СПОРТ

Монголын жүдогийн түүхэн амжилтын эзэд

Монголын жүдогийн анхны тодотгол бүхий олон, олон түүхэн амжилтын эзэд, эмэгтэй жүдочдын нүүр царай болсон анхдагчид хамтдаа зогсож байгаа нь. Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг, Д.Сумъяа, хос гавьяат Х.Эрдэнэт-Од нар Монголд болсон Улаанбаатарын Их дуулгын үеэр энэхүү зургийг авахуулжээ.

Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч цолтой Монголын гуравхан эрхмийн нэг Х.Эрдэнэт-Од жүдогийн спортод амьд домог болсон тамирчин. Олон, олон түүхэн амжилтын эзэн тэр яах аргагүй мөн.

Х.Эрдэнэт-Од ДАШТ-ээс медаль авсан Монголын анхны эмэгтэй жүдоч. Мөн Азийн наадам, Азийн аваргад түрүүлсэн анхны эмэгтэй жүдоч. Үүний дөрвөн олимп (1992, 2000, 2004, 2008)-д жүдогоор оролцсон Монголын анхны тамирчин. УАШТ-д 1993-1998 онд завсаргүй 16 удаа түрүүлсэн нь хэний ч хүрээгүй амжилт.

Монголын жүдогийн спортын түүхэд дэлхийн аварга болсон анхны эмэгтэй тамирчин М.Уранцэцэг ДАШТ-ээс дөрвөн медаль (алт, мөнгө, хошой хүрэл) авсан нь мөн л түүхэн амжилт. Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин түүнээс өөр дэлхийн дэвжээнээс дөрвөн медаль зүүсэн монгол жүдоч үгүй. Мастерс, Их дуулга, гран при тэмцээнээс 13 алт, 11 мөнгө, 15 хүрэл медаль авсан амжилтаар Гиннесийн дээд амжилт тогтоосон тамирчин. Өдгөө М.Уранцэцэг жүдогоос зодог тайлан, холимог тулааны спортод хүч сорьж явна.

Олимпоос медаль авсан Монголын анхны эмэгтэй жүдоч Д.Сумъяа Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин цолтой. ДАШТ-ий алт, хошой хүрэл медальтай тэрбээр Мастерс тэмцээнд дөрвөн удаа түрүүлсэн дэлхийн анхны жүдоч. Д.Сумъяагийн багш нь Гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button