Нийгмийн

И.К.Азизов: ОХУ-ын шилдэг уран гулгагчдын үзүүлэх тоглолтыг Монголд хийнэ

ЗГТА, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовтой уулзалт хийв. Биеийн тамир, спортын улсын хорооны даргаар томилогдсонд баяр хүргэж, спортын эрдэм шинжилгээ, судалгааны олон ажлыг амжилттай гүйцэтгэсэн туршлагатай хүн энэ нэр хүндтэй албанд томилогдсон явдалд Элчин сайд И.К.Азизов талархал илэрхийлэв.

Түүнчлэн Монгол Улс анх удаа жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга” тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулж, ОХУ-ын баг тамирчдад дэмжлэг үзүүлэн тэмцээнд оролцоход боломж олгосонд талархан онцгойлон баяр хүргэлээ. Монголын баг тамирчид ОХУ-д болж буй тэмцээн, спортын арга хэмжээнд амжилттай оролцохын зэрэгцээ өнгөрсөн тавдугаар сард Якутск хотноо болсон мастерлингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчин хүрэл медаль хүртсэн амжилтыг онцолсон юм.

Элчин сайд И.К.Азизов Монгол Улсад өвлийн спортыг хөгжүүлэх, ОХУ-ын шилдэг уран гулгалтын тамирчдын үзүүлэх тоглолтыг “Степпа арена”-д зохион байгуулж, Монгол-Оросын штабтай хоккейн багийн нөхөрсөг тэмцээнийг хийх тал дээр хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхэд боломжтой тухай харилцан ярилцав. Тус арга хэмжээг өнгөрсөн жил зохион байгуулах байсан боловч цар тахлын улмаас хойшилсон юм. ОХУ-ын Уран гулгалтын холбоо нь Монгол Улсад уран гулгалтын спортыг хөгжүүлэхэд шилдэг дасгалжуулагчидаа илгээх, өсвөрийн тамирчдыг ОХУ-д бэлтгэл сургуулилт хийхэд дэмжлэг үзүүлэх, Монголын ард иргэдэд уран гулгалтын гайхамшгийг биечлэн үзүүлэх зэрэг нь манай улсад уран гулгалтын спорт хөгжих, хөгжөөн дэмжигч олноор бий болгох таатай боломж бүрдэх билээ.

Энэхүү арга хэмжээг ирэх оны эхний улиралд зохион байгуулах тал дээр хоёр тал санал нэгдэв.Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан нь Монгол Улсад зохиогдсон жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга” тэмцээнд ОХУ баг тамирчид багийн дүнгээр түрүүлсэн явдалд баяр хүргэлээ.

Уран гулгалтын үзүүлэх тоглолтыг манай ард түмэн, хөгжөөн дэмжигчдийн хувьд сонирхолтой, их хүлээлт гэдгийг хэлсний дээр энэ арга хэмжээг зайлшгүй зохион байгуулах хэрэгтэйг дурдав. Цаашид Монгол-Оросын спортын салбарт уламжлан ирсэн нөхөрсөг харилцааг хадгалж, спортоор дамжуулан залуучуудыг өөртэй итгэлтэй, эх орондоо илүү ихийх бүтээх, улс орны эв нэгдлийг бий болгоход бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай талууд санал солилцлоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
М ьёа
М ьёа
2022-06-27 16:46

Монголоос хөөх хэрэгтэй энэ нөхөрийг

Zochin
Zochin
2022-06-27 18:06
Reply to  М ьёа

Chi uuruu ####.

Зочин
Зочин
2022-06-27 20:42

Дураараа новш вэ

Холбоотой мэдээ

Back to top button
3
0
Would love your thoughts, please comment.x
()
x