хүний эрхийг гагцхүү хуулиар хязгаарлана". Гэтэл дотоодын нэг ч хууль тогтоомжид "Монгол хэл, бичгийн босго оноог даваагүй бол дотоодын их, дээд сургуульд элсүүлэхгүй" гэх агуулга бүхий зохицуулалт алга

-Жил болгон энэ асуудал давтагддаг. Жил болгон ЭЕШ дээр Баян-Өлгий 23 аймгаас 23-т жагсдаг. Хариуцсан яам, гишүүд нь аль 92 оноос хос хэлний хөтөлбөр, энэ асуудлаар бодлого баталж өгөөгүй, төсөв ч шийдэж өгөөгүй байдаг. Тэгснээ "та нар буруутай" гэж төр нь иргэн руу дайрдаг.

-Хөөрхий, хайран олон хүүхдийн эрх ашиг, ирээдүй” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-06-26 07:46

Улс дотор улс байгуулж болохгүй бүх хичээл монгол хэл дээр явагдах ёстой .Даварчихсан юмнуудыг даврааж болохгүй казах хэлээ үздэг л юм байгаа биз энэ нь тэр хүний асууд�##� харин ш�##�г�##�т МОНГОЛ хэл дээр авах оноогоо авч л орно бааштай новшнууд сүрдүүлж байхгүй юу

Zochin
Zochin
2022-06-26 07:58

Ta nart songolt baigaa.Ene mongol uls alban yosnii hel mongol.

ЗочинЧ
ЗочинЧ
2022-06-26 10:45

ХӨӨРХИЙ КАЗАКУУДАД БУРУУ БАЙХГҮЙ ЭЭ. ТЭНД МОНГОЛ ХЭЛНИЙ БАГШ ТУН ХАНГАЛТГҮЙ БАЙДАГ ЮМ БНА ЛЭЭ. БАГШ ХАНГАЛТГҮЙ ДЭЭРЭЭС НЬ ЭРГЭН ТОЙРНЫ ХҮМҮҮС НЬ ДАН КАЗАКААР ЯРИХААР ЧИНЬ АРГАГҮЙ ШДЭЭ. ТЭРНЭЭС КАЗАКУУД ХӨДӨЛМӨРЧ ЗОЧЛОМТГОЙ САЙХАН АРД ТҮМЭН.

Холбоотой мэдээ

Back to top button