Нийгмийн

Хөдөөний хэддээ "ХОР" бэлэглэж, "ХОРОЛМААТАХАА" болъё

Баяр наадам дөхөж Улаанбаатар хотын урсгал хөдөө рүү чиглэж байна. Тэгвэл үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд нэгэн уриалга явж байгаа юм. Тодруулбал хөдөө амьдардаг ойр дотнын хэн нэгнийдээ зочлохдоо настайчуудад архины оронд хэрэгтэй витамин, хүүхэд багачуудад чихэр жимсний оронд амин дэм болохуйц зүйлс авч очихыг уриалж байна.

Мөн малчин өрхүүдийн ихэнх нь хуванцар саванд идээ цагаагаа боловсруулдаг. Тиймээс хотоос зорин очих иргэд төмөр, хөнгөн цагаан аяга, шанага бэлэглэх уриалгыг ч дэвшүүлжээ. Энэ нь нэг ёсондоо гуяа алгадаад дэмжиж болохуйц уриалга мэт харагдаж байна.

Учир нь Улаанбаатар хотоос амьтан ах дүү ирлээ хэмээн байдгаа барин гүйдэг хөдөөгийн хэдийнхээ өгсөн сүү цагааны оронд “ХОР” болохуйц архи, чихэр барин очих нь нэг ёсондоо сайхан сэтгэл бус санамсаргүй ХОРОЛМААТАХ” үйл явц болдог талтай.

Тиймээс анхнаасаа бид энэ асуудалд ул суурьтай хандаж зөв дадлыг хэвшүүлчихвэл хэн хэнээ л хайрлаж буй хэрэг болох биз. Нөгөөтэйгүүр шүүмжлэл дагуулдаг нэг зүйл нь зундаа очиж баярлаж цэнгэчхээд, өвөлдөө эмнэлэг бараадаад ирэхэд нь үүдээ “янгинатал” түгжээд суучихдаг нь хотынхон бидний суугуул зан шүү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-27 14:48

????????

Зочин
Зочин
2022-06-27 14:49

Хоролмоотох ч юу байхав дээ чааваас мөнгөндөөө тааруулааад л тэр биз

Зочин
Зочин
2022-06-27 14:50

нээрэээ л хэрэгтэй хэрэгггүй юм өгч байхаар ганц шанага нь дээр юмдааа амьдр�##�д хэрэгтэй

Зочин
Зочин
2022-06-27 14:50

Гоё эко эко юмнууд өгмөөр юм байна даааа

Зочин
Зочин
2022-06-27 14:51

arhi barij ochihgui bol uurlaad baidag

Зочин
Зочин
2022-06-27 14:53

тиймэээ м�##�чиддааа хэрэгтэй эко юмнууд өгч хэвшмэээр байгаа юм

Зочин
Зочин
2022-06-28 09:04

ХӨНГӨН ЦАГААН Ч БИШ НИКЕЛ ДОТОРТОЙ САВ ШАНАГА Л САЙН ШҮҮ. ЭНЭ НЬ ХҮНСНИЙ ЗОРИУЛАЛТТАЙ ЮМ ШҮҮ.

Зочин
Зочин
2022-07-05 23:57

сэтгэх гэж зовох юм даа хөөрхий

Холбоотой мэдээ

Back to top button