СПОРТ
С.Жамбалжамц, Ц.Солонго нар улсын аварга болохдоо рекорд тогтоов

Дугуйн спортын насанд хүрэгчдийн УАШТ энэ өдрүүдэд үргэлжлэн, шилдгүүдээ тодруулсаар байна.
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан ангиллын 40 км-ын зайн уралдаанд ОУХМ С.Жамбалжамц түрүүллээ.

“Алдар” спорт хорооны тамирчин тэрбээр 52 минут 9 секунд хурдлан түрүүлж, Алтанбулагын замын рекордыг 43 секундээр ахиуллаа.

Элит ангиллын эмэгтэйчүүдийн 25км-ийн зайд ОУХМ Ц.Солонго түрүүлж, энэ замын рекордыг мөн нэг секундээр шинэчлэв.

Мөн эрэгтэйчүүдийн багийн 60 км-ийн уралдаанд "Тeam OGGI", эмэгтэйчүүдийн хос 30 км-т мөн "Team OGGI" клубийн тамирчид түрүүлж, улсын аварга боллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.