Нийгмийн

ФОТО: “Алдар” спорт хорооны наадмын СОРИЛГО БАРИЛДААНААС

Жил жилийн наадмын түрүү бөхийн тааварт багтдаг олон хүчтэнтэй “Алдар” спорт хорооны бөхчүүд наадмын сорилго барилдаанаа хийлээ.

Үндэсний бөх гэлтгүй Монголын бүхий л спортын түүх, амжилтыг “Алдар” спорт хороогүйгээр төсөөлөхийн аргагүй. 1946 онд байгуулагдсан, 76 жилийн түүхтэй тус хороонд үе, үеийн аваргууд, том цолтнууд, олимп, дэлхийн медальтнууд харьяалагдан, бэлтгэл сургуулилалтаа хийн, амжилтын төлөө зүтгэсээр ирсэн. Зөвхөн үндэсний бөхчүүдийнх нь амжилтыг л онцлоход, улсын 15 аварга, 18 арслан төрсөн. Ардын хувьсгалын 100 жилийн түүхэнд 50 орчим наадмын үзүүр, түрүүг  “Алдар”-ын бөхчүүд бөхчүүд булаалдсан нь яах аргагүй бахархам, бахдам амжилт.

“Алдар” спорт хорооны сорилго барилдаанд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат бөх, улсын харцага Б.Цэдэнсодном түрүүлж, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат бөх, улсын харцага Б.Одгэрэл үзүүрлэлээ. Шөвгийн гуравт Архангай аймгийн Хайрхан сумын харьяат бөх, улсын начин О.Мөнх-Эрдэнэ шалгарлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-29 11:49

Баяр хүргэе бахархлууддааа????????????????Допин л битгий хэрэглээээрэй бөхчүүүд минь

Зочин
Зочин
2022-06-29 11:50

Uuuuu miniii demjij ban both tvrvvljeeeee

Зочин
Зочин
2022-06-29 11:50

Bayar hurgeyeeeeeee bvgdend ni

Зочин
Зочин
2022-06-29 11:50

Манай бахархлуууд мундаг дааа

Зочин
Зочин
2022-06-29 11:51

Гоё бна шдэээ манайхан өнгө зүс сайтай баяр хүргэеэээээ

Холбоотой мэдээ

Back to top button