УЛС ТӨР

“LRT төслийг улсын нууцад оруулаагүй”

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад хөнгөн галт тэрэг буюу LRT тээвэр багтсан. Тус төслийн санхүүжих эх үүсвэрийг хэрхэн шийдэх тал дээр УИХ дахь хотын болон орон нутгийн гишүүдийн байр суурь зөрчилдөж, ихээхэн анхаарал татаж байгаад намжсан. Өдгөө санхүүжилтийн систем, төлөвлөгөөний хүрээн дэх асуудлыг Нийслэл өөр дээрээ буцаан төвлөрүүлж, УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй болгоод буй.

Тэгвэл, Засгийн газрын хуралдаанаар “Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалт”-д өөрчлөлт оруулж, үүнд LRT төслийг “Маш нууц” ангиллаар нэмсэн гэх мэдээлэл сошиал сүлжээнд хөвөрч байна. Уг жагсаалт Засгийн газрын 247 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан байдаг. Уг хавсралтад өөрчлөлт оруулах тухай төслийн эх гэж харагдаж буй уг зураг нь ямар нэг огноо, гарын үсэггүй байгаа юм.

Энэ талаар Нийслэлийн ЗДТГ болон Засгийн газраас хоёр талт байдлаар тодрууллаа. Ингэхэд, хоёр талын эх сурвалж "LRT төслийг улсын нууцад оруулах асуудлыг Засгийн газраар хэлэлцээгүй. Өөрөөр хэлбэл тус төслийг улсын нууцад оруулаагүй" гэсэн агуулга бүхий хариултыг өгч байна.

Мөн Засгийн газрын 247 дугаар тогтоол, тогтоолын хавсралтад 2017 оноос хойш ямар нэг нэмэлт өөрчлөлт ороогүй байгаа нь өнөөдрийн байдлаар Legalinfo.mn сайтаас харагдаж байна. Иймд сошиал орчинд хөвөрч буй зураг нь нэг бол өргөн баригдаагүй байгаа төслийн эх, эсвэл үндэслэлгүй худал мэдээлэл болох нь.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-06-27 12:24

МАН-ЫН ХУЛГАЙЧ НАР ХУЛГАЙ ХИЙЧИХЭЭД Л ТҮҮНИЙГЭЭ УЛСЫН НУУЦАД ОРУУЛАХ ЮМ ЯАДАГ МУУСАЙН ХУЛГАЙЧ НАР ВЭ

Зочин
Зочин
2022-06-27 13:07

muuu ym ilerdeg l baihgvi yu daaaaa

Зочин
Зочин
2022-06-27 13:07

Муусайн луйварчид д####д орооосой

Зочин
Зочин
2022-06-27 13:08

хөөрхий хулгай хийх гэж байгаад цухуйлгачихсан уу тэгдэг юмдааа хохчин нь муусайн юмнууд

Зочин
Зочин
2022-06-27 13:26

сТүгжрэл төвлөрлийг бууруулах зөндөө олон арга байгаагаас яагаад хамгийн үнэтэй аргыг сонгож чичрээд байгаан. Толгой чинь хүрдгийн бол өөр гоё зохион байгуул####ттай дэд хот байгуулаач. Д####ай шиг уудам нутагтай байж яагаад шав####даж амьдрах ёстойн?

Зочин
Зочин
2022-06-27 13:27

Ariuka Mongolia
Хувийн компани Төмөр замыг өөрсдийн хөрөнгөөр хийчий гэхээр стратеги, цариг, танк яриад, ТӨР өөрөө хийдэг юм гээд хийлгээгүй, тэгсэн яасан 10 жил Монголчууд орлогоо, боломжоо ####даж хохирсон. Яасан ####даж ханадаггүй ойлгодоггүй улсууд вэ, зүгээр л хийлгэчихээчдээ. Алдсан боломж ахиж ирдэггүй юмаа, Хийе гээд санаачлагатай байгаа нь яамай, зүгээр л хийлгэчих, Монголчууд Улаанбаатарчууд ялах биш хожно.

Холбоотой мэдээ

Back to top button
6
0
Would love your thoughts, please comment.x
()
x