Монгол иргэнд тусласан Петер Палтчик Их дуулгаас хүрэл медаль авав

Жүдо бөхийн Улаанбаатарын Их дуулга тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Тэмцээний сүүлчийн өдөр эрэгтэйчүүдийн 90, -100, +100, эмэгтэйчүүдийн -78, +78 кг-ын барилдаан болно. Өнөөдөр Монголынхоо дэвжээнд манай улсын 19 жүдоч барилдаж байна.
Гудамжинд явсан ядруухан өвгөнд туслан, цамцаа тайлан, хоолныхоо хамт өгсөн Петер Палтчик Улаанбаатарын Их дуулгаас эрэгтэйчүүдийн -100 кг-д хүрэл медаль хүртлээ. Түүнийг медаль авахад монгол түмэн уухайлан дэмжиж, баяр хүргэв.
Израилын жүдогийн шигшээ багийн тамирчин тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын жүдочийг яллаа.
Петер Палтчик Токиогийн олимпоос багийн төрөлд хүрэл медаль хүртсэн, Европын аварга жүдоч. “World masters”-ын хүрэл, Их дуулгын хоёр алт, хоёр мөнгө, таван хүрэл, гран при тэмцээний дөрвөн алт, хоёр хүрэл медальтай.
Петер Палтчиктай хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.